Зургийн
хуар шиг өнгө төгөлдөр
Залуу
тунгалаг явлаа даа
Зуурдийн,үүрдийн
гэдэггүй
Хайрлахын
заяанд төрлөө дөө
Залуу
халуун, задгай тавилсан гэзгээр гоёх бүсгүй хүний тавилан даан ч богинохон. Энэ
жаранд дуулагдсан бүсгүй, эргэх он жилүүдэд дуурсагдахыг хэн мэдлээ. Хараад
суухад хөөрхөн, хархан нүдээрээ инээмсэглэх нь бүр ч өхөөрдөм гэмээр бүсгүйчүүд
Монгол төрийнхөө их наадмыг өнгөрсөн долоо хоногийн турш гоёцгоосон билээ.
Жилдээ ганцхан удаа дэлхийн нүдийг хужирлаж, олны гайхлыг төрүүлдэг эрийн
гурван наадамдаа торго дурдан, хээ хуар, өнгө мөнгөөр гоёсон бүсгүйчүүд эр
нөхрийнхөө хамт төв цэнгэлдэхийг чимэн айлсдаг. Эртний хатад, эрэмгий Мандухай,
хүрээ гоёл, халх загвар гээд л жинхэнэ Монгол бүсгүйн бүхий л эдлэл,
чимэглэлийг энэ наадмаар л хүүхнүүд маань эдлэх шиг болсон. Хаашаа ч харсан
хараа булаам дээл хувцсаар гоёсон бүсгүйчүүд бусдын харцанд, итгэл дүүрэн, нүүр
бардам алхаж байгаа нь хэнд ч тодхон байсан.
Жилийн жилд
олны нүдийг хужирладаг Балжинням аваргын гэргийд дээлнээс олон хувцас үгүй
Заримдаа
биш ээ, ихэнхидээ хүмүүс "Балжинням аваргын гэргий нөхрөө яаж тоосон юм
бол" гэж цэц булаалддаг. Нас тогтсон аваргыгаа харин өрөвдсөн эрчүүд
"Балжинням аварга залуудаа сайхан залуу явсан ч юм бил үү" гэж ам
барьдаг. Үнэхээр ч өөрийнх нь залуу насыг хуулсан юм шиг төрсөн том хүүг нь
харахаар Балжинням аварга тийм ч муугүй эр явсан гэдэг нь илхэн байдаг. Аварга
маань эдүгээ 50 нэлээн гарч яваа. Таван хүүхэд төрүүлснээс том хүү нь аварга
аавынхаа хүч чадлыг арлын орны жудочин залууст харуулж яваа гэсэн. Удаах
хүүхдүүд нь арван жилийн сургуулийн сурагчид. Харин Балжинням аваргын гэргийг
таван хүүхдийг нь төрүүлж өсгөсөн гэхэд хэн ч итгэдэггүй. Итгэхгүй байхаас ч
аргагүй гэмээр бие хаа тэгш, зүс царай өнгөлөг яваа түүнд эр нөхөр нь ихэд
халамж тавьдаг бололтой. Жил жилийн наадмаар олон бөхчүүдийн эхнэрүүдийг сайхан
зүс, гоёмсог дээл хувцсаараа өнгөлдөг түүнийг бас л 50 гарсан гэхэд итгэмээргүй
санагддаг. Өдий насандаа төдий зэрэгтэй биеэ авч яваа тэрээр бусад бөхчүүдийн хорь
гарч яваа гэргий нараас ч гоёхон харагддаг нь жинхэнэ сайхан бүсгүйн бүх
шинжийг агуулсантай холбоотой юу гэлтэй. Сайхан бүсгүйд ямар ч дээл хувцас
сайхан зохидогийн нэгэн жишгийг тодхон харуулдаг Балжинням аваргын гэргийд
дээлнээс олон хувцас үгүй гэсэн. Тэрээр энэ жил орчин үеийн хэв загварыг
харуулсан цасан цагаан өнгийн дээлийг алтан шаргал эмжээрээр эмжиж өмссөн нь
ихэд гоёмсог харагдах аж.Аваргын гэргий уг дээлээ "Монгол костюмс"
салонооор урлуулсан гэнэ. Нөхрөө дагаад монголжсон энэ бүсгүйд дээл хувцас
зохино гэдэг нь ванлий л гэсэн үг дээ.
ИТХТ-ийн
дарга Н.Болормаа орчин үеийн загвар бүхий үзмэн ягаан дээлээр гоёлоо
Хүүхдэд
хайртай хүн бүрийн хайрыг татаж, улс төрд орсон энэ бүсгүй эдүгээ ИТХТ-ын
даргын сонгуульт албыг хашиж байгаа билээ. Хэзээний л бондгор, цагаан бүсгүй
байсан яг л тэр хэвээрээ байгаа нь хар, муу энергигүй хүүхдийн төлөө ажил хийж
явсантай нь холбоотой болов уу. Гэртээ хоол хийх нь бага ч нэг хийхээрээ
салахын аргагүй амттай хоол, цай хийдэг гэх Н.Болормаа дарга энэ жилийн наадмаар
бас л орчин үеийн загварын хэв шинжийг харуулсан үзмэн ягаан дээлээр гоёсон нь
ихэд дэгжин харагдсан. Дээлэн дээрээ өнгө дугуу малгай хазгайдуухан тавьсан
тэрээр 11-ний өглөө төрийнхөө
наадамд ирж, ёс төртэйхэн үдлээд буцсан. Дэгжии хэрнээ залуу загвараар
хувцасласан. ИТХГ-ийн дарга Н.болормаа цагаан сар болоод төрийнхөө их наадмаар
уламжлал болгон Монгол дээлээр гоёдог нэгэн.
Нэвтрүүлэгч
Чимгээгийн халх загварын хантааз дэгжин харагдаж байна лээ
Дэндүү
хөөрөхөн биш хэрнээ ихэмсэг дэгжин сайхан гэсэн бүх чимэг үг түүнийг дагалдаж
байдаг. Цаанаа л жаатай эхнэрийн төрхийг харуулж чаддаг тэрээр эдүгээ гурван
хүүхдийн ээж болсон. Гэсэн ч гоё хэвээрээ байгаа Чимгээ маань наадмын энэ
өдрүүдэд тунчиг завгүй ажиллаж байсан. Телевиз дээрээ ч цэнгэлдэх дээр ч хөтлөгчийн
үүргээ гүйцэтгэж байсан тэрээр Их Монгол Улс байгуулагдсаны 801 жилийн ойгоор
цайвар цэнхэр өнгийн дээл хөх торгон хантаазаар гоёсон байлаа. Харин үсээ
урьдын адил ардаа эвтэйхэн шуусан нь нэг хэвийн харагдаж байсан. Үснийхээ
засалтыг өөрчлөх дургүй тэрээр ийнхүү халх загварын дээл хувцсаар гоёсон нь
олны нүдийг хужирлаж байв. Даруухан атлаа ихэмсэг төрхтэй Чимгээ баярын
өдрүүдэд МҮТВ байтугай бүх Монгол улсын бүсгүйчүүдийн нүүр царай болж,
цэнгэлдэх хүрээлэнг чимсэн билээ.
Мисс
Ч.Мичидмаа гал улаан дээлийг урт цагаан ээмэгтэй хослуулсан
Том, хүдэр
биетэй бөхчүүдийн дунд чимэг болон суусан Ч.Мичидмаа хадам ээж Пүрэвбадамын
хамт их л содон харагдана лээ. Бөхчүүдийн гэргий нарыг мисс алдараараа
толгойлдог тэрээр энэ жил гал улаан дээлэн дээр цав цагаан унжуурган ээмэг
зүүсэн байв. Дээрээсээ өвдөг хүртлээ тас бариу хэрнээ өвдөгнийхөө доогуур төө
хэртээ дэрвийсэн хормойтой түүний час улаан богино даашинз аргагүй л залуу
бүсгүйн гоё гэсэн бүгдийг харуулж чадсан, зөв сонголт байлаа. Загварын
хүн гэсэндээ цаанаа л имидж сайтай хувцасладаг Ч.Мичидмаа аварга нөхрийнхөө
нэрийг "сайхан" гэсэн тодотголоор өргөж явдаг нэгэн. Д.Сумьяабазар
аваргын ээж Пүрэвбадам гуай ч "Манайх бэрийн тэнгэр сайтай айл" гэж
нэг бус удаа бэрүүдээрээ бахархаж байсан. Жил жилийн наадамнаар аварга
нөхрийнхөө өмнөөс барилдах шахуу хавталзаж суудаг тэрээр энэ жил жаахан сэтгэл
гундуу буцах шиг болсон.
Мисс
Л.Уянгалинхуа эртний загварын дээл, уужаар гоёжээ
2003 онд
"Монголын сайхан бүсгүй" тэмцээнээс "Алтан эрдэнэ"-ийн
титмийг түүртэлгүй хүртсэн мисс Д.Уянгалянхуа эрийн гурван наадамд эрхгүй
оролцдог болсон. Угтаа морь гээч хурдан буяны сайн сайхан зүйлийг мэдрэх нь
битгий хэл Хүй долоо хутаг руу зүглэхийг ч хүсдэггүй байсан түүнийг уяач нөхөр
нь аргагүй амтанд нь оруулж орхисон. Одоо тэрээр хүссэн хүсээгүй жил жилийн
наадмаар Хүй долоо хутагт хурдан буяныхаа хурдлахыг хараад баясч зогсдог нэгэн
болж хувирсан.Наадмын хоёр дахь өдөр буюу энэ сарын 12-ны өдөр нөхөр
Д.Ганбаатар болон түүний ах Цэрэнжигмэдийн хамт төв цэнгэлдэхийн баруун урд
хаалгаар орж ирсэн тэрээр урт ногоон дээл, урт дэрвэгэр уужаар гоёсон байна
лээ. Орчин үеийн гэхээсээ илүү эртний хатадын хэв "загварыг харуулсан
түүний тус дээл өнгөрсөн жилийнх нь гоёл байсан аж. Уг нь энэ жил өөртөө
зориулан шинэ дээл хийлгэсэн боловч найз нөхдийнх нь сэтгэлд нийцээгүй учир
хуучин гоёлоо өмсөхөөс аргагүйд хүрсэн байна.
С.Бэлэгмаа