-Экспортыг дэмжих бодлого үгүйлэгдсээр байна-
Гадаад, дотоод худалдааг нэгтгэсэн Худалдааны зохицуулалтын тухай хууль удахгүй гарахаар төсөл бэлэн болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсын экспортын байдал, түүнийг хөгжүүлэх стратегийн талаар товч сонирхуулъя.
Манайд эдийн засаг тогтворжиж, өсөлт гарч, худалдааны либералчлал сайн байгаа хэдий ч худалдааны зохицуулалтууд, тарифын болон тарифын бус хориг саад оршсоор байгаа билээ. Монголын экспортын бүтэц, диверсификаци сул, өрөөсгөл бүтэцтэй, тэдгээрийг арилгах, экспортыг дэмжин урамшуулах, экспортын бүтээгдэхүүнийг илрүүлж гаргах, брэндинг хийх, уламжлалт болон тогтмол бус гаргаж буй бүтээгдэхүүнийг тусгайлан дэмжих, худалдааны санхүүжилтийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлогогүй байгаа.
Байгаа хэдэн шийдвэр нь тунхаглалын чанартайгаас хэтрэхгүй байгаагаас олон улсын түвшинд өрсөлдөх чадвар сул байна. Тиймээс экспортыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн экспортын баримжаатай оновчтой бодлогуудыг боловсруулах шаардлагатай байгаа билээ. Одоог хүртэл экспортыг дэмжих чиглэлээр олон бичиг баримт, хөтөлбөр гарч байсан боловч хэрэгжсэн нь маш бага. Үндэсний өрсөлдөх чадвар. Манай орны далайд гарцгүй байршил, цөөн бөгөөд тархай суурьшил, эдийн засгийн жижиг цар хэмжээ, дэд бүтэц сул хөгжсөн зэрэг нь хувийн хэвшил хөгжин, өрсөлдөх чадвар нь сайжрахад нэлээд хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг.
2007 оноос эхлэн Олон улсын өрсөлдөх чадварын тайланд орсноор 2009 онд 134 орноос 100 дугаарт байсан бол 2010 оны тайланд 133 орноос 117 буюу сүүлээсээ 14-д оржээ. Монгол бол Factor driven буюу өрсөлдөх чадвар муутай, хөгжлийн түвшин буурай орны тоонд ороод байна. Манай улс хэдийгээр далайд гарцгүй орон боловч дэлхийн томоохон үйлдвэрлэгч орнууд болох Хятад, ОХУ-тай хөрш оршдог учир эдгээр орноос түүхий эд бол он тоног төхөөрөмжөө татах боломжтой.
Гэхдээ сул тал нь гадаад худалдааны бодлого, түүний дотор экспортыг дэмжих бодлого гэж бараг байхгүй, хэрэгжилт туйлын хангалтгүй Экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах, дэмжин урамшуулах, хөгжүүлэх гадаад худалдааны хууль одоогоор байхгүй, хууль гэхээр зөвхөн нэмж зохицуулахыг л ярьдаг. Экспортын нэр төрөл маш цөөн, мөн экспортлогчдын тоо бага байна. Уул уурхайн экспортыг л экспортын хөгжлийн гол үзүүлэлт болгон авч үздэгээс экспортын диверсификаци хөгжөөгүй.
Далайд гарцгүй мөртөө далайд гарцтай улс орнууд шиг шат дамжлага, хүнд суртал ихтэй, худалдааг хөнгөвчлөх жинхэнэ нэгдсэн бодлого бодитой хэрэгжүүлдэггүй. Хүн ам цөөн учир ажиллах хүчний хомсдолтой, мэргэжилтэй ажиллах хүчин дутмаг, чанарын мотиваци сул. Экспортод зориулсан урамшил-сэдэл санааны механизм байхгүй, бүх хөнгөлөлт чөлөөлөлтийг байхгүй болгоно гэж төсөв-татварын хандлагаар хандаж туйлширснаас экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар ажиллах явдал идэвхигүй байдалд орж экспорт, дотоод зах зээлд гаргах ялгаа байхгүй болсон. Одоогийн байдлаар экспортын ихэнх хувийг баяжмал, хүдэр байдлаар экспортлож буй уул уурхайн бүтээгдэхүүнүүд эзэлж байна.
Олон улсад хүчин төгөлдөр бүхий лаборатори байхгүйгээс ихэнх экспортын компаниуд чанарын гэрчилгээ авахын тулд бүтээгдэхүүнээ тухайн лаборатори бүхий орнууд руу илгээж байна. Хэдийгээр гаалийн тарифын саад тотгорыг Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж өгсөн боловч тарифын бус саад тотгор болох чанар, эрүүл ахуй, сав баглаа боодлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар урамшуулах хөшүүрэг байхгүй. Үйлдвэрлэл явуулах дулаан, цахилгаан, ус, байрны түрээс өндөр. Иймд энэ талаар хөнгөлөлт үзүүлдэг байх шаардлагатай байна. Энэ нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан ажлын байранд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлж өгнө.
Боломжууд. Дэлхийн 35 оронд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүн экспортлохболомжтой. Тээврийн зардлыг хэмнэсэн нано, био технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг илүү хөгжүүлэх. Эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг илүү хөгжүүлснээр брэнд бүтээгдэхүүнээр төрөлжих. Тодорхой хэмжээний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих. Мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг тусгайлан байгуулснаар экспорт, чанарт анхаарах ажиллах хүчний нөөцийг бий болгох. Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсүүдийг ашиглан экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Хэдийгээр 2009 оноос ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийн механизм үйлчилж эхэлсэн ч их төлөв орон нутгийн зах зээлийн хэрэгцээг хангах, мал аж ахуйн санхүүжилтийн механизм шаардлагатай.
Экспортын төрөлжилтийн өсөлт. Монголын экспортын бүтээгдэхүүний нэр төрөл маш цөөн байгаа учир экспортын бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд экспортод 1-2 удаа, эсвэл гарч байгаад больсон, экспортлож байгаагүй уламжлалт бус бүтээгдэхүүнийг түүхий эдийн анхан болон дараах шатны боловсруулалт, тодорхой хэмжээгээр импорт орлох үйлдвэрлэлд зориулагдаж байгаа нь цаашид экспортыг дэмжих тусгай илрүүлэх, нано болон мэдээллийн технологийн бизнесийг дэмжих, тэдгээр бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломжтой. Экспортын хүчин чадал болон төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд шийдэх гол асуудал нь санхүүжилт, бодлогын дэмжлэг юм.
Хүний нөөцийн хөгжил. Сүүлийн жилүүдэд гадаад худалдаа эрхлэгчдийн чадавхи харьцангуй нэмэгдэж байгаа. Гэхдээ их, дээд сургуулиудын гадаад худалдааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулга төдийлөн хангалттай бус байгаагаас төгсөгчдийн ихэнх нь төгссөн хойноо практик дээр суралцаж байна. Экспортын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд экспортын маркетинг, зах зээлийн судалгаа, санхүүжилтийн асуудлаар сургалт зөвлөгөө шаардлагатай байна гэдэг.
Өнөөдрийн байдлаар зөвхөн МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны академиас гадаад худалдааны менежер бэлтгэх мэргэжлийн, практик баримжаатай нэг жилийн болон богино хугацааны сургалтуудыг явуулж байна. Түүнчлэн МҮХАҮТ-аас компаниудад ажиллаж буй гадаад худалдааны асуудал хариуцсан ажилтнуудын дунд сайн дурын үндсэн дээр магадлан шинжилгээг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийг цаашид өргөжүүлж хүний нөөцийн чанарт онцгой анхаарах ёстой.
Хүний нөөцтэй холбоотой бас нэг асуудал бол олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ техник, технологи эзэмших инженер техникийн ажилтан ба мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх асуудал тулгараад байгаа юм. Ялангуяа, мэргэжлийн ажилчин бэлтгэх тогтолцоо алдагдсанаас мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал үүссэн. Гэхдээ 2008 оноос мэргэжлийн сургалтын төвүүдийг байгуулж, үйл ажиллагааг дэмжиж эхэлснээр цаашид энэ асуудал шийдэгдэх болно. Мөн залуучууд гадаадад олноор гарч ажиллаж байгаа нь мэргэжлийн ажилчид дутагдах бас нэг үндсэн шалтгаан болж байна.