gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол хүүхдийн тоглоомноос эрүүл мэндэд онц аюултай бодисууд илэрлээ

Нийгэм
2010-05-31
0
Twitter logo

Стандарт бус, чанарын баталгаагүй хүүхдийн тоглоом манай улсын хилээр ямар ч хяналтгүй орж ирж, хар зах болон бусад худалдааны төвүүдээр дамжин Монголын бяцхан үрсийн эрүүл мэндэд аюул заналхийлж байгааг “Зууны мэдээ” онцлох сэдэв болгон хүргэж байгаа.

Хөгжингүй орнууд хүнсний эрүүл ахуйгаас дутахааргүй анхаарлыг импортын тоглоомд хандуулж, лабораторийн шинжилгээнд урьдчилан хамруулж, хүүхдэд хор хөнөөлгүй гэсний дараа  өөрийн улсын стандартад нийцвэл сая нэг худалдаалах эрх олгодог. Харин манайд ганзагаар орж ирсэн чанарын баталгаагүй тоглоомоор хүүхэд багачууд тоглосоор, энэ бүхэнд эцэг эх, төр засаг ч анхаарлаа хандуулдаггүй нь асуудал болоод байна. Тэр дундаа Монголын төр иргэнээ хамгаалдаггүй, бяцхан үрсийнхээ аюулгүй тайван, аз жаргалтай амьдрах хөрс суурийг бэхжүүлж өгдөггүй нь хүүхдийн тоглоомны стандартыг өнөөдрийг хүртэл шинээр боловсруулаагүй байгаагаас харагдана.

Ирээдүйн иргэд маань эрүүл энх өсч торних ёстой гэдэг үүднээс Монголд худалдаалж буй тоглоомны чанар, тэдгээрт тавих стандарт, орчин үеийн лаборатори, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг “Зууны мэдээ” хөндөж байгаа нь энэ. Энэ бүхний эхлэл болгож бид хамтын ажиллагаатай БНСУ-ын “News21” мэдээллийн агентлагын дэмжлэгтэйгээр “Korea Testing & Research Institute”-тэй холбогдож, хот, хөдөөгийн цэцэрлэг болон Нарантуул худалдааны төвөөс сонгож авсан арав гаруй төрлийн тоглоомыг шинжилгээнд хамруулаад ирлээ. Европ стандартын дагуу ажилладаг болохоор тус лабораторийн хүчин чадлыг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна. Шинжилгээний хариу болон Солонгосын төр хүүхэд багачууддаа хэрхэн анхаардаг талаар сонин, телевизийн цогц сурвалжлага бэлтгэснийг эрхэм та хүлээн авч үзээрэй.

Ирээдүйнхээ өмнө хариуцлагатай байж, жижиг гэлтгүй асуудлыг хөндөж байж бид үндэсний аюулгүй байдлаа дархалж үлдээнэ. Иймд манай сонины санаачлагыг дэмжиж, Монголын бяцхан үрсийн эрүүл мэндийн төлөө сэтгэл тавьж, хамтран ажиллаж буй Солонгосын “News21” мэдээллийн агентлаг, үндэсний портал “Gogo”  цахим хуудас болон хүүхдэд ээлтэй түнш “Мами Пoko”, “Петровис” компанийн хамт олонд талархал илэрхийлье.        
 
Та бидний нүдэнд ил атлаа олон төрлийн химийн хорт бодис нууцханаар агуулж байдаг Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомны хор хохирлыг Солонгосын эмч мэргэжилтнүүд толгой сэгсрэн ярьж байна. Европ төдийгүй Хятадад үйлдвэрлэсэн тоглоом тус улсад ихээр худалдаалдаг ч нарийн шинжилгээнд хамруулж, хүүхдэд хоргүй нь тогтоогдсоны эцэст лангуун дээр очно. Европ стандартын тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнд ч ялгаагүй Korea Standart гэсэн тэмдэглэгээг заавал нааж өгдөг байна. Энэ нь өөрийн улсын лаборатори, стандартын шаардлага хангасан гэдгийг баталгаажуулж  буй хэрэг. Солонгос эцэг эх ямар ч бүтээгдэхүүн сонгосон Korea Standart гэх дардастай эсэхийг шалгаж байж авдаг. Ийм дардасгүй зүйлийг худалдаалбал их хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, үйлчилгээ явуулах эрхийг нь хасч, хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна.

Бид лабораторийн хариуг авахаар Сөүл дэх “Korea Testing & Research Institute”-ээр зочилоход  сэтгэл сэрдхийлэм хариу сонслоо. Бидний өгсөн дөрөвхөн төрлийн тоглоомноос таван төрлийн химийн хорт бодис илэрснийг мэргэжилтнүүд сэтгэл зовнингуй тайлбарласан юм. Ийм хэмжээний химийн бодистой тоглоомыг Солонгосын хилээр хэзээ ч нэвтрүүлэхгүй байсан гэв. Тэд манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийллээ. Хүүхдийн цусанд хар тугалга, бусад химийн бодис хэр хэмжээгээр агуулагдсаныг үзэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг өнөөдөр хийхгүй бол оройтно.

Хүн ам нь, хүүхэд багачууд нь ийм хорт бодисоор хордсоор байвал хэчнээн баян улс байгаад ч нэмэргүй. Иймд хүүхдийг эрүүл орчинд өсгөж, эрхээ эдлэх боломжийг бүхий л хэлбэрээр хангасан томоохон бодлогыг төр засгаас боловсруулж, чандлан мөрдөх хэрэгтэйг тэд сануулж байна. Энэ удаад бид “Korea Testing & Research Institute”-ийн шинжилгээний хариу хэрхэн гарсныг хүргэе. Таны хүүхэд гэртээ бас цэцэрлэг, яслидаа ямар хороор тоглож байдгийг  Америк зэрэг олон оронд эрдмийн ажил хийсэн БНСУ-ын Анагаах ухааны доктор, профессор Лее Жи Дунг ийнхүү тайлбарлаж байна. Тэрээр эмч хүний хувиар лабораторийн хариуг аваад сэтгэл ихэд өвдөж буй нь илт байв.  

Анагаах ухааны доктор, профессор Лее Жи Дунг: Монголын төр хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

-Бидний явуулсан тоглоомд хар тугалга их хэмжээгээр агуулагдсаныг лабораторид тогтоосон. Энэ ямар аюултайг хэлж өгөхгүй юу?
-Монголоос авчирч шинжлүүлсэн хүүхдийн тоглоомны найрлагад хар тугалга их хэмжээгээр орсныг тогтоосон. Хүүхдүүд хар тугалгын орцтой тоглоомыг амандаа хийж тоглоход хорт бодис дотор эрхтэнд нэвтрэн ордог бөгөөд гадагш гарах боломжгүй байдаг. Энэ хорт бодис биед орсноор  цусны улаан бөөмөнд нөлөөлж  хожим нь толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах, оюун ухаан самуурах, саа өвчин тусах зэрэг маш олон муу нөлөөтэй байдаг. Иймд хар тугалгатай тоглоомноос болгоомжилж, худалдаж авахгүй байх нь чухал.

Ийм бүтээгдэхүүн худалдаалж, хүүхдүүд түүгээр тоглож байгаа нь өөрөө асуудал. Хар тугалганы хорыг насанд хүрэгчдээс илүү хүүхдүүд биедээ шингээдэг. Хүүхдийн дархлаа муу байдаг, дээрээс нь бөөр, уушги зэрэг цэвэрлэх эрхтэн нь сайн хөгжөөгүйгээс шууд хүлээж авдаг. Хар тугалгаар өвдсөн хүүхэд сурах  чадвараа алдаж, хоолонд дур¬гүй болж, жингээ алдаж,  хүчтэй өвдөлт өгч бөөлжинө. Мөн  хэл ярианы бэрхшээлтэй болж, мэдрэх чадвараа алддаг. Хар тугалгатай тоглоом хорт хавдрын шалтгаан болж, цус багадна. Үүгээр удаан хугацаагаар хордоход сонсгол муудаж, цусны даралт нэмж, бөөрний дутагдалд оруулж үхэлд хүргэх аюултай. Хар тугалга цусанд ороод зогсохгүй биеийн зөөлөн эд ясанд орж насан туршид нь хордуулсаар байдаг.

Энэ нь нүд ирмэхийн зуур үйлчилж, бие эрхтэнийг эрсдэлд оруулдаггүй. Аажим аажмаар хүний эрүүл мэндийг сорж байдаг, аюултай зүйл. Иймд тоглоомны чанарын асуудлыг сөхөж, энэ хүртэл ирж шинжлүүлж байгаа чинь хамгийн зөв. Ирээдүйд хүрч болох бүхий л өвчлөлийг бодлогын төвшинд авч үзэж байж урьдчилан сэргийлж чадна. Дэлхийн улс орнууд энэ аюулаас ирээдүйгээ хамгаалах стандарт, хяналтыг өндөр төвшинд тогтоогоод өгчихсөн. Монгол улсад ийм хорт бодистой хүүхдийн тоглоом худалдааны төвүүд дээр ил задгай зарагдаж, дээр нь хүүхдийн цэцэрлэгүүд бяцхан үрсийг тоглуулж байна гэдэг харамсалтай.
 
-Өөр ямар хортой бодис илэрсэн бэ. Та тус бүрд нь тайлбарлаж өгөхгүй юу. Монгол хүүхдүүд ийм аюултай тоглоомыг гар доороо хэрэглэж байна гэхээр сэтгэл өвдөж байна?
-Хуванцар тоглоом тэр дундаа зөөлөн жижиг тоглоомнууд хар тугалга хамгийн ихээр агуулсан байдаг. Тэр бүү хэл кадми бодис энэ тоглоомнуудаас илэрсэн. Кадми бодис  хар тугалгаас хэд дахин илүү хортой, аюултай эд. Үүнийг үйлдвэрт өргөнөөр ашигладаг, хагас дамжуулагч болон ямар нэгэн зүйлийг бүрэх зэрэгт хэрэглэдэг. Кадми бодисоос хордох явдал түгээмэл. Тэр дундаа хүүхдийг илүүтэй өвчлүүлнэ. Энэ бодисонд хордсоноос анх Япон улсад Ита Ита хэмээх өвчин гарч байсан юм. Энэ өвчин нь хүний бүх бие өвдөж жаахан хөдлөх төдийд л хамаг бие янгинах, яс хугардаг. Ита ита гэдэг нь өвдөж байна, өвдөж байна гэсэн утгатай өвчин.

Энэхүү кадми хорт бодис  хүний биед орж бөөрөнд муугаар нөлөөлж бөөрний чулуу, бөөрний дутмагшил мөн хорт хавдар үүсгэх аюултай. Энэ бодисыг хүүхдийн тоглоомд хэрэглэх ёсгүй. Гэвч ийм бодис хүүхдийн тоглоомд ийм их хэмжээгээр агуулагдана гэдэг эрүүл мэндэд нь заналхийлж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр дуу чимээ ихээр гаргадаг шажигнасан тоглоомнуудыг худалдаж авахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Элдэв авиа гаргадаг хүүхдийн тоглоом зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байвал хүүхдийн хэнгэрэг хагарах аюулд хүргэнэ. Тэгэхээр тоглоом сонгоно гэдэг зугаацаж буй хэрэг биш гэдгийг эцэг эхчүүд сайтар бодож байгаасай.

-Үлээхээр том том бөмбөлөг болж хөөрдөг “саван¬гийн хөөс” болон ХУД-ийн 12-р цэцэрлэг, Төв аймгийн Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор цэцэрлэгээс бид онгоц болон заан, наймаалж зэрэг дуу гаргадаг жижиг тоглоомнуудыг шинжилгээнд хамруулсан. Тэр бүхэн ийм хортой бодис агуулж байсан гэсэн үг үү?  
 
-Эдгээр  тоглоомноос хар тугалга төдийгүй Phthalate бодис илэрсэн байна. Энэ нь хуванцарыг зөөлрүүлэх шинж чанартай зөөлрүүлэгч бодис. Баллуур мөн зөөлөн шинж чанартай тоглоомнууд зэрэг хүүхдүүд хэрэглэдэг бүтээгдэхүүнд гол төлөв ордог. Энэ зөөлрүүлэгч бодис базахад чимээ ихээр гаргадаг заан, наймаалж зэрэг зөөлөн тоглоомноос илэрсэн. Дотоод шүүрлийн эрхтэнг гэмтээх хүчтэй. Хожим хүүхдүүд үүнээс болж хорт хавдартай болох аюултай байдгийг эрдэмтэд хэдийн тогтоочихсон. Идэмхий сод нь ихэвчлэн саван, цаасны үйлдвэрүүдэд хэрэглэгддэг.

Энэхүү бодис нь хайлуулах шинж чанартай бодис. Тоглоомонд өнгө шингээх, тухайн тоглоомыг зөөлрүүлэхэд хэрэглэхдээ их хэмжээгээр оруулж ноцтой зөрчил гаргасан байна. Бор бодис бол гол төлөв жимсэнд байдаг. Жимсийг хортой шавьжаас хамгаалж, шавьж устгахад хэрэглэдэг. Хүний биед ордог ч гадагшилж өгөхгүй хордуулдаг энэ бодисыг мөн монголчууд мэдэж байгаасай гэж хүсч байна. Үүнээс болж улаан бөөм устаж мөн мэдрэлийн саа тусах аюултай. Өтгөн хатах, гүйлгэх зэргээр илэрдэг. Иймд ямар нэгэн жимс, хүнсний ногоог хэрэглэж идэхдээ сайн цэвэрлэх, угааж байх хэрэгтэй. Гэвч энэ бодисыг өнгийг тогтооход сайн гэдэг утгаар хар тугалга зэргийн хорт бодистой хамтатгаж эдгээр тоглоомд ашигласан байна.

Тэгэхээр баталгаагүй газраас худалдан авалт хийж импортоор оруулна гэдэг өөрөө гэмт хэрэг. Монголын төр хил, гаалийн хяналтаа сайжруулж, стандарт тогтоож, лабораторитой болохын зэрэгцээ хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн цагт энэ аюулыг цогц байдлаар шийднэ. Тэгэхгүй нэгийг нөгөөгөөр солиод, аль нэгийг нь сайжруулахад анхаараад нэмэр болохгүй. Одоо оройтоогүй дээрээ анхаараасай гэж хүсч байна.

-Худалдааны төвүүд болон хүүхдийн цэцэрлэгээс сонгож явуулсан тоглоомд ийм их хорт бодис байна гэ¬хээр хүүхдийн дэргэд аюул зэрэгцэж байна гэсэн үг. Тэгэхээр бид яах ёстой вэ?
-Бага насны хүүхэд тоглохдоо гол төлөв аман¬даа хийж тоглодог. Тэгэхээр ямар ч хор шингээгүй тоглоом хэрэглүүлэх нь эн тэргүүний ажил. Үүнд төр засаг, эцэг эх, асран хүмүүжүүлэгч бүгд анхаарах ёстой. Хар тугалга болон түрүүн хэлснээр бусад хорт бодис биед орсноор олон олон аймшигт өвчин үүсгэдэг учир аль болох бага дээр нь урьдчилан сэргийлж, ирээдүйгээ аврах хэрэгтэй гэмээр байна. Манай Солонгос улс хар тугалга, кадми, зөөлрүүлэгч бодис, идэмхий сод зэрэг бодисууд орсон тоглоом хилээр нэвтрүүлэхийг хориглосон, ийм тоглоомууд худалдаалагддаггүй гэж болно.

Хүүхдийн өсөлтөд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх, дотор эрхтэнг гэмтээх аюултай бодистой тоглоомыг хилээр нэвтрүүлдэггүй байх стандартыг мөрддөг. Мэдрэлийн саатал үүсгэж дотоод эрхтэнг аажим аажмаар гэмтээдэг учраас тайвширч болохгүй. Өнөөдөр танд мэдэгдэхгүй ч эрүүл биеийг нь хордуулсаар ирээдүйд асар их эрсдэлд оруулна. Хүүхэд багачууд бол тухайн улсын ирээдүй, улс орны багана шүү дээ. Иймд бага балчирт нь орчныг нь сайхнаар бүрдүүлж эдгээр хорт бодис ороогүй тоглоомоор тоглуулаарай.

Д.Ариунаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан