Улсдаа томоохонд тооцогддог МУИС, ХААИС оюутны сургалтын төлбөрөө 20 хувиар огцом нэмсэн тухай сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо.
Энэ талаар тус сургуулиудын удирдлагаас тодруулахад үнэхээр ч үнэн мэдээлэл бололтой. Тэд багш нарын цалин, сургалтын зардал болон бусад шаардлагатай бүхнийг оюутны төлбөрөөсөө 100 хувь авдаг гэнэ. Гэтэл хаа сайгүй хямарч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэн инфляци өсч байгаа нь яахын аргагүй сургалтын төлбөрийг огцом нэмэгдүүлэхэд хүргэж байгаа аж.
Дээрх хоёр сургуулиас гадна төрийн өмчит 13 сургууль улсад боловсон хүчин бэлтгэдэг. Тэд мөн л сургалтын төлбөрөө нэмэхээр зэхэж буй. Эх сурвалжаас авсан мэдээгээр Боловсролын их сургууль 10 хувь, Соёл урлагийн сургууль бас л төчнөөн хувиар нэмсэн байна. Лав л СУИС-ийн шинэ оюутны төлбөр 1.150 мянгад хүрчээ.
Энэ талаар бид БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн П.Батринчингээс тодрууллаа.
-МУИС, ХААИС зэрэг төрийн өмчит их сургуулиуд сургалтын төлбөрөө 20 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Ямар шалтгааны улмаас ийнхүү нэмэх болсон юм бол?
-Ер нь сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох нь тухайн сургуулийн бүрэн эрхийн асуудал юм. Яг хуулиараа бол сургуулийн удирдах зөвлөл оюутны сургалтын төлбөрийн хэмжээг тогтоож байгаа. Ийнхүү төлбөрийн хэмжээг тогтоох нь дараагийн хичээлийн жилд шаардагдах тухайн сургуулийн зардал ямар байгаагаас хамаарч хийгддэг ажил. Түүнээс гадна жил ирэх тусам инфляци тодорхой хэмжээгээр өсч байна.
Энэ мэт олон шалтгааны дүнд жил бүр сургуулиуд төлбөрөө нэмдэг. Энэ долоо хоногийн сүүл гэхэд бид сургуулиудын сургалтын төлбөрөө хэрхэн нэмэгдүүлсэн талаарх мэдээллийг эцэслэн авч нэгтгээд үндэслэлийг нь судална. Сургалтын төлбөрийг 20 хувь бус таван хувь нэм гэх эрх бидэнд байхгүй. Гэхдээ яамны хувьд сургалтын төлбөрөө бодитой тооцсон байна уу, зардал хэмнээгүй төсөв зохиосон байна уу гэдгийг нягтлаад чиглэл өгөх боломж бий. Одоогоор МУИС, ХААИС тус тус сургалтын төлбөрөө 20 хувь, Дархан-Уул аймагт Ургамал, газар тариалангийн хүрээлэн есөн хувь, Боловсролын Их сургууль 10 хувь нэмэхээр болсон талаар бидэнд мэдэгдээд байна.
-Өнгөрсөн жилүүдэд улсын сургуулиудын сургалтын төлбөр ийнхүү огцом 20 хувиар нэмэгдэх тохиолдол харьцангуй бага гарч байсан санагдах юм...
-Өнгөрсөн онд бол яамны зүгээс тийм чиглэл сургуулиудад бол өгсөн. Учир нь тухайн жил дэлхий нийтэд нүүрлэсэн хямрал Монголыг тойроогүй биш дайраад өнгөрсөн. Тиймээс “Сургалтын төлбөрийг хамаагүй өсгөж болохгүй. Хэрэв өсгөх зайлшгүй шаардлагатай гэвэл инфляцийг харгалзаж нэм” гэх зөвлөмжийг сургуулиудад өгсөн. Улмаар сургалтын төлбөрөө өндөр нэмсэн сургуулиудад “та нар зардлаа тэвч” гээд ес орчим хувьд барьсан. Цаашдаа ийнхүү хүчээр асуудлыг шийдвэрлээд байх уу, ер нь сургалтын төлбөрийг яаж тогтоох вэ, төрөөс төрийн өмчит сургуулиудад ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Одоо бол улсын сургуулиудад зөвхөн тогтмол зардал буюу байр, цахилгаан, дулаантай холбоотой зардлыг төрөөс олгож байгаа. Бусад зардал буюу багш нарын цалин, ном сурах бичгийн төлбөр зэргийг тухайн сургууль сургалтын төлбөр болон бусад орлогоороо шийдвэрлэж байна. Хэрвээ тэрхүү зардлын тодорхой хэмжээг төрөөс дэмждэг болбол сургалтын төлбөрийг тогтвортой байлгах бүрэн боломжтой.
-ШУТИС төлбөрөө 15 хувиар нэмсэн талаар зарим хэвлэл дээр бичсэн байсан?
-Тус сургуулиас төлбөрийг тодорхой нэмэгдүүлсэн талаар мэдээ ирүүлээгүй байна. Сургуулиудын төлбөрийн мэдээлэл энэ долоо хоногийн сүүлчээр эцэслэн гарах болно.
-ЭМШУИС одоогоор төлбөрөө нэмээгүй байна-
Бид энэхүү сурвалжлагын хүрээнд мэдээлэл нь тодорхойгүй байгаа зарим их сургуулийн холбогдох хүмүүстэй уулзаж дараах тодруулгыг авлаа.
ЭМШУИС-ийн Оюутны албаны декан А.Гүрбадам: Яг одоогийн байдлаар сургалтын төлбөр нэмэгдээгүй байна. Мэдээж удирдах зөвлөл шийд гаргаж байж энэ асуудал шийдвэрлэгдэнэ.
Тиймээс бид шинээр элсэж буй оюутнуудаас өнгөрсөн жилийнхээ төлбөрийг л авч байгаа. Мэдээж тодорхой хувиар нэмэх нь ойлгомжтой.
ШУТИС-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн: Удирдах зөвлөл долдугаар сард хуралдаж инфляцийн төвшинтэй уялдуулж төлбөрийнхөө асуудлыг шийднэ гэж ярьж байсан. Тиймээс яг хэдэн хувиар нэмэгдсэн нь тодорхой бус байна.
Холбогдох мэргэжилтнүүдийн тайлбар нэг ийм. Төрийн өмчийн сургуулиас гадна манай улсад хувийн хэвшлийн 99 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд мөн л төлбөрөө нэмээд эхэлсэн сурагтай. Тухайлбал, Отгонтэнгэр Их сургуулийн өнгөрсөн жилийн төлбөр 760 мянга байсан бол энэ жил шинээр элсэн орж буй хүүхдүүддээ “зориулан” 950 мянган төгрөг болгож хуучин суралцагсдынхаа төлбөрийг 850 мянгад хүргэжээ.
Хувийн сургуулиуд ийнхүү төлбөрөө нэмэх болсон шалтгаанаа “багш нар цалин бага, өдрөөс өдөрт байр, цахилгаан, дулааны мөнгө нэмэгдэж байна” гэж гомдоллосонтой холбон тайлбарлаж байна.
Хувийн сургуулийн удирдлагууд багш нарынхаа цалинг харж үзэх болсон учир нь ирэх арван сард төрийн албан хаагчдын цалин 30 хувиар нэмэгдэх болсонтой холбоотой ажээ. Учир нь энэхүү цалингийн нэмэгдэлт хувийн сургуулиудын багш нарт огт хүртээлгүй болоод л тэр. Тиймээс дан ганц сургалтын төлбөр дээр оршин тогтнож байдаг хувийн сургуулиуд багш нарынхаа цалинг 20-25 хувь нэмэгдүүлж тэнцвэржүүлэх гэж л төлбөрөө нэмэхээр болсон байна.
Байр, цахилгаан, дулаан, багш нарын цалин гээд бүхий л зардлаа нуруун дээрээ үүрсэн хувийн сургуулиудыг байг гэе. Тэгвэл хамаг суурь зардлаа улсаас гаргуулж байгаа атлаа жилийн жилд хөгжсөн ч юм байхгүй, тэгсэн хэрнээ сургалтынхаа төлбөрийг 20 хувиар нэмсээр байгаа төрийн өмчит сургуулиудыг яах вэ? Уг нь төлбөрөө нэмэхийн хэрээр боловсролын өгөөж ихсэх учиртай сан.
Г.Одгарав odgarav.g@gogo.mn