Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ''Үндэсний бичиг үсгийн баяр''-ыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэсээр 20 дахь жилтэйгээ золгож байна.
Үндэсний бичиг үсгийн баярын 20 жилийн ойн баярын ёслол 2023 оны тавдугаар 7-ны ням гарагт буюу маргаашийн 11:20 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд болно. Үндэсний бичиг үсгийн баярт АШУҮИС, Занабазар арт фестиваль хамтран ажиллаж байна.
Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэгч иргэдээ баярт хүрэлцэн ирэхийг урьжээ. Ёслолыг МҮОНТ шууд дамжуулах юм байна.