gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Камертон” хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар: "Камертон"-ы үхэн үхтэл орхихгүй карьер бол дуу хөгжим

Соёл урлаг
2010-10-11
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-10-11
15 жилийн ойгоо нүргээнтэйхэн тэмдэглэсэн "Камертон"-ыхон дахиад л нам гүм болжээ. Хамтлагийн гишүүн Эба газар тариалангийн бизнес эрхлэн, тариа ногооны хураалт гээд тун чиг завгүй яваа. Ганаа телевизийн нэвтрүүлэг хөтлөөд, хамтлагийн ахлагч Д.Болд продакшныхаа ажилд цаг наргүй зүтгэсээр. Харин нэг хэсэг гоонь эр гэгдэж хэвлэлийнхний хараанд өртдөг байсан Мээдээ барилгын салбарт "урважээ". Түүнтэй уулзахаар Баянзүрх дүүргийн "Jobi-72"- ийн нэг давхарт байрлах "Loving hut" цагаан хоолны рестаронд болзлоо.

НЭГ ЗҮЙЛ РҮҮ ОЛУУЛАА ДАЙРАХ УТГАГҮЙ. ЧАДДАГ ЧАДДАГ ЮМАА ХИЙХ ШИГ САЙХАН ЮМ ҮГҮЙ

-Тус бүртээ өөр салбарт хүч үзэх болсон "Камертон"-ыхныг ойгоо тэмдэглэх хүртэл үзэгчид тарчихсан гэж ойлгож байсан?

-Юуны өмнө энэ ярилцлага хүрэх өдрийн мэнд хүргэе. Өдөр тутмын хэвлэлүүдийн ууган болох "Зууны мэдээ" сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлчүүд бидний байнга уншиж, олон жил мэдээлэл олж авч байдаг сонинуудын нэг бол яах аргагүй танайх. Энэ өдрийг хүртэл хамтдаа байсан уншигчид та бүхэндээ энэ өдрийн хамгийн сайхан мэндчилгээг дэвшүүлэхийг хүсч байна. Бид харьцангуй багаасаа урлагийн тогоонд чанагдсан. Би долоон нас хүрээгүй байхдаа урлагийн сургуульд орж, сонгодог урлагаар амьсгалж, хүмүүжиж, олон сайхан багш нараар юм заалгаж өссөн. Бидний хувьд үхэн үхтлээ дуусахгүй карьер бол урлаг. Яагаад гэвэл бидний сэтгэл зүрхнээсээ ойлгодог, хамгийн сайн хийж чадах зүйл маань урлаг, дуу хөгжим. Тэгэхээр карьер гэхээсээ бидний хувь тавилан юм даа. Аливаа зүйл хувь төөргөөрөө явдаг шүү дээ. "Камертон" байхгүй болсон ч хүмүүс бидний дууг сонсч байгаасай, он удаан жил наслах бүтээл хийхсэн гэж хүсдэг. Мэдээж хүсэхээсээ илүү хийх нь чухал шүү дээ. "Камертон" хамтлагийг хүмүүс маш их хөдөлмөрч гэдэг. Тухайн үед гэр бүл, нас, амьдралын хэмнэлийн хувьд ч бид арай өөр байсан. Одоо бид нар 18-тай хүүхдүүд биш бүгд тус тусдаа гэр бүлтэй, өрхийн тэргүүн болцгоосон. Хоёрдугаарт бид бүгд 30 хүрчихлээ. Ид хийж бүтээх цаг үедээ амьдарч явна. Нийгэмдээ бид материаллаг ч юм уу ямар нэг баялаг бүтээх үүрэгтэй хүмүүс. Үүргээ биелүүлэхийн тулд аль нэг зүйлдээ зарцуулах цаг маань багасаад ирж байгаа юм. Өмнөх шиг жилдээ 2-3 цомог гаргаж, 5-10 клип хийж, тоглолтоо толилуулдаг байсан бол одоо бага зэрэг цөөрсөн. Харин тэр цагаа өөр үр ашигтай зүйлд зарцуулж байгаа.

-Ингэхэд 15 настай "Камертон"-оор сонин юу байна?
-Ойдоо зориулан бид нийслэлд хоёр тоглолт хийлээ. Бүх аймгаар тоглох байсан ч цаг агаараас болоод амжаагүй. Орон нутгийн тоглолтын нээлтээ Завхан аймагт хийсэн. Бид тоглолтоо аль болох олон хүнд хүргэхийг хүссэн. Өнгөрсөн жил манай орон нутгийн иргэд хүнд хэцүү өвлийн ард гарлаа. Тиймээс энэ хүмүүст үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулъя гэж орон нутгийн Засаг дарга нартай ярилцаад Эрдэнэт, Хэнтий аймагт тоглолтоо толилууллаа. Ойдоо зориулсан цомог маань удахгүй бэлэн болно. Илүү сайн хийхийн тулд нэлээд ажиллаж байгаа. Учир нь бид сүүлийн дөрөв, таван жил хамтлагийн нэрийн хуудас болсон цомгоо гаргаагүй. Тэгэхээр илүү сайн хийх гэж хичээж байгаа. Хамгийн гол нь биднийг сонсдог сонсогчид маань бидэнд өндөр шаардлага тавьдаг. Түүнд унахгүйн тулд дараагийн шатанд хүрэх үүднээс маш их ажиллаж байгаа. Ямар ч байсан сайхан цомог гарна.

-Камертон хамтлаг 10 жилийн ойгоо нүсэр тэмдэглэж, хамтлагийн гишүүд тус бүртээ нэг, нэг цомог гаргаж байсан. Энэ удаа нэг л цомог гаргах нь ээ?
-Цомог маань 10 орчим дуутай. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон. Энэ өнгө төрхөөрөө сонсогчиддоо очих болно.

-Би давхар мэргэжилтэй болохыг хүсвэл заавал урлагтай холбоотой байх болно гэж ярьдаг байсан Мээдээ өнөөдөр урлагаас тэс өөр зүйлд хүч үзэж яваа байх аа...?
-"Монгол газар" компани маань олон охин компанитай. Тэдний нэг барилгын салбарыг нь би хариуцаж ажиллаж байгаа. Давхар аялал жуулчлалын салбарт хүч үзье гэсэн бодол бий. Одоогоор хаа сайгүй санхүүгийн хямрал дуусах болоогүй байна. Санхүүгийн хямралыг дуусахыг хүлээх биш, дуусгах үйлдлийг бид өөрсдөө хийх ёстой гэж ойлгодог. Урлаг гэхээр нэг хамтлагийн дуучин байснаа бүжигчин болдог ч юм уу, эсвэл нэг шинэ хамтлаг төрүүлэх гэж зүтгэх хэрэггүй. Хамгийн сайн хийж чаддаг нь тэрийгээ хийсэн нь дээр. Нэг зүйл рүү олуулаа дайрах утгагүй. Чаддаг чаддаг юмаа хийх шиг сайхан юм үгүй.

-Мээдээгийн урлагийн карьер дуусч байгаа гэж ойлгож болох уу?
-Миний урлагийн карьер дуусаагүй ээ. Удахгүй цомгоо гаргах бодол бий. Хийхийн тулд нэгдүгээрт маш их хүсэх хэрэгтэй. Хоёрдугаарт дуу, шүлгэн дээр ажиллах багаа бүрдүүлэх нь чухал. Энэ бүх зүйл хөрөнгө төсвөөр хөдөлнө. Тэгэхээр үүнийхээ боломж бололцоог хангаж байж шинэ уран бүтээл төрнө. Хамгийн гол нь шинэ дуу маань энэ цаг үед шинэлэг уур амьсгал, дүр төрх, дуу аялгуу, хүний амьдралд шинэ оновчтой санааг төрүүлэхүйц байгаасай гэж бодож байгаа учраас бодож байна.

-Цомог гаргах хүсэл хэр төрж байгаа юм бол?
-Хүсч байна. Яарвал даарна. Ядарвал зүдэрнэ гэдэг дээ/Инээв сур/.

-Таны хамгийн сүүлд гаргасан "Mй амоre" цомог хэдэн хувь борлогдсон бэ?

-Борлуулалт дажгүй шүү. Би энэ цомогтоо сэтгэл хангалуун байдаг. Энэ цомогт олон хүн хамтарч ажилласан. Хөгжмийн найруулга дээр Н.Баярхүүтэйгээ, "Стар" студийн продюсер Б.Гантөр ахтай, ая зохиогч И.Тайванбат, Quiza, Никитон хамтлагийн ахлагч Бачка ахтай хамтарч ажилласан. Бүгд л Мээдээгээ гоё цомогтой болгоно гээд намайг дэмжиж ажилласан. Цомогт маань монгол, гадаад хөгжимчид хамтарч ажилласан. Хөгжим дуугаралтын хувьд ч муу биш. Дуунууд сайн. Би энэ дуунууддаа хайртай, сонсох дуртай. Энэ цомгоосоо хэд дахин илүүг хийж чадна. Цомог гаргах гэж яарч байснаас донжийг нь тааруулаад гаргавал их гоё. Борлуулалтын хувьд ашиг олсон уу гэвэл олсон.

ОХИН МААНЬ ААВДАА АМЬ

-Ганц бие Мээдээ хэвлэлийнхний бай болдог байлаа. Одоо өрх гэр толгойлоод ам бүл өнөр болсон. Залуу гэр бүлийн жаргал зовлонгоос хуваалцвал…?

-Би хүү, охин хоёртой. Том хүү маань сургуульд орж байгаа удахгүй зургаан нас хүрнэ. Манай охин хоёр ой өнгөрч байгаа. Ханиад томуу жаахан цэгцрээд ирэхээр цэцэрлэгт явуулна. Цэцэрлэгээр хүмүүжүүлнэ гэсэн бодол байгаа. Хорвоо дээр хүн болж төрөөд хосоороо амьдардаг нь жам. Сайхан амьдрахын төлөө тэмцэж, зүтгэж явна. Бусдын жишгээр л амьдарч байна. Бидний үеийнхэнд тохиолддог сайхан агшин, аз жаргал, бэрхшээл тэр бүхнийг туулж явна. Хүн хэзээ гэр бүлтэй болж, амьдралаа зохиохоо өөрөө ч мэдэхгүй шүү дээ.

-Амьтан тэжээх дуртай Мээдээгийн сонирхол гэр бүлтэй болоод өөрчлөгдсөн үү?
-Загас тэжээж байгаа. Жижигхэн аквариумтай. Манай гэр бүл олон загастай. Нэг их айхтар үнэтэй загас тэжээдэггүй. Мичнүүс, хенли, губи, алтан загас бий.

-Мээдээгийн нэг өдөр ер нь хэрхэн өнгөрдөг бол?
-Янз бүр. Заримдаа учиргүй завгүй, эсвэл нэг их завтай хүн болчихдог. Би гэр бүлтэйгээ, тэр тусмаа охинтойгоо цагийг өнгөрүүлэх дуртай. Миний охин хамгийн хөөрхөн, эгдүүтэй насан дээрээ яваа. Аль болох охинтойгоо эрхэлж, тоглох л сонирхолтой.

-Охидууд аавдаа амь гэдэг дээ?

-Үнэн юм байна лээ. Би эцэг эхээсээ наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой, аав ээжтэйгээ арвуулаа. Манай эмэгтэйчүүд аавдаа, эрчүүд ээждээ амь. Түүнтэй адилхан манай хүү ээждээ, охин маань аавдаа амь шүү. Хүн эсрэг хүйстнээ илүү хайрлаж халамжлахыг хүсдэг төрөлхийн инстикт байдаг гэнэ. Энэ нь амьдрал дээр аав, ээж дээрээ илэрдэг гэж бичсэн байсан. Би тэрийг үнэн юм байна гэж ойлгоод байгаа.

ХОДООДООРОО ДҮҮРЭН МАХТАЙ БАЙСАН Ч ДААРНА

-Мээдээ хэзээнээс цагаан хоолтон болчихов оо?

-Манай аав Сүхбаатар аймгийнх. Сүхбаатарчууд зундаа их цагаан хоол иддэг. Хоол шиг тэжээлтэй майхан цай чанаж ууна. Сүхбаатарынхан хонь их саадаг. Хонины сүү их өтгөн, тэжээлтэй. Сүү, тараг ууна. Манай аав сүүтэй гурил их сайхан хийдэг байсан юм.

-Таныг унаган хотын хүүхэд гэж боддог байлаа…?
-Аав маань Сүхбаатар, ээж Сэлэнгийнх. Хоёулаа сургуульд сурахаар хотод ирээд амьдралаа энд зохиосон хүмүүс. Хүүхдүүд нь бүгд хотод төрж, өссөн. Гэхдээ аав, ээж хоёр маань хүүхдүүдээ хөдөө гадаа их явуулдаг байсан. Намайг хотын шалчгар шар нөхөр гэж ойлгоод байх шиг байна аа даа.

-Тэгж харагддаг шүү?
-Магадгүй. Гэхдээ би морь сайн унадаг. Багадаа өсөлт сайтай байсан болохоор хурдны морь унаж чадаагүй ч сунгаанд явдаг байсан. Морио эмээллэж, хазаарлаад уначихна. Хөдөө очоод хүний гар харахгүй шүү. Хашаа хороо цэвэрлэх, тараг бүрж, айраг исгэж чадна. Хонь их сайн хариулдаг байсан. "Хөдөөгийн баясгалан" кинон дээр яаж хонь хариулж сурдаг байлаа яг л тэгж сурсан.

-Сонирхолтой түүх байна. Хоёулаа цагаан хоолны тухай ярьж байгаад хөдөөгийн амьдрал руу хэлбийчихлээ. Ер нь эрс тэс цаг ууртай Монголчуудад цагаан хоол хамгийн тохиромжгүй гэдэг шүү дээ?
-Суурьшмал, нүүдэлчин амьдрал хоёрт ялгаа бий. Нүүдэлчин иргэншилтэй байхад хатуу өвлийг давж гарахад, хүнд хүчир ажилтай ноцолдохын тулд өндөр илчлэгтэй хоолоо хэрэглэнэ. Хэрэглэсэн ч хөдөлгөөнийхөө хүчээр нөгөө өндөр илчлэгээ шатаачихна. Хотын бид сүүлийн арван жилд хөдөлгөөний дутагдалд орчихсон. Хүнсний хэрэглээ утга учраа алдчихаж. Нөхрөө ажлаас ирэхэд эхнэр нь сайхан хоол хийж байгаа нь энэ гээд тогоо дүүрэн мах чаначихна. Нөхөр нь нөгөөхийг нь хэвтэр дээрээ идэж аваад дээрээс нь баахан сүүтэй цай уугаад бүр утгыг нь алдуулж байгаа юм. Дээрээс нь баяр ёслол байна. Тэр тусмаа цагаан сар. Айл болгон хамгийн их өсгөе гэж боддог малаа тарга хүчтэйгээс нь гаргаад долоо хоногийн дотор идчихдэгийг ойлгодоггүй. Шууд цагаан хоолтон болж чадахгүй бол улирлын чанартай идээд үзээрэй. Энэ бидний генд байгаа шүү дээ. Монголчууд зундаа цагаан идээгээрээ л хооллодог байсан. Тиймдээ ч хөгшчүүдийг яс сайтай гэдэг шүү дээ. Манай ааруул, бяслаг чинь сүүнээс ялгасан цул уураг шүү дээ. Одоо л бид гадны сыр идээд байгаа болохоос Монгол бяслаг хамгийн сайн нь. Бид бяслагаа органик хэлбэрээр нь иддэг. Цагаан хоолтон болохын тулд хоолны мэдээлэл сайн судлах хэрэгтэй. Манайд хүнсний сонголт ч арвин болсон. Олон төрлийн самар, шош, мөөг байна. Эдгээр нь махнаас ч илүү уурагтай. Бид ходоодоороо дүүрэн махтай байсан ч даарахаа хүрвэл даардаг шүү дээ.

-Та цэвэр  цагаан хоолтон уу?
-Хагас, бүтэн сайны аль нэгэнд нь цагаан хоол иддэг. Аль нэг өдөр мацаг бариад ирэхээр бие илт хөнгөрөөд сайхан болчихдог.

-Сүүлийн үед "цагаан хоол" гэдэг нэг шинэ хэлбэр гараад ирсэн. Манайхан дэлхийн оддыг дагаад байгаа юм биш үү?
-Хүний өөрийн амьдралын хэмнэл, амьдралыг үзэх үзлээс шалтгаалах байх. Долоо хоногийн нэг өдрийг цагаан хоолны өдөр болгож болно шүү дээ. Жишээлбэл манай "Монгол газар" компанийнхан долоо хоног бүрийн даваа гаригт цагаан хоол иддэг. Махгүй дандаа ногоо. Мянгаа захирал ажилчдынхаа хоолонд их анхаардаг. Хоол их амттай байх ёстой. Хүний хамгийн аз жаргалтай үе бол хоолны цаг. Хүн хоолоо сайн идэж чадвал ажлаа сайн хийнэ гэж үздэг. Ингэж мартсан зүйлээ сэргээхэд л болох юм. Биднийг бага байхад бүтэн сайн өдөр бүр манайх цагаан хоол иддэг байсан. Аав өглөө босоод сүүтэй будаа, сүүтэй гурил чанадаг байлаа. Их гоё. Одоо ч хэвээрээ. Өглөө босоод хоносон хоол халааж иднэ гэхээр сонин санагддаг. Хүйтнээс айгаад цагаан хоол идэхгүй байж болохгүй. Цагаан хоол идсэнээр бие эрүүлждэг. Хөгшрөлт удаан явагддаг.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-Уншигчиддаа бүгдэд нь сайн сайхныг хүсье. Эд баялаг бусад зүйл хүнд олдоно. Хамгийн гол нь эрүүл байгаарай гэж хүсье. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

Ж.Амаржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан