gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Б.Бат-Эрдэнэ: Сайн дурын ажил хийснээр надад олон сайхан боломж нээгдсэн

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2024-02-06
844
Twitter logo
Г.Тэгшсүрэн
844
Twitter logo
Маргааш ажилтай
2024-02-06

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй.

Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юу гэхээр холын мөрөөдөл мэт санагдаж, аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-нийг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу.

Үгүй ер дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна. Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй. Энэ удаад “Оюу толгой” компанийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалтын хэлтсийн Ур чадварын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэтэй уулзуулж байна.

-Би Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, төгссөн. Бага, дунд ангийн сурагч байхдаа нэг их зүйлд санаа зовдоггүй, үеийнхэнтэйгээ сахилгагүйдэж л цагийг өнгөрөөх нь элбэг байлаа.

Ахлах ангид ороод л гэнэт ухаан орох шиг болж, би хэн билээ, ирээдүйд хэрхэн амьдрах билээ гэж их боддог болж, хичээлдээ ч шамдсан. Их сургуулийн оюутан болоод тэтгэлгээр сурч байгаа оюутнуудыг хараад би ч бас тэдэн шиг хичээж өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, ээж аавдаа тустай байх сан, тэтгэлэг бол том боломж юм байна гээд судалдаг боллоо. Тэр үед нийгмийн сүлжээ өнөөдрийнх шиг түгээмэл, элбэг биш байв. Тэтгэлгийн мэдээллүүд зөвхөн тухайн байгууллагын вэбсайтад байршина. Тэгээд тэтгэлэг авахын тулд сайн дурын ажилд оролцоотой байх нь их чухал гэдгийг олж уншсан.

Ингээд 2014 онд их сургуулийн оюутан байхдаа “Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т сургагч багшаар ажиллах боломж олдсон юм. Тухайн үедээ цалин хөлсгүй,  хувь хүний хувьд хөгжих, бусдаас суралцах, ер нь зөөлөн ур чадвараа хөгжүүлэх л сайн дурын ажил шүү дээ. Сайн дураараа сонгож хийсэн энэ ажил надад сайн, сайхан олон боломжийг нээж өгсөн юм.

Би “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т 2014-2018 оны хооронд сургагч, чиглүүлэгч багшаар ажилласан. Энэ хугацаанд их сургуулиа төгслөө. Их сургууль дөнгөж төгссөн хүмүүс шууд ажилд ороход хэцүү. Томоохон компанид ажилд орно гэдэг маш өрсөлдөөнтэй. Би сургуулиа төгсөөд маш олон газар анкетаа явуулсан. Буцаад холбогдохгүй, бас ажлын туршлагагүй гээд татгалзсан хариу авсан нь ч бий.

Ингээд “Оюу толгой” компанийн “Шинэ төгсөгчийн хөтөлбөр”-т хамрагдахаар шийдэж, 100 гаруй залуу өрсөлдсөн сонгон шалгаруулалтад тэнцсэн дээ. Үүнд өмнө нь чиглүүлэгч багшаар ажилласан туршлага маань нөлөөлсөн, өөрөөр хэлбэл сайн дурын ажил хийсний минь үр шим буцаад надад боломж болж ирсэн гэж боддог. “Шинэ төгсөгчийн хөтөлбөр” бол их сургуулиа дөнгөж төгссөн, ажлын байранд гарах гэж байгаа, эсвэл гараад удаагүй байгаа туршлага дутмаг ч сурах, хичээх хүсэл эрмэлзлээр дүүрэн, зөв хандлагатай залууст зориулсан хөтөлбөр.

"Залуусын хөгжлийн хөтөлбөр"-ийн философи нь залуус залуустаа сургах. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад, их сургуулийн оюутнууд болон үе тэнгийнхэн нь сургадаг. Хотын, хөдөөгийн, гэр хорооллын, хотын төвийн гээд өөр, өөр сургуулийн өөр өөр хүүхдүүд нэг баг болоод бие биеэсээ суралцдаг. Хөтөлбөр нийт гурван үе шаттай. Нэг үе шат нь л гэхэд тоглоом, дасгал ажил, багаар хамтран ажиллах, реклам хийх зэрэг нийт 8 хичээлээс бүрддэг. Ер нь л лекц сонсоод суух нь ховор, харин багаар ажиллаж зөөлөн ур чадваруудыг эзэмшүүлэхийг чухалчилдаг.  

Эхний шатанд төгсөх ангийн сурагчид би хэн бэ буюу өөрийгөө таньж мэддэг. Харин хоёрдугаар шатанд багаар ажиллаж, гуравдугаарт нийгэмд хэрэгтэй сайн дурын жижиг төсөл санаачлаад багаараа ажилладаг.

Манай компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр” том зургаараа Монгол Улсынхаа ирээдүйн мэргэжилтнүүдийн зөөлөн ур чадварт арван жилийн сурагч байхаас нь эхлэн анхаардаг гэсэн үг. Ажлын байранд гараад багаар ажиллах, хүнтэй харилцах, өөрийгөө таньж, олж мэдэхэд энэ хөтөлбөрөөс олж авсан чадварууд их хэрэг болдог доо.

Би өөр маш олон байгууллагад сайн дурын ажил хийж, түүндээ үнэхээр зүрх, сэтгэлээ зориулдаг байлаа. Энэ ажлуудын үр шимд өөрийгөө хөгжүүлж, дараагийн шатанд гарах боломжуудыг өөртөө бий болгож чадсан гэж боддог.

Хамгийн анх 2014 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авч байлаа. Мөн Голомт банкны нэрэмжит тэтгэлгийн шилдэг 100 оюутны нэгээр шалгарсан гээд ар араасаа олон боломж нээгдсэн. Энэ бүхэнд талархаж явдаг даа.

Тэтгэлэг авч байгаа залуусыг зарим хүн азтай гээд байдаг. Энэ бол аз биш, магадгүй тэр хүний багадаа сүүлийн 1-2 жил хичээсэн зүтгэлийнх нь шагнал буцаж ирж байгаа л хэрэг.  Тэд ирээдүйгээ харж чадахгүй ч, бэлтгэж чадсан. Аз гэдэг зүйл  боломж ирэхэд бэлтгэлтэй байдаг хүнийг дагадаг гэж анх "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-ийн хичээл дээр манай хөтөлбөрийг хариуцаж байсан мэргэжилтэн хэлж байсан юм. Та юунд их цаг зарцуулна, хариу нь тэр хэрээр л ирдэг. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг үг байдаг шүү дээ.

Тиймээс оюутан байхдаа сайн дурын ажил хийгээд, дадлагын хөтөлбөрт хамрагдаж, өөртөө шинэ чадваруудыг суулгаарай. Одоо маш олон байгууллага шинэ төгсөгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ийм зүйлээс хойш суулгүй, өөрийгөө сорьж байгаарай. Энэ нь ажлын туршлагад их нөлөөлдөг юм шүү.

Төгсгөлд нь намайг их сургуулийн оюутан байхаас мэргэжилтэн хүртэл бойжуулсан компанидаа болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т ажилласан  үе үеийн мэргэжилтнүүддээ, хамтран ажиллаж байсан чиглүүлэгч багш нартаа бүгдэд нь баярлалаа. Би хүмүүсээс их суралцдаг. Тиймээс ээж, ааваас нь гадна энэ хүмүүс намайг бүтээсэн гэж хэлэх дуртай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан