Бид Туул голыг даган сурвалжлага хийх явцдаа дархан цаазат Богдхан уулын өвөрт очсон юм. Энд дахиад л хэлэх үг, хийсэн сурвалжлагандаа тавих гарчиг олдсонгүй.
Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар он буюу 1778 онд Богд уулыг албан ёсоор дархалж байсан түүхтэй. Богдхан уулын дархалсан талбай нь 40,8 км. Эрт төрмөлийн эриний триас, юрийн галавын дунд үеийн царцдаас тогтсон. Алт, цагаан тугалга, элдэв төрлийн болор, хайлуур жонш, хас, хадан цагааны илэрцтэй. Буга, хүдэр, бор гөрөөс, зэрлэг гахай, булга, шилүүс, мануул гэх зэрэг ан амьтан, хур, сойр, ятуу, хөтүү, явлаг зэрэг жигүүртэн шувуудтай /хятад монголгүй “туусаар” бараг л дууссан болов уу/. 300 шахам төрлийн ургамал, 20 гаруй зүйлийн бут сөөгтэй. Шилмүүст, навчит ойтой /шатаахыг нь шатаагаад, хулгайлахыг нь хулгайлаад, 700 гаруй төрлийн шавьж хорхойнд идүүлээд дуусч байгаа/. Чулуун ба хүрэл зэвсгийн үеийн булш, хиргисүүр, хадны сүг зураг, дуган сүмийн туурь гэх мэт түүх дурсгалын зүйлтэй байлаа.

Цагийн сайханд танктай хөшөөний хажууханд, бүр хот дотор буга уулаас буугаад ирчихсэн байдгийг бидний үеийнхэн сайн санаж байгаа. Гэвч одоо ингэж ярьвал ёстой л хүүхэд нохойн доог болох биз ээ.

Богдхан уулын хотожсон түүх
Хамгийн анх энд БОЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Адъяа гэх хүн аялал жуулчлалын зориулалтаар гэсэн атлаа орон сууцны зураг төслийг баталж эхэлжээ. Ингээд анх “Анумаа” гэх компани барилгын ажил эхлүүлснээр өнөөдрийн орон сууцны хороолол Богд уулнаа байгуулагдах болсон юм. Энэ хүнд хариуцлага тооцуулахаар МХЕГ-аас шүүхэд өгсөн ч “хохирлыг тооцох аргагүй” гэсэн шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Мөн МХЕГ-ын шаардлагыг үл тоон Байгаль орчны сайд асан У.Барсболд 100 гаруй зөвшөөрөл өгсөн бол Н.Эрдэнэбат сайд асан 85 зөвшөөрөл өгсөн аж. Мөн Г.Шийлэгдамба гэхэд дээрх газар болон бусад төрийн тусгай хамгаалалтай газар нутагт мөн л 100 давсан зөвшөөрөл өгсөн байх юм. Мөн дээр дурьдсан Н.Адъяа гэгч 150 гаруй газар ашиглах зөвшөөрөл өгчээ. Ийнхүү сайдын албан тушаалыг Монгол улсын хуулийг уландаа гишгэх зориулалтаар ашигласан эрхмүүдийн балгаар өдгөө дархан цаазат Богдхан уул маань суурьшмал бүс болоод байгаа билээ. Саяхан МХЕГ-аас тус газарт хийсэн шалгалтын дүнд дээрх хууль бус газар олгосон сайд нарыг ЦЕГ-т мэдэгдэсэн талаар МХЕГ-ын дарга Я.Содбаатар ярина лээ.

Болохгүй гэсэн хууль нь байдаг гэтэл болдоггүйг болгоод барьчихсан барилгууд байгаад байдаг. Түүнийг нь МХЕГ ч дийлдэггүй, БОЯ нь анзаардаггүй, хариуцсан дүүрэг нь мэддэггүй. Бид ХУД-ийн засаг даргатай уулзах гэсэн боловч цаг авах томоохон шалгуурыг давах шаардлагатай болсон. Гэвч цаг авъя гээд ч тэрээр хэвлэлийнхэнд зориулах завгүй нэгэн бололтой. Харин бид БО-ны сайд Л.Гансүхтэй уулзсан юм. Зайсангийн урд хэсэгт маш их газар шинээр олгосон бололтой, хашаанууд баригдсан байсан юм. Түүнээс шинээр газар олгосон эсэхийг асуухад “Би 2008 онд сайд болсон. Сайд болсон цагаасаа хойш нэг ч газар олгоогүй. Тэнд олгосон газарт шалгалт хийж, хариуцлага тооцох эрх мэдэл нь МХЕГ-т байдаг. Хэрэв тэд “энэ газар хууль зөрчсөн байна” гээд над дээр аваад ирвэл би эрхийг нь цуцлах шийдвэрийг гаргана. Эс бол надад хуульд заасны дагуу хоёр жилийн дотор тухайн газрын эрхийг цуцлах эрх байдаггүй” хэмээн хариулсан юм. Түүнчлэн урьд өмнөх сайдуудын үед “асуудал” үүссэн байж болохыг ч үгүйсгэсэнгүй ээ. Мөн хууль бусаар авсан газраа ашигласан нөхдүүдэд тун удахгүй хариуцлага тооцож эхлэх болохыг тэрээр хэлсэн юм.

МХЕГ-аас явуулсан шалгалтын дүнд нийт 290 гаруй тусгай зөвшөөрлийн 250 газар ашиглах зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан. Гэвч энэ бүхэн биелэнэ гэхэд итгэх хүн өдгөө олдохгүй. Учир нь дархан цаазтай газар хуулиас гадуур дархлагдсан нөхөд л амьдардаг. Хэрэв жирийн иргэн Болд газар авсан бол тэрээр хөөгдөх нь лавтай. Тэгвэл сураг сонсох нээ энд УИХ-ын гишүүн Гүндалай, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Арвин, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын харш сүндэрлэдэг гэнэ. Тэгэхээр шалгалтын шийдвэр биелэх эсэх нь юу л бол. Юутай ч байдлыг харж л суухаас өөр эрх мэдэл иргэд бидэнд байхгүй билээ.
Эрх мэдэлтнүүд бие бие рүүгээ цаас шидэлцэж, хариуцлагаас бултаж, мэлзэж, мэдэн будилж байх зуур Богд уул маань хашаагаар бүслэгдэж дуусах нь ээ.
Та бүхэн холбоотой видео сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү. Энэхүү сурвалжлаганд БО-ы сайд Л.Гансүхийн тайлбар болон МХЕГ-ын байцаагч нарын яриа багтсан болно.
Сэтгүүлч О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /, оператор А.Ариунболд, Н.Галбадрал