“Энэ дэлхийн хамгийн уран нарийн суварга бол Таж Махал. Энэ бол газар дээр хүн хүндээ зориулж босгосон хайр сэтгэлийн хамгийн ариун газар. Тэр ариун газар дэлхийн элгэнд оршдог. Би ч бас чамдаа зориулж сэтгэл зүрхэн дотроо Таж Махал босгож чадна. Өө миний Таж Махал” хэмээн уулга алдан байх нэгэн сайхан зохиол санаанаас минь гардаггүй.
Тэгвэл өнөөдөр хүн бүхэн сэтгэл зүрхэндээ Таж Махалыг босгож түүндээ амар тайван амьдардаг байгаасай. Хайраас л хайр төрдөг. Сайхан гэр бүл ч бас сайхан хайраас бий болох учиртай. Хэрхэн сайхан гэр бүлийг бий болгох тухай УБДС-ийн Гэр бүл судлалын тэнхэмийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайхан амьдрах үндэс нь ханиа зөв сонгохоос эхэлдэг гэдгийг хүн бүхэн мэддэг ч нэг их анхаараад байдаггүй “хуульд” бидний аз жаргал захирагддаг юм шиг ээ. Сайхан гэр бүл бий болгохын тулд залуус юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ бол хүн бүхэнд ойрхон санагддаг ч анхаарлаа хандуулаад байдаггүй сэдэв. Гэр бүл гэж үүнийг хэлнэ хэмээн тодорхойлоход төвөгтэй. Учир нь нийгмийн хамгийн анхдагч нэгж. Хүний хөгжлийн анхдагч орчин. Нийгмийн түүхтэй хамт үүссэн үзэгдэл. Нийгэм гэр бүл хоёрыг салгаж ойлгож болдоггүй. Гэр бүлтэй болсон бол та өөрийгөө маш чухал мэргэжил эзэмшиж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Хосуудын хоорондын итгэлцэл, бие биедээ хандах хандлагаас гэр бүлийн аз жаргал хамаарна гэж хэлэх гээд байна уу?
-Гэр бүлийн гишүүд хоорондын цөм нь эхнэр, нөхрийн харилцаа юм. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ ойлгодог, халамжилдаг, хайрладаг, итгэдэг байх нь хосуудын итгэлцлээс шалтгаалдаг. Энэ бол сайхан гэр бүл үүсдэг хууль. Хамт амьдарсан л бол хэн хэнийгээ өмчлөх гаж ойлголт үүсдэг. Хэн хэнийгээ ойлгодоггүй, итгэдэггүй харилцаанаас л үл ойлголцол, үл дотносол, үл итгэлцэл бий болж байдаг. Энэ нь явсаар нийгэмд гэр бүлийн ялзралыг бий болгож байгаа нь ажиглагдаж байна. Тийм болохоор гэр бүл рүү чинь довтолж байгаа нийгмийн довтолгооноос өөрийн гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ, яаж гэр бүлийнхээ дархлааг бүрдүүлэх вэ гэдэг нь эхнэр нөхрийн итгэлцэл, ур ухаанаас л шалтгаална.
-Гэр бүлийн дархлааг яаж тогтоох вэ?
-Гэр бүлийн амьдралын мөчлөг гэдэг бол хосууд өрх гэрээ босгосон үеэс эхлээд өтөлж нас барах хүртэлх туулж өнгөрүүлсэн цаг хугацаа юм. Тийм болохоор хосууд амьдралынхаа үндэс суурь голомтоо асааж байгаа нандин мөчөөс эхэлж эрүүл, бат бөхөөр тавих хэрэгтэй. Амьдралынхаа суурийг л зөв тавьж чадвал байшин өрдөг шиг амархнаар өөрийн хүссэн сайхан гэр бүлийг босгож чадна. Амьдралын туршид нэг зүг рүү харахын тулд эхнэр, нөхөр хоёр зүрх сэтгэлээрээ нэгдэх хэрэгтэй
-Залуус гэрлэлтийн үнэ цэнийг сайн мэддэггүйгээс үүдэн сөрөг хандлагууд бий болоод байх шиг санагддаг. Гэр бүл зохиож байгаа залууст юу гэж зөвлөх вэ?
-Гэр бүлийн суурь боловсролыг олж авч байж гэрлэх нь өөрийгөө болон удам угсаагаа аварч байгаа чухал алхам юм. Залуус хань нөхрөө хэрхэн хайрлах, алдаа дутагдлыг нь яаж уучлах ёстой юм гэдгийг гэрлэлтийн хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Ер нь хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр газар өсч торнисон, эсрэг хүйсийн хүмүүс хамтдаа нэг гэрт амьдрахад заавал бэрхшээлтэй тулгардаг. Өнөөгийн манай залуусын алдаа нь өмнөө тулгарч байгаа асуудлыг “зайлшгүй зүйл юм” гэж ойлгодоггүй, хүлээж авч чаддаггүй. Би таарч тохирохгүй хүн сонгочихсон юм байна, энэ хүн намайг ерөөсөө ойлгохгүй юм, эсвэл ах дүү нар биднийг хүлээн зөвшөөрөхгүй байна, тийм болохоор салах нь хамгийн зөв арга гэсэн дүгнэлтэд хүрдэг. Зайлшгүй байх ёстой асуудлыг хүндээр тусгаад, багахан зүйлийг том асуудал болгочихдог.
-Гэрлэлтэд өөрийгөө хэрхэн бэлдэх хэрэгтэй юм бол?
-Эхнээсээ л энэ асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй. Би гэр бүлтэй болоход бэлэн үү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Өнөөгийн залуус гэр бүл болоход бэлэн эсэх, яаж бэлдэх эсэхээ ч мэддэггүй. Насанд хүрсэн л бол жам ёсоор гэрлэх ёстой гэсэн байдлаар хандаж байгаа нь алдаанд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэстэй гэр бүлээ зохио гэж би хэлэх гээд байна.
Эхлээд өөрийнхөө ямар зан ааштайг тодорхойл. Надтай ямар төрлийн ааш авиртай хүн зохицох юм, би ямар удам угсаатай хүнтэй гэрлэх вэ гэдгээ өөртөө үнэн сэтгэлээсээ хариулж чаддаг байх хэрэгтэй. Эртний монголчууд үр хүүхдээ гэр бүл болгож амьдралыг нь зохиохдоо төрсөн жил, од гариг болон мах бодийн зохицол зэргийг нарийн тооцдог байж. Энэ бол эрүүл, саруул үр хүүхэдтэй болох үндэс. Мөн удмынхаа цэвэр ариун байдлыг анхаарч байсан жишээ. Хоёр хүүхдийнхээ хамтын амьдралыг бат бөх байлгах ухаан байж. Насны хязгаарыг нь хүртэл тогтоогоод өгчихсөн байсан шүү дээ.
-Гэтэл өнөөдөр энэ уламжлал улам л бүдгэрээд байна уу даа. Зуучлалаар болон телевизийн чатаар танилцаад л хамт амьдрах тухай яриад эхэлж байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Үнэхээр ханиа ээж ааваараа шинжүүлдэг уламжлал алдагдсан. Амьдрал зохиох хүнээ өөрийн дураар сонгож байна. Хэн нэгэнтэй амархан дотносдог болсон байна. Өвөг дээдэс, эцэг эх нь үгээ хэлж, захиасаа захиж, ерөөлөө хэлдэг монгол уламжлал алдагдаж байгаа нь харамсалтай. Манай гэр бүлийн 30 орчим хувь нь нийлмэл амьдралтай байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл залуу гэр бүлүүд аав ээжтэйгээ хамт амьдардаг. Өрх өсгөж, сум сонгож нэр төртэйгөөр хуримлаагүй гэсэн үг. Ёс төртэй бэр буулгуулж дэг журамтайгаар хадмынхаа босгыг алхдаг тэр уламжлал байхгүй болчихжээ.
Энэ нь эргээд нөгөө гэр бүлийн үнэ цэнэ алдагдах, хадамдаа үнэлэгдэх үнэлэмж буурах шалтгаан болдог. Монголчууд гэр бүлийн тайван, тогтвортой байдлыг улс үндэстний аюулгүй байдалтай холбож үздэг байсан. Охид ёсгүй өсвөл айл гэрийг үймүүлдэг. Хөвгүүд ёсгүй өсвөл улс гэрийг үймүүлдэг гэж хэлэлцэж ирсэн. Тиймээс гэр бүлийн асуудал нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын үүд хаалгыг тогшиж байдгийг анхаарах хэрэгтэй болсон байна.
-1990-ээд оноос хойш гэр бүл салалт ихэссэн дүн байдаг. Энэ нь магадгүй нийгмийн хөдөлгөөнтэй холбоотой байх?
-Үүний цаана ямар олон хүний зүрх сэтгэл шархалж, хэчнээн олон хүүхэд өнчирч хоцорч байгааг тоолох аргагүй. Залуу бүсгүйчүүд харийн хүнтэй гэрлээд гадагш яваад байх юм уу, бүүвэйн дуу аялах бүсгүй хүн биеэ үнэлээд яваад байх ёстой юу. Айл гэрийн түшиг, тулгуур болж, өсөж хүмүүжих ёстой хөвгүүд гудамжинд гуйлга гуйгаад, нийгэмд төлөвшөөгүй муу муухай ажил хийгээд байх ёстой юм уу. Энэ бол цаанаа нийгмийн хөгжил, оюун санаанд саад болж байгаа үзэгдэл.
М.Мөнхтунгалаг http://niigmiintoli.mn/