УИХ-ын гишүүн З.Алтайтай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Одоо хэлэлцэж байгаа ирэх оны төсвийн төсөл өмнөхөөсөө сайжирч чадсан уу. Төсвийн эх үүсвэрийг Хүний хөгжил сан гэж оруулж ирсэн ч эргэлзээтэй хэвээр байна. Хүний хөгжил сангийн эх үүсвэр уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос бүрддэг шүү дээ?
-Ирэх оны төсөв бол 2012 оны сонгуульд зориулагдсан. Ард түмнээс яаж санал авах, яавал ард түмэндээ хайртай болж харагдах, ирэх сонгуулиар дэмжээсэй билээ гэдэг үүднээс хандсан. Улс орны ирээдүй, хөгжилд гэхээсээ илүү сонгуульд зориулагдсан. Хамгийн муу төсөв гэж хэлэх гээд байна. Ер нь жил бүрийн төсөв сайн болдоггүй. Засгийн газраас оруулж ирсэн анхны төсвийн төсөл учир дутагдалтай байсан. Тэгээд засаад ир. Төсвийн зарлага ийм байж болохгүй гэхэд "тэгье" гээд толгойгоо маажаад гарсан. Гэтэл долоо дордож, төсвийн зарлагыг 690.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 8.6 хувьд хүргээд өсгөөд оруулаад ирлээ.
-Улам данхайсан?
-Даажигнаад байгаа юм уу, даапаалаад ч байгаа юм уу, учрыг нь олохгүй байна. Ирэх жилийг асар их өртэй л угтах нь дээ. Өртэй хүн өөдөлдөггүй гэсэн үг байдаг даа.
-Энэ хэвээр нь батлахаар шулуудсан бололтой?
-Тэглээ. Хоёр намын бүлэг, ажлын хэсэг тохиролцоонд хүрсэн гэдэг утгаар шуурхайлах болчихлоо. Ханцуй дотроо юугаа тохиролцсоныг мэдэхгүй байна. Ямар ч л байсан Монголын ирээдүйн хөгжлийг харсан төсөв болоогүйг хэлэх байна. 805 тэрбум төгрөгийг зүгээр л тарааж өгөх байр сууринд үлдлээ. Ямар хэрэг байна аа. Эх үүсвэрийнхээ тал хувийг уул уурхайгаа барьцаалж зээл авч бүрдүүлнэ гэж байгаа. Хэзээ, яаж барьцаалах, хэдэн хувийн хүүтэй зээл авах юм. Энэ нь эргээд л ард түмний нуруун дээр их хэмжээний зээлийн өрийг хуүтэй нь үүрүүлнэ гэсэн үг. Хэн хожих юм бэ. Үүгээрээ хаацайлаад л бид амлалтаа биелүүлсэн шүү гэсэн атлаа ард түмэнд их өрийн бичгийг хүүтэй нь үлдээгээд явах гэж байна. Ингэж болж байгаа юм уу.
-Хоёр намын бүлэг төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьд барьж, 93 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тохиролцсон. Үүнийг хөндлөнгөөс хэрхэн харж байна вэ?
-Яах вэ, дээ. Монголыг үүнээс илүүгээр яаж хорлох вэ дээ. Бодлого нь тийм юм бол өсгөнө биз. Үүний лай ланчгийг ард түмэн л үүрнэ.
-Ардчилсан намын бүлгээс ирэн бүрт сар бүр өгөх 21 мянган төгрөгийг бэлэн бусаар өгөх санал гаргасан. Үүнтэй санал нэг байгаа юу, эсвэл?
-Бэлнээр өгснөөс арай л дээр юм. Гэхдээ хамаатан садан нийлээд мөнгөө бөөнд нь авчихаад юм болгох сүйхээтэй хэсэг байна, худлаа үнэн хэлж аваад "Эксель" болгон унах ч хэсэг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс үүнд 100 хувь найдна гэдэг юу л бол. Тэрний оронд томоохон үйлдвэрүүд, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж болно. 805 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан үйлдвэрээ хувьцаа болгоод иргэдэд тараагаад өгчих л дөө. Тэр нь ашигтай. Ингэвэл хүн бүр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Ер нь 805 тэрбум төгрөгийг яаж олгох талаар ард түмэн даяар хэлэлцүүлэг явуулах саналтай байна. 805 тэрбум төгрөг төр, улс төрийн намууд, Засгийн газрын мөнгө биш. Энэ татвар төлөгчдийн мөнгө. Байгалийн баялгийг худалдаалсан мөнгө шүү дээ. Энэ мөнгийг УИХ-д сууж байгаа хүмүүс өмнүүр нь орж шийдээд үрэн тарах хийх ямар хэрэгтэй юм бэ. Өрийн бичиг нэмэгдэнэ гэж хэлээд байна шүү дээ. Ард түмэн юмаа мэддэг, бүх зүйл нь ард түмний гарт байдаг л юм бол хэлэлцүүлээд шийдсэн нь зөв. Дараа нь хэн хэндээ гомдолгүй шүү дээ. Бие биенээ хардахгүй амар.
-Ирэх жилийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь чухал ч тэмдэгтийн хураамж, авто машины татвар зэрэг татварын бодлогоор ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж хэрэггүй гэж зарим гишүүд үзэж байгаа. Бараг бүгд эсэргүүцэж байсан ч байнгын хороон дээр гар өргөсөн?
-Анхнаасаа 2012 оны сонгуульдаа бэлдэж зориулсан төсөв. Юм болгонд л ард түмний талд ороод нулимс унагах шахаж байна. Төсвийн төслийн хэлэлцүүлэг ерөөсөө л шоу, жүжгээр эхэллээ. Би та нарын талд шүү. Би бас ядуу шүү гэж хэлэх гээд байгаа юм уу. Ядуу гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. УИХ-ын гишүүдийн ихэнх нь капиталистууд. Асар их хөрөнгөтэй, том ордуудыг эзэгнэчихээд байгаа. Жирийн ард байхгүй. Тэгсэн атлаа та нарын амьдралыг ойлгож байна гээд сонгуулийнхаа шоуг хийгээд байх юм.
Тэмдэгтийн хураамжийг нэмснээр төсөвт олигтой нэмэгдсэн зүйл байхгүй. Гэтэл үүн дээр нь тоглоод л тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлснээр ард иргэдэд татварын дарамт учруулна, ингэж болохгүй хасъя гэж шоудаад байна. Авто машины татварын хувьд татвар нэмэгдүүлэхээс өөрөөр шийдэх боломж бий.
Азийн орнуудын хог дээр хаяад, устгалд оруулж байгаа машинуудаар хотоо дүүргэх хэрэггүй. Шат дараатайгаар зохицуулж болох асуудал. Тэгэхгүй бүх зүйлийг задгай хаяад ямар ч татвар нэмэхгүй гэж шоудаж болохгүй. Хэн ч ингэж чадна. Ухаалаг байх ёстой. Өнөөдөр иргэд маань өөрсдөө хариуцлагатай болмоор байна. Иргэдээ бүх хариуцлагаас чөлөөлөөд ямар ч хариуцлага хүлээдэггүй дандаа тэтгэвэр, тэтгэмж, бэлэн мөнгө авах манжийн бодлогыг Монголын төр явуулж байгаа нь харамсалтай. Энэ маягаар манай улсын эдийн засаг, иргэдийн амьдрал дээшлэхгүй, энэ маягаараа шоудаад л байна.
-Шинэчилсэн төсвийн төслийг энэ хэвээр нь баталбал голланд өвчнөөр халдварлаад байсан манай улсын эдийн засаг хүндээр тусна гэж Дэлхийн банкнаас сануулж байгаа?
-Дээрээс л "Найз нараа төсвийн алдагдлаа битгий нэмээрэй" гэж хэлээд л зөвлөмж өгөөд байсан. Байгаа мөнгөө зөв зүйлд зарцуулахгүй бол эвгүйтнэ шүү гэж хэлээд байхад л баян хүн өөрийн мөнгөө тарааж байгаа юм шиг баруун, солгойгүй цацаж болохгүй. Мөнгө хязгаартай, дуусна шүү дээ. Зовлогоо зулгааж олсон мөнгөө хэнэггүй зарж болохгүй.
-Төсвийн зарлагыг хумих арга зам байсан уу?
-Байлгүй яах вэ. Засгийн газар яагаад төсвийн 50 хувийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулъя гэж байгаа юм бэ. Ийм зүйл байж таарахгүй. Дэндүү нүсэр том болж байна. Хичнээн олон хүн махаа зулгаан татварыг бий болгож байна. Гэтэл тэдний арай гэж хуримтлуулсан мөнгийг баялаг бүтээдэггүй хүмүүсийн цалин, шатахууны зардал, гадаад дотоод томилолт, хүлээн авалтад зарцуулбал харамсмаар шүү дээ. Юм хийж бүтээж байгаа хүмүүсийг татвараар дарамтлах бодлого хэрэгжүүлээд байна. Аан чи их юм хийж байна уу, чамайг дарамтална аа гэсэнтэй адил. Харин хөдөлмөрлөхгүй зүгээр сууж байгаа хүмүүсийг дэмжиж мөнгө өгье, татвараас чөлөөлье гэсэн бодлого хэрэгжүүлж байна. Ингэж болохгүй. 1917 онд хувьсгал гарангуут мөнгөтэй, юм хийж байгаа хүмүүсийнхээ заримыг нь шоронд хийж, буудан алаад хамаг хөрөнгийг нь хураасан. Яг тэр бодлого руу орох гээд байна. Хуучин нийгэм рүүгээ орох гэсэн үнэр юм биш үү.
Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/