Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын шигшээ багийн тамирчин Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртлээ.
Ч.Отгонтуяа өдрийн эхэнд Вьетнамын Нгуен Ти Май Трантай оноо авалгүй тэнцсэн ч алдааны харьцаагаар ялсан бөгөөд хагас шигшээд Казахстаны Марина Седневаг 10-0 харьцаагаар ялж финалд шалгарсан юм.
Финалд Хятадын Пан Чианюүд 6-2 харьцаагаар ялагдсанаар Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ.
Өнөөдөр эмэгтэй таван жингийн барилдаан болсон. Үүнээс:
- 50 кг жинд Цогт-Очирын Намуунцэцэг эхний шатанд Японы Рэмина Ёшимотод 10-0 харьцаагаар, дагахад Хятадын Зичи Фенд 8-0 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
- 59 кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа Энэтхэгийн Саритад 4-1, Хятадын Жуомалагад 6-4, Японы Юи Саканод 7-2 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
- 68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Нишатай 10-10 харьцаагаар тэнцсэн ч бүхэл оноогоор хожигдож дагасан бөгөөд хүрэл медалийн төлөө Хятадын Фен Жуотой барилдан 7-2 харьцаагаар ялагдаж тавдугаар байр эзэлсэн.
- 76 кг жинд Ганбатын Ариунжаргал Японы Мизүки Нагашимад 4-3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Харин маргааш /04.12/
- 72 кг жинд Энх-Амарын Даваанасан Хятадын Чиан Жиантай
- 65 кг жинд Баатаржавын Шоовдор Энэтхэгийн Маниша, Хятадын Жио Лон, Узбекистаны Ариухан Жумабаева нартай
- 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон Энэтхэгийн Сонамтай
- 57 кг жинд Бат-Эрдэнийн Эрдэнэсувд Вьетнамын Ти Ан Трантай
- 53 кг жинд Бат-Очирын Болортуяа Өмнөд Солонгос болон Вьетнамын бөхчүүдийн ялсантай барилдана.
Хасагдах шат болон дагах барилдаанууд 13:30 цагаас эхлэх бол медалийн барилдаанууд 21:00 цагт эхэлнэ.
Эрэгтэй төрлийн барилдаанууд нөгөөдөр эхэлнэ. 4-р сарын 13-д
- 57 кг жинд Занданбудын Занабазар
- 65 кг жинд Төмөр-Очирын Тулга
- 70 кг жинд Ганхуягийн Ханбүргэд
- 79 кг жинд Бат-Эрдэнийн Бямбадорж
- 97 кг жинд Баасанцогтын Өлзийсайхан
4-р сарын 14-д
- 61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга
- 74 кг жинд Олонбаярын Сүлдхүү
- 86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
- 92 кг жинд Ганбаатарын Ганхуяг
- 125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл нар тус тус барилдана.