gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

Эрүүл мэнд
2010-09-04
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-09-04
Манай улсад мал амьтнаас үүдэлтэй элдэв халдварт өвчин гарах эрсдэл өндөр байдаг. Хамгийн сүүлд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгэн аж ахуйд шувууны тахал гарсан нь олон хүнийг айдаст автуулж байна.

Иймээс зарим халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, голомттой бүсэд байсан бол юун дээр анхаарах талаар зөвлөгөө хүргэж байна.

Шувууны томуу

Шувууны томуу нь дэлхий дахинд шувуудын дунд өргөн тархацтай, вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын хурц халдварт өвчин юм.

Уг өвчнөөр галуу, нугас, тахиа, цацагт хяруул, хун зэрэг шувуу болон гахай, адуу, муур, хадны суусар гэх мэт хөхтөн амьтан өвчилдөг байна.

Шувууны томуу нь ахуйн хавьтал, агаар дуслын замаар халдварладаг. Иймд үхсэн, өвчтэй шувуугаар оролдсон, өвчлөл гарсан газраас ирсэн хүнд дараах шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, баг, сум, дүүргийн эмнэлэгт дуудлага өгч яаралтай үзүүлэх хэрэгтэй аж.

Нууц үе нь 1-3 хоног байна. Гэнэт 38-41 хэм хүртэл өндөр халуурах, хоолой, үе мөчөөр өвдөх, булчин шархирч, бие сульдаж ядрах, ханиах, нүд үрэвсэх, амьсгал давхцах, амьсгаадах шинж тэмдэг илэрдэг.
Томуугийн вирус 60 хэмийн халуунд 30 минутын дотор амьдрах чадвараа алддаг бол хүйтэнд эд юмсын гадаргуун дээр гурван сар, ил задгай усанд дөрвөөс таван хоног амьдарна. Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд хувийн болон гарын ариун цэврийг сахиж, биеийн эсэргүүцлээ сайжруулахад анхаараарай.

Тарваган тахал

Тарваган тахал нь тунгалгийн зангилаа, уушгийг давамгайлан гэмтээдэг байгалийн голомтот халдварт
өвчин юм.

Шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсний замаар тарваган тахал халдварладаг. Уг өвчин
нь бусад байгалийн голомттой халдварт өвчнүүдийн дотроос олон замаар дамждаг, хатгаа хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамждаг аюултайгаараа өвөрмөц онцлогтой.  

Гэнэт бие өвдөж дагжин чичрэх, богино хугацаанд биеийн халуун 39-40 хэм хүрэх, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие булчин өвдөх болон хордлогын шинжүүд илэрнэ. Нууц үе нь дунджаар 3-6 хоног байдаг.

Тарваган тахлын нян бүүрэгний ходоодонд нойлоос 15 хэмд 396 хоног хүртэл, мэрэгчдийн нүх ноохой, газрын хөрс, хүйтэн, чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.

Урьдчилан сэргийлэхийн тулд голомттой газраас тарвага агнахгүй байх, бөөс, бүүргэнд нь хазуулахаас сэргийлж тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй юм.

Хачигт халдвар

Сүүлийн жилүүдэд манай оронд хачигт халдвар бүртгэгдэж, оношлогдох тохиолдол нэмэгдсээр байна. Хачигт халдвар нь вирусээр үүсгэгддэг, хүн ба амьтны мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, саажилт үүсгэдэг, байгалийн голомтот, мал амьтнаас хүнд халдварладаг хурц халдварт өвчин юм.

Хоол хүнс, цусан халдвар, гэмтсэн арьс салстаар дамжин халдварладаг. Энэхүү халдвар нь толгой хүчтэй өвдөх, бөөлжих, дотор муухайрч таталт өгөх шинж тэмдгээр илрэнэ. Халуун нь 2-10 хоног үргэлжилнэ. Өвчний нууц үе нь 3-21 хоног, дунджаар 10-14 хоног байдаг.

Хачигны шүлсэнд өвчин намдаагч бодис байдаг учраас хүн хачиганд хазуулснаа мэддэггүй байна. Хачигт хазуулахгүйн тулд хоол хүнсээ сайтар болгон хэрэглэж, ой тайгад явахдаа өмд цамцны ханцуй шуумаг нь уяа бүч, резинтэй байх нь зохимжтой. Харин хазуулсан тохиолдолд хошууг арьсанд үлдээлгүй бүрэн авах хэрэгтэй.

Н.Энхжил http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан