gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Ганбаатар: Бид вакцинаа аль нэг улсаас авахаа дур мэдэн шийддэггүй

Эрүүл мэнд
2010-09-16
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-09-16
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Г.Ганбаатартай ярилцлаа.

ХҮҮХЭД ЭХЭЭС ДАРХЛААТАЙ ТӨРДӨГ Ч 24-48 ЦАГИЙН ДОТОР ДАРХЛАА НЬ УСТДАГ

-Өнөөдөр манай улсад хэчнээн төрлийн вакциныг өөрсдөө үйлдвэрлэж байна вэ?

-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийдэг. Томуу, холер, саагийн эсрэг, А гепатит, галзуугийн вакцин үйлдвэрлэх аргаасаа шалтгаалан олон янз байдаг. Вакцины анхны найрлагад байгаа хорыг идэвхгүйжүүлнэ. Ингэснээр тухайн хүний биед орж дархлаа үүсгэх өчүүхэн хэмжээний жижиг хэсгийг авч дархлалыг сэргээх, түүний эсрэг бие үүсгэх зорилгоор хорноос нь ялгаж сулруулах замаар вакцин гаргаж авах олон арга байдаг.

Манайд татран, сахуугийн вакциныг хийж байгаа. Зарим вакцин хүчлүүртэй байдаг. Хүчлүүр гэдэг тухайн вакцины тархан төрөгч чадварыг нэмэгдүүлдэг. Тархан төрөгч чадвар гэдэг хүний биед тухайн өвчний эсрэг дархлаа сайн тогтоход нөлөөлдөг. Ихэнх орнууд вакциндаа хөнгөн цагааны ислийн хүчлүүдийг ашигладаг.

-Дөнгөж төрсөн хүүхдэд 24, 48 цагийн дотор заавал вакцин хийдэг. Хүүхэд дархлаагүй төрдөг юм уу. Вакцинжуулснаар халдварт өвчнөөс бүрэн сэргийлж чадах уу?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүүхдийг тэг, нэг, есөн сартайд нь вакцин хийнэ гэсэн товлол байдаг. Хүүхэд эхээс дархлаатай төрдөг. Энэ дархлаа нь 24, 48 цагийн дотор устаж үгүй болдог. Тиймээс 24 цагийн дотор вакцин хийж, халдварт өвчнөөс сэргийлнэ. Дөнгөж төрсөн нярайд халдварт саа, В гепатит, сүрьеэгийн вакциныг хийнэ.

Давтан тун авах тохиолдолд дархлалыг сайжруулах зорилгоор халдварт саагийн вакциныг хоёр, гурав, дөрвөн сартайд хийдэг. Харин төрөнгүүт нь тавт вакцин буюу сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит В-гийн найрлагатай, нэг хатгалтаар таван өвчнөөс сэргийлэх вакцинаар нөхөн дархлаажуулдаг. Тэгэхээр тун гэдэг тухайн өвчнөөс сэргийлж чадварыг нэг хүн тун вакцин 50, хоёр хүн тун 80, гурван хүн тун авахад 85 хувь хамгаална.

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэсний дараа халуураад унтаж чадахгүй уйлаад байна гэдэг. Тэгэхээр сөрөг нөлөөтэй юу?
-Айхтар урвал, хүндрэл гарахгүй. Саагийн вакцинд хөнгөн хэлбэрийн урвал, хүндрэл ажиглагдах нь бага. Үйлдвэрийн заавраас хамааран нэг хүн тунгаар савласан бол нэг л хүүхдэд хийнэ.

-Найм, 15 настай хүүхэд заавал вакцин хийлгэх үү?
-Долоо, 15 насанд сахуу татран өвчний эсрэг вакциныг хүүхдийн дархлалыг нэмэх зорилготой, нэгдсэн журмаар сургууль дээр нь хийнэ.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ВАКЦИНД ОХИДЫГ ХАМРУУЛАХ САНАЛ ИРЖЭЭ

-Вакцинаа хаанаас авдаг вэ?

-Вакцин үйлдвэрлэдэг монополь 10-аад орон байдаг. Хамгийн гол үйлдвэрлэгч Бельги, Канад, Япон, Солонгос гээд цөөн улс байна. Сүүлд Энэтхэг нэлээн хүч түрэн орж ирж байгаа. Дээрх орнуудаас вакцин авдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас эдгээр вакциныг хэрэглэж болно гэсэн зөвлөмжийн дагуу бид вакциныхаа тоог гаргадаг. Бид вакцинаа аль нэг улсаас авахаа дур мэдэн шийддэггүй. Вакцины аюулгүй байдлыг хангах үүднээс НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авдаг.

Энэ нь нэг талаасаа аюулг үй байдлыг хамгаална. Хоёрдугаарт, хямд үнээр авдаг. Бид хувийн компаниудаас вакцин авахад бараг нэг дахин илүү үнэтэй орж ирнэ. Ингэвэл Монгол Улсын Засгийн газар вакцин худалдаж авахад төвөгтэй болно. Ер нь дэлхийн бүх орон НҮБ-ын хүүхдийн санг түшиглэдэг. Энэ сан цаашаа олон улсын нээлттэй тендер зарласнаар вакцин нийлүүлдэг.

-Вакцин авахад хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
-Вакцины тун, хэмжээнээс хамааран хорогдлоо тооцно. Монголд хэрэглэж байгаа вакцинаас хамгийн үнэтэй нь тавт вакцин. Тавт вакцины нэг хүн тун гурван долларын үнэтэй. Нэг хүүхдэд тавт вакцины гурван тунг өгнө. Тэгэхээр хэд болох нь вэ. Ганц энэ вакцин ч биш хажуугаар нь зүү тариур дагалдана. Зүү тариурын аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүйн хайрцаг хэрэгтэй. Үүнийг бид дагалдуулан авч байна. Дээр нь вакциныг хадгалах хөргөгч, цахилгаан, шатахуун тосны гээд бүх зардлыг Засгийн газар хариуцдаг.

Саяхан манайд нэг санал ирсэн. Мянганы сорилтын сангаас хүний хөхөнцөр вирүс буюу эмэгтэй хүний умайн хүзүүн хорт хавдрын тархалт Монголд өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Тиймээс 14000 охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин тарьж дархлаажуулах санал тавьсан. Бид энэ талаар ярилцаж, хэрэгжүүлэх бодолтой байгаа. Вакцин оруулж ирэх сайн талтай ч өртгөө бодох хэрэгтэй. Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэг хүн тунг тарихад 150 ам.долларын үнэтэй байдаг.

Энэ вакциныг гурван тунгаар хийх ёстой. Бэлгийн бойжилт нь эхэлж байгаа охидууд гурван тун хийлгэх ёстой гэж бодоход 400 орчим ам.доллар болно. Тиймээс бидэнд худалдаж авах чадамж юу билээ. Жил бүр 14000 охины вакциныг гурван тунгаар авч чадах уу гэсэн асуудал байгаа. Тооцоо судалгаа явуулбал холбогдох газрууд хийх байх.

-Энэ гурван тунг ямар хугацаанд хийж дуусах вэ?
-Гурван тунг тухайн вакциныг үйлдвэрлэсэн зааврын дагуу хийдэг. Эхлээд бэлгийн бойжилт нь эхэлж байгаа 9-10 насны охидод хийнэ. Эхний тунг хийснээс хойш сарын дараа хийж байгаа. Харин зургаан сарын дараа гурав дахь тунг хийх юм. Үйлдвэрлэгч хэдэн сарын зайтай хий гэсэн байна тэр зааврын дагуу тарина.

МАНАЙ УЛС ХАЛДВАРТ САА ӨВЧИНГ УСТГАСАН ГЭРЧИЛГЭЭГ 2000 ОНД АВСАН

-Вакциныг хэдэн жил хадгалах вэ?

-Олон улсын тендерээр буюу хүүхдийн сангаар манайд орж ирж байгаа вакциныг доод тал нь нэг жил хадгална гэдэг ч үйлдвэрлэгч орнууд нэг жил гэсэн шаардлага тавьдаггүй. Ихэвчлэн хоёр жил, түүнээс илүү хугацаатай хадгалах вакцинууд орж ирдэг. Заримдаа яаралтай, ямар нэг халдварт өвчин гарахад үйл ажиллагаанаас шалтгаалан нэг жилийн дотор хийх хугацаатай вакцин оруулж ирэх нь бий. Хүүхдэд хэрэглэж байгаа вакциныг хоёроос дээш жил хадгалах ёстой.

-Удахгүй нэмэлт дархлаажуулалт хийж эхэлнэ гэж сонссон. Энэ дархлаажуулалтад хэдэн насныхан хамрагдах вэ?
-Амьд вирус гэдгээр халдварт саагийн эсрэг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөгжиж байгаа орнуудад амаар дусааж хэрэглэхийг зөвлөж байгаа. Дээр үед халдварт саагийн эсрэг вакциныг витамин С шиг үрлээр өгдөг байсан. Манай улс халдварт саа өвчнийг устгасан гэрчилгээг 2000 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авсан. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт саа өвчингүй гэсэн гэрчилгээгээ хэвээр хадгалахын тулд нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн хавар нийслэл болон ОХУ-тай урдуур, хойгуураа хиллэдэг дөрвөн аймгийн 1-3 настай хүүхдүүдийг халдварт саагийн хоёр тунгаар вакцинжуулсан. Долдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөх ирж халдварт саагийн талаар зөвлөсний дагуу НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ хамтран улс даяар таван сартайгаас таван настай бүх хүүхдийг вакцинд хамруулсан. Энд хамрагдаагүй хүүхдүүдийг ирэх сарын 1-нд нэмэлт дархлаажуулалтад хамруулна.

Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар өрөөл татанхай болохоос урьдчилан сэргийлж чадна. Бид уудаг вакциныг хэрэглэж байгаа. Үүнийг хоёр үе шаттайгаар явуулна. Эхний тунг ирэх сарын 1-10-нд хийнэ. Хоёр дахь тунг хэзээ хийхийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана. Нэмэлт вакцинжуулалтын бэлтгэл ажил дуусч байгаа. Эцэг, эхчүүдэд анхааруулахад хагас, бүтэн сайныг харгалзахгүй бүх өрхийн эмнэлэг ажиллана. Иймээс хүүхдээ вакцинд хамруулаарай.

-Аманд дусаадаг вакциныг нэг хүүхдэд хоёр дуслыг өгөх ёстой байтал гурван дуслыг өгчихлөө. Ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү гэсэн яриа гарах боллоо. Энэ талаар та эцэг, эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Сувилагч нар ийм техникийн алдаа гаргадаг. Бид энэ талаар ДЭМБ-ын зөвлөх, янз бүрийн хурал зөвлөгөөнөөс нэлээн асууж лавлахад халдварт саагийн эсрэг вакцины тун хэтрэлт буюу хоёр, гурван дуслыг аюулгүй гэж ойлгож болно. Ер нь хүүхэд хоёр тун буюу хоёр дусал авах ёстой. Аманд дусаасан эхний тун нарийн, бүдүүн гэдсэнд бүрэн шимэгдэж дуусах үед дараагийн тунг өгдөг. Түүнээс бус саагийн энэ вакцин дээр хоёр, гурав дусаахад аюулгүй. Тиймээс эцэг, эхчүүд айх хэрэггүй.

-1970-аад оны үед буруу вакцин хийснээс зарим хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж эрүүл мэндээрээ хохирсон талаар хүмүүс ярьдаг. Ийм алдаа дахин давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?
-Тухайн үед вакцинаас болж өрөөл татанхай болсон гэдэгт яаран дүгнэлт хийх нь буруу гэж боддог. Яагаад гэвэл вакцинаас болж байгаа шалтгааныг тогтооход хэцүү. Зарим хүмүүст вакцин тарихад бага зэрэг хүндрэл байдаг. Тухайн хүний биеийн байдал, дархлал ямар байсан, дархлал дэмжих ямар нэг эмчилгээ, сувилгаа хийлгэсэн, эсвэл дагалдах хууч өвчтэй байсан уу гэдгээс шалтгаалдаг учраас вакцинд буруу өгч болохгүй. Үүнийг эцэг, эхчүүд вакцинаас боллоо гэдэг. Вакцин байхгүй байхад өвчин их гардаг байсан. Одоо манайх саа өвчин гэдгийг бараг мартсан шүү дээ. Мөн салхин цэцэг өвчнийг устгасан. Хүүхдэд ямар вакцин тарих вэ гэдгийг судалсан, олон оронд туршсан, аюулгүй байдлыг хангасан вакцин хэрэглэдэг. Үүнийг ДЭМБ зөвлөдөг. Дэлхийн бүх хүн амын эрүүл мэндийг хамгаалдаг. Ганцхан Монголд буруу вакцин өгөөд бусад оронд зөвийг нь өгнө гэж байхгүй. Бид адилхан нэг дэлхийд амьдарч байгаагийн хувьд тэдний заавар, сурталчилгааг дагах ёстой. Мөн өөрсдөө зохицуулах зүйл ч байна.

САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД НАС ХАРГАЛЗАХГҮЙ

-Томуугийн А хүрээний Н1N1-ийн вакцин хангалттай байгаа юу?

-Н1N1-ийн халдваргүй боллоо гэж үзэж байгаа ч дахин дэгдэж болзошгүй. Хэрэв гарсан тохиолдолд голомтот газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор вакциныг хэрэглэнэ.

-Сайн дурын вакцинд хэдээс хэдэн насны хүн, яаж хамрагдах вэ?
-Сайн дурын дархлаажуулалтад нас харгалзахгүй. Товлолын вакцин хийлгээд дууссан хүн энд хамрагдах бүрэн эрхтэй. Хэрэв та гадаад руу явах гэж байгаа бол аль улсад зорчихоос шалтгаалан тухайн оронд гардаг өвчний эсрэг вакцин хийлгэж болно. Иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө сайн дураараа ирж вакцин хийлгэхийг сайн дурын дархлаажуулалт гэж байгаа юм.

-Сайн дурын дархлаажуулалт хийлгэхэд төлбөр авах уу?
-Мэдээж төлбөртэй. Айхтар үнэтэй биш. Вакцины үнэ дээр тээврийн зардлаа нэмээд иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг. Энэ нь эргээд хүүхдийнхээ вакциныг худалдан авах, дараа жилийнхээ сайн дураар хийх вакцинаа худалдаж авах зардал болдог. Мөн Ирак руу явдаг энхийг сахиулагч нарт шар чичиргийн вакцин буюу В гепатитыг хийдэг. Яагаад гэвэл энэ өвчин тэнд нутагшмал байдаг. Манай хүмүүст энэ өвчний дархлаа байхгүй учраас дархлаа тогтоох зорилгоор хийдэг.

Р.Оюун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан