Сүүлийн өдрүүдэд хоёр намын бүлгүүдийн хэлэлцэж буй асуудлуудын дунд "Хүүхдийн мөнгө" нэлээд том байр суурь эзлэх боллоо. Тэд хүүхдийн мөнгийг нийгмийн тодорхой хэсэгт буцаан олгоно, боломжтой бол 20 мянган төгрөг болгох талаар ярилцаж буй. Анх УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажилласныхаа дараа "Хүүхдийн мөнгийг дахин олгох талаар анхаарал хандуулна" гэсэн.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хаврын чуулганы нээлтийн үеэр хүүхдүүдэд мөнгө өгөх хэрэгтэй гэснээр энэ асуудал эхэлсэн гэж болно. Ялангуяа Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэд хэдэн удаагийн хуралдаанаараа дэмжихээ илэрхийлсэн. Харин "ах" намын бүлгийн хуралдааны үеэр гишүүдийн ихэнх нь хүүхдийн мөнгө дахин олгох асуудлаар эсрэг байр суурьтай байгаа гэх шум сонсогдсон.
Гэвч намын бүлэг олон нийтэд мэдээлэл хийхдээ "Хүүхдийн мөнгийг дахин олгохыг дэмжиж байна" гэх боллоо. Тэгэхээр хүүхдэд олгох энэхүү мөнгөн тэтгэмжийн асуудал хоёр намын олон нийтэд таалагдах гэсэн "шоу" болон хувирчээ. Хүүхдийн мөнгөний шоу даамжирсаар бүр сүүлдээ "мөнгийг дахин олгох хэрэгтэй. Бүр 20 мянган төгрөг олгох талаар анхаарна. Тэгээд ч зогсохгүй Монголын бүх хүүхэд энэ мөнгийг авах ёстой. Энэ мөнгийг олгох эх үүсвэрийг төсвийн тодотголоос хайна" гэх болов.
Аз болоход Засгийн газар төсвийн тодотгол хийхдээ Хүүхдийн мөнгөний асуудлыг тусгаагүй. Гэхдээ дахин олгох талаар эрчимтэй ярьж эхэлбэл, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шийдвэрлэх боломжтой гэж буй билээ.
Улстөрчид нэгэн цагт "зөв" хэмээн үзэж гаргасан шийдвэрээ хэдхэн сарын дараа буруу гэж байгааг ойлгохгүй нь. "Хүүхдийн мөнгө" гэдэг зөвхөн хэдэн төгрөг олгох асуудал биш. Монголын нийгмийн амьдрал, ирээдүйтэй холбоотой асуудал. Тэгэхээр улс нийгмийнхээ амьдралаар "шоу" хийгээд, өөрсдийгөө рекламдахаа больчихвол ямар вэ.
Засгийн газар Хүүхдийн мөнгийг олгохоо зогсоох үедээ "Хавтгайрсан халамжийг цэгцэлж, нийгмийн тодорхой хэсэгт чиглэсэн үр дүнтэй халамжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ" хэмээн тайлбарласан. Үнэхээр ч манай улсын халамжийн бодлого хэт хавтгайрч, замбараагүй, хяналтгүй болсныг хэн хүнгүй хэлэх болсон. Тийм ч учраас манай улс халамжийн хөтөлбөрөө шинэчлэхээр болж, нийгмийн халамжийн тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлаад буй.
Уг хуулийн төсөл батлагдвал нийгмийн халамжийн бодлого бүхлээрээ шинэчлэгдэж, хавтгайрсан халамж, үрэлгэн байдал үгүй болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа. Зөвхөн хуулийг шинэчлэн найруулах асуудал биш, нийгмийн халамжийн бодлогод бүхлээр нь реформ хийх шаардлагатай болсон.
Энэхүү реформын эхлэл болж, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжүүдийг энэ оноос зогсоосон. Харамсалтай нь улстөрчид Хүүхдийн мөнгийг эргүүлэн олгоё гэх боллоо. Эргүүлэн олгохдоо cap бүр 20 мянган төгрөг болгоё гэнэ. Олон нийтэд ч яахав таалагдах байх л даа. Тийм ч учраас улстөрчид өөрсдийнхөө "шоу" болгон ашиглаж буй биз.
Гэхдээ нэг талд нь нийгмийн халамжийн бодлогоо шинэчилье, сайжруулъя гэж байхад нөгөө нь "үгүй ээ" гээд байх хэрэг байна уу. Хэрэв хүүхдийн мөнгийг эргүүлэн олгож эхэлбэл нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлого юу болж хувирах бол.
Намууд сонгуулийн амлалтаа биелүүлж, иргэн бүрт 1.5 сая төгрөг бэлэн болон бэлэн бусаар олгохоор болсон. Эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөг олгож эхэлсэн билээ. Гэвч эдийн засагчид иргэн бүрт 70 мянган төгрөг олгосноор инфляцийг өсгөлөө гэж буй. Түүнчлэн иргэдийн амьдралд 70 мянган төгрөг дэм болохгүй байна. Тиймээс хоёрын хооронд ингэж байхаар томоохон үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох хэрэгтэй гэж ихэнх эдийн засагч үзэх юм.
Үнэхээр ч он гарсаар инфляци бага багаар өссөөр 8.6 хувьд хүрсэн. Энэхүү үнийн өсөлтөд иргэн бүрт 70 мянган төгрөг өгсөн нь нөлөөлсөн гэж статистикчид хэлж байна. 70 мянгаас үүдэлтэй үнийн өсөлт намжаагүй байтал дээр нь 20 мянган төгрөг хүүхэд бүрт өгөөд эхэлбэл инфляци ёстой "галзуурах" биз.
Тэгэхээр эдийн засаг талаасаа бодоод үзсэн ч тэр, хүүхдийн мөнгө дахин олгох шаардлагагүй болов уу. Хамгийн гол нь 20 мянгыг дахин олгосноор иргэдийн амьдрал дээшлэхгүй. Иргэдийн амьдрал дээшлэхгүй болохоор бодит эдийн засагт дэмжлэг үзүүлэхгүй гэсэн үг. Эдийн засагтаа ч, иргэдийн амьдралд ч нэмэргүй 20 мянган төгрөг хүүхэд бүрт олгох хэрэггүй. Үнэхээр амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, хүнд хэцүү амьдралтай нийгмийн хэсэгт очиж байгаа бол ойлгож болох.
Ер нь хэнд нь өглөө ч гэсэн УИХ, Засгийн газар гаргасан шийдвэрээ хэдхэн сарын дараа эргүүлэн харж байгаа нь зөв үү гэдгийг бодож үзэх л асуудал. Одоохондоо тодорхой шийдвэр гараагүй байгаа. Тийм учраас хүүхдийн мөнгө дахин олгоё гэж ярьж буйгаа эргэн харахад гэмгүй болов уу. Энэ мөнгийг дахин олгоё гэж ярихаасаа өмнө инфляцийг яах вэ, иргэдийн амьдралд үнэхээр дэм болох уу, эдийн засагт үр шимээ өгөх үү зэрэг олон асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Бас хавтгайрсан нийгмийн халамжийн тогтолцоогоо засч, сайжруулах бодлоготой хүүхдийн мөнгийг дахин олгох бодлого хэр нийцэж байгааг ч бодож үзэхэд гэмгүй биз.
Дахиад хэлэхэд, хүүхдийн мөнгийг далимдуулан битгий шоуд. Үүний чинь цаана ард иргэдийн амьдрал, амьжиргаатай холбоотой асуудал явж байгаа. Улстөрчдийн "хаврын синдром"-ын золиосонд хүүхэд өртөх ёсгүй.
Л.Энхдэлгэр