Монгол Улсын хэмжээнд 203 өрхийн эрүүл мэндийн төв, 31 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нийт 1300 гаруй өрхийн эмч, 1200 сувилагч ажилладаг байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Өнгөрсөн оны судалгаагаар өрхийн эрүүл мэндийн ажилтны дундаж цалин 2,3 сая төгрөг болсон. Тэгэхээр салбар дундаа хамгийн өндөр цалинтай болж байгаа юм” гэв. Тэрээр Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн, сургалтад оролцсон юм.
Зөвлөх Ц.Эрдэмбилэг “ДЭМБ, Олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөгөөгөөр эмнэлгийн ор, тусламж үйлчилгээг хэт шүтэх тогтолцоо оновчгүй юм. Харин эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ажиллах нь чухал. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүд рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Өрхийн анагаах ухааны салбарт хүний нөөцийн асуудал бий. Бид 2022 оноос гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Судалгаагаар өрхийн эрүүл мэндийн санхүүжилт гурав дахин нэмэгдсэн. Ингэснээр тус эмнэлгүүд тоног төхөөрөмжөө шинэчлэх, иргэдэд үзүүлэх анхан шатны тусламжаа сайжруулах боломжтой.
Судалгаагаар өрхийн эрүүл мэндийн санхүүжилт гурав дахин нэмэгдсэн.
Нөгөө талаар эмчийн үзүүлсэн тусламжийн гүйцэтгэлийг нь үнэлж эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлт санхүүжилт өгдөг. Ингэснээр тухайн газрын ажилчдын цалин нэмэгдэх, нийгмийн асуудал шийдэгдэх боломж гарч байна. Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээлж, үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн байгууллага юм. Анхан шатны тусламжыг үзүүлж чадах шалгуур үзүүлэлтийг хангасан хувийн хэвшилтэй гэрээ хийдэг гэсэн үг. Барилгын хөрөнгө оруулалтын тал дээр улсын төсвөөс хувийн хэвшил рүү мөнгө оруулна гэдэг асуудалтай. Гэхдээ бодлогоор дэмжих ёстой. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр томоохон төсөл хэрэгжүүлээд явж байна” гэв.
ӨЭМТ-Д НЭГ ХҮН ЖИЛД ДӨРВӨН УДАА ҮЗҮҮЛЭХ НОРМТОЙ БАЙТАЛ ЗАРИМ ХҮН САРД 10 УДАА ҮЗҮҮЛДЭГ
Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа "Өрхийн эрүүл мэндийн төвд манай улсын хүн амын 71 хувь нь бүртгэлтэй. Зарим хүн би үзүүлээгүй, надад ногдсон санхүүжилтийн мөнгө хаачив гэдэг. Гэтэл тэр хүн үзүүлээгүй байсан ч нөгөө байнгын үйлчлүүлэгч үзүүлчихдэг. Тэгэхээр нэг хүн жилд дөрвөн удаа үзүүлэх нормтой байтал зарим хүн сард арван удаа үзүүлэх жишээтэй. Энэ нь эрсдэл хуваах зарчмаар өрхийн эмнэлэгт нэг иргэнд ногдох санхүүжилт юм. Гэхдээ энэ санхүүжилт явагдаж байгаа ч энэ нь арван тариф дээр хуваагддаг. Жишээ нь 0-1 насны хүүхдэд жилд 100 мянган төгрөг, хөдөлмөрийн насны хүнд 32 мянган төгрөгийн санхүүжилттэй байдаг.
Таван эмч ажиллах ёстой газар гурван эмч ажилладаг
Нөгөө талаар эмч, ажилчдын цалин нэмэгдсэн гэсэн ч нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ажилчид гадагшаа явах нь ихэссэн. Судалгаагаар өрхийн эмнэлгийн эмч нарын 66, сувилагчдын 97 хүн БНСУ-руу явсан байна. Иймд хүний нөөцийн дутагдал үүсээд байна. Тухайлбал таван эмч ажиллах ёстой газар гурван эмч ажилладаг. Тийм учраас хүний нөөцийн хүртээмжтэй байлгах үүднээс цалин хөлсийг нэмэх шаардлагатай.
Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал. Эхлээд 80 хувийн санхүүжилтээ өгсний дараагаар 20 хувийн санхүүжилтээ өгдөг. Өрхийн эмнэлэг гэдэг бол бүтэн санхүүжилтээ авч байж бүрэн дүүрэн үйлчилгээгээ явуулдаг. Гүйцэтгэл үнэлэх нь зөв гэхдээ бас өөр бодлогоор үнэлэх арга хэрэгтэй.
Нөгөөтээгүүр манай төвүүдийн дутагдалтай тал байна. Ил тод биш, менежментийн удирдлагын асуудал гэх мэт. Гэхдээ жил бүр эдгээр асуудалд анхааран сургалт, судалгаа явуулдаг. Мөн тусламж үйлчилгээгээ удаашралтай хүргэж байгаа нэг асуудал нь цахим тогтолцоо. Цахим тогтолцооны гажгаас болж бүх зүйлээ бүртгүүлж санхүүжилтээ авдаг болсон. Тэгэхээр эмч нар өндөржингөө энэ асуудалтайгаа зууралдана. Бараг л цаасан дээр бичиж байх үед амар байсан гэж хэлж байна.
Тусламж үйлчилгээгээ удаашралтай хүргэж байгаа нэг асуудал нь цахим тогтолцоо
Тиймээс энэ цахим системээ яаралтай шинэчлэх, хөгжүүлэх шаардлагатай. Мөн өрхийн эрүүл мэндийн барилгын стандартыг мөрдөхөө байчихсан. Жишээ нь 5000 гаруй иргэдтэй нэг хороонд 1000 м2 байшинтай болсон. Гэтэл цөөн иргэдтэй газар ихдээ 10 ажилчин байна. Тэр 30, 40 өрөөнд хэн суух вэ гэдэг асуудал гардаг. Эсхүл 30 мянга гаруй иргэдтэй хороонд 210 м2 талбайтай байрыг түрээслээд өгчихдөг. Тэгэхээр ашиглалтын зардал зарим газар хэт өндөр гардаг асуудал байна” гэлээ.
Өнөөдрийн уулзалтаар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрэгжилт, ӨЭМТ-үүдийн ажлын үр дүнг хэлэлцсэн юм.