УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, МУИС, Шинжлэх ухааны академитай хамтран “Нийгмийн ёс зүйн асуудал” хэлэлцүүлгийн зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр “Өнөөдөр нийгэмд тулгамдаж буй асуудлуудын дийлэнх нь ёс суртахууны доройтолтой холбоотой. Нийгмийн ёс зүйн төлөвшлийн чиг хандлагыг төрийн алба манлайлах ёстой.
Төрийн алба гэдэг ард түмэндээ үйлчилдэг нийгмийн манлайлагч хэсэг байдаг. Энэ ч утгаараа "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-ийг баталсан. Өнөөдөр энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой гэж үзэж байна" гэв.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн профессор Р.Дарьхүү хэлэлцүүлгийн үеэр цаашид нийгмийн ёс суртахууны доройтлын асуудлыг засаж сайжруулахад юу хийж болох талаар хэд хэдэн саналыг дэвшүүлсэн юм. Тэрбээр ёс суртахууны доройтлын шалтгааныг
- Төрийн бодлого бүрэн хэрэгждэггүй
- Суурь судалгаа сайн хийгдээгүй
- Ёс зүйн боловсролын тогтолцоо алдагдсан
- Цахим орчин дахь ёс суртахуунгүй үйлдэл
- Нийгмийн тэгш бус байдал
- Үндэсний уламжлалт үнэт зүйлсийг орхигдуулах, үл тоох зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлав.
Мөн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд боловсролд анхаарах шаардлагатайг хэлсэн. Тэрбээр “Бүх боловсролын шатны суурь нь ёс зүйн боловсрол байдаг. Учир нь ёс зүйн боловсрол бол хүн байхуйд суралцах ухаан юм. Энэ нь нийгмийн бүх салбарт тулгамдаж буй ёс суртахууны ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх зөв арга замыг сонгох мэдлэг, чадвар, дадал, туршлагыг хөгжүүлэх зорилготой” гэв.
Нийгмийн ёс суртахууны доройтлоос үүдэн авлига, гэмт хэргийн өсөлт, хүчирхийлэл, архидалт, дүрэм хууль тогтоомжийг үл тоомсорлох, хүнлэг бус, шударга бус, хариуцлагагүй үйлдэл, мэргэжлийн ёс суртахууны алдаа, зөрчил зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Ёс суртахууны доройтлын асуудлыг сайжруулахад
- Ёс зүйн боловсролын тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй болгох. Тухайлбал ЕБС-д “Ёс зүйн үндэс”, их дээд сургуульд “Мэргэжлийн ёс зүй” хичээлийг заавал судлах хичээл болгон сургалтын хөтөлбөрт багтаах
- Монгол үндэсний онцлогийг тусгасан ёс суртахууны хүмүүжлийн уламжлалт арга ухаанаас монгол хүний төлөвшилд зайлшгүй тусгах
- Нийгмийн бүх харилцаа, бүх шатанд ёс суртахууны хариуцлагыг дээшлүүлэх
- Мэргэжлийн ёс зүй нь тухайн ажил мэргэжлийн хамгийн гол шалгуур гэдгийг анхаарч хэрэгжүүлэх
- Цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэн, хэм хэмжээг баримтлах соёлыг түгээх
- Улс төр, сэтгэл зүй, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах замаар нийгмийн итгэлцлийг сайжруулах
- Нийгмийн ёс суртахууны талаар суурь судалгаа хийж, тэрхүү судалгааны үр дүн, санал, зөвлөмжийг төрийн бодлогод тусгах зэргээр анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.