gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     10.14
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 1
Зурхай
 10.14
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 10.14
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Замын цагдаагийн албанд шинэчлэл хийх цаг болжээ

Эдийн засаг
2010-05-10
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2010-05-10
Сүүлийн үест Замын цагдаагийн газраар "Хөдөлгөөний соёл" нэрт хий үзэгдэл өдөр бүр үзэгдэх болж. Хаа ч байдаггүй ноён хий үзэгдэлийг ирснээс хойш тус газрын контор хүртэл эзгүйдэж, офицерууд бүгд гудамж замд гараад зогсчихож. Хий үзэгдлээсээ айсных уу, эс бөгөөс ийм хий үзэгдэл байхад гэмгүй гэж итгэснийх үү, бүү мэд.

Иймэрхүү хий болоод ший үзүүлбэр төрийн байгууллагуудад байс гээд үзэгддэг болсон нь улам бүр хэрээс хэтэрлээ. Ялангуяа Замын цагдаагийн гэх энэ салбарт эрс өөрчлөлт гаргах цаг болсон уу гэвэл нэгэнт болдгоо болж, бүр хэтэрчихээд байгааг далдлах юун. Зовлонтой нь манайхан өөрчлөлт гэхээр л удирдлага солих тухай ярьдаг.

Уг нь хөдөлгөөний аюул-гүй байдлыг хангах тал дээр эрс шинэчлэл, өөрчлөлт хийж, бодлогын хувьд цоо шинэ алхамд хүрэх цаг хэдийн болсон л доо. Ийм зүйлийн тухай ярихад л зөвхөн удирдлага солиход бол чих хэмжээнд ойлгож, өнөө хэд нь ч өөрсдийнхөө сандал ширээний талаар санаашраад ирдэг. Хийж буй өөрчлөлт бүхэн уг нь ажил хэрэгт тустай байх ёстой. Хэдэн мянган тушаал гаргаад хэнд ч хэрэггүй нь ойлгомжтой.

Өнөөдрийн замын хөдөлгөөний түгжрэлтэй нэгэн адил Замын цаг-даагийн газар ч түгжрэл, мухардалд орчихсон байгааг бид харж байна. Үнэндээ юу хийхээ ч мэдэхээ больчихсон байгаагийн тод жишээ нь дээрх "Хөдөлгөөний соёл " нэрт хий үзэгдэл биш гэж үү. Өнөө маргаашаа аргацаан хөгийн хөгийн зүйлсээр оролдоно. Зогсоол энэ тэрээ анхнаасаа шийдэж өгөөгүй хэрнээ нэгдүгээр эгнээнд машин зогсоохгүй гэнэ, гулгаатай тэмцэхийн тулд машины яндангаас түмпэн зүүх тухай ярина.

Одоо хөдөлгөөний соёл нэрт хий үзэгдэлтэй болсноос хойш өнөөх нь гурван давхар байшингаар нь тэнүүчлээд амар суулгахаа байсан. Замын цагдаагийн газрын ажлын үзүүлэлтийг замын түгжрэлээс харахад л хангалттай болж. Ядахад эл хий үзэгдэлт драм эхэлснээс хойш замын түгжрэл, цагдаагийн тоо хоёр нэмэгдсэнээс өөр үр дүн үнэндээ алга. Өөрсдөө л "Хөдөлгөөний соёл" гэсэн чамин нэр бодож олсондоо хөөрцөглөн телевиз, радиогоор байс гээд суртал ухуулга явуулж, торгуулийн хуудсыг тоглоом мэт цацах болсноос өөр үнэт зүйл үнэртэхгүй байгаа.

Хөдөлгөөний аюулгүй байдлын сургуулийн нэгэн багш харин хөдөлгөөнд оролцогчдыг соёлжуулах биш сахилгажуулах ёстой гэж хэлсэн байсныг бид өлгөж авах нь зүй болов уу. Тэрбээр замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй жолооч гранат барьсан сармагчинтай адил хэмээн тодотгосныг энд тэмдэглэе. Үнэндээ орчин үеийн хурд хүчтэй техник барьж, хөдөлгөөнд оролцож яваа жолоочийн сахилга, хариуцлага ямар байх ёстой билээ.

Ийм сармагчингууд өнөөдрийг хүртэл өөртөө болоод өрөөлд хэчнээн хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Сармагчин гранатыг хаана ч, хэзээ ч хаяж болно. Үүнтэй ижил, дүрэмгүй жолооч хаана ч алдаа гаргаж болно. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож буй жолоочийн хариуцлага хам-гийн өндөр байх ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Замын цагдаагийн газрын авч буй толгойг нь илэх төдий үйл ажиллагаа одоогийн манай нөхцөлд яагаад ч тохирохгүй тухайд бид ярих нь зүй. Хоёр жилээр эрхээ хасуулсан жолооч хоёр жилийн турш машинаа жолоодож яваад л эрхээ авдаг шүү дээ.

Оросын "В центр события" нэвтрүүлгээр манайхан ажилдаа тусгаж авмаар сэдвийг хөндөж байна билээ. Тус нэвтрүүлгийг хөтлөгч "Лицензию на убийства" буюу хүн алах лицензийг Оросын Замын цагдаагийн алба, авто сургуулиуд нийлж өгч байна. Авто ослын ихэнх буруутан нь жолооч болоод 1-3 жил л автомашин жолоодож буй "чайник"-ууд үйлдэж байгааг онцлоод, тийм ч учраас ийм дүрэмгүй жолооч бэлтгэн гаргаж буй жолооны курсууд дээр хар данс хөтлөн, улмаар хаах хүртэл хэмжээний арга хэмжээ авах зэргээр Замын цагдаагийн алба ажлын арга барилын шинэчлэл хийх цаг боллоо хэмээн шүүмжилж байна.

Уг нэвтрүүлгээр хөндсөн асуудлыг манайхан ч мөрдлөгө болгоход яагаад болохгүй гэж. Зөрчил гаргаж буй жолооч нарын төгссөн авто курсууд дээр данс хөтөлж, улмаар зөрчлийн тоо хэрээс хэтэрвэл тухайн сургуулийн үйл ажиллагааг хааж байя л даа. Гэтэл манайхан энэ мэт өөрчлөлтүүд хэрэгтэй байна гэсэн шүүмжлэл явмагц л удирдлага солих хэрэгтэй хэмээн дөвчигнөж, цаад удирдлагын аппаратад байгаа хэд нь зөвхөн өөрийнхөө тухай сэтгэж, сандал ширээтэйгээ зууралдахаас өөрийг хийж дөнгөхгүй байгаа нь эмгэнэлтэй. Яг л энэ утгаараа Замын цагдаагийн алба ажлын арга барилын өөрчлөлт, шинэчлэлтийг хийх цаг нэгэнт болжээ.

Н.Бүргэд http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан