Өнгөрсөн бямба гарагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул 2” худалдааны төвд гал гарсан билээ.
Галын улмаас 10-аад лангуу бүрэн шатаж, 28 лангуу өртсөн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр өчигдөр мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагуудаас шалгалтын ажил үргэлжилж буй бөгөөд галын шалтгаан хохирлын хэмжээ эцэслэн тогтоогоогүй байгаа юм.
Манай сурвалжлах баг өдрийн 11.00 цагийн үед тус худалдааны төвийг зорьсон юм.
"Нарантуул-2" захыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн, тус худалдааны төвийн хамгаалагч нар хамгаалалтад авч дотогш хүн нэвтрүүлэхгүй байв. Түрээслэгчдийн төлөөлөл ч хашааны үүдэнд зогсож байлаа.
Өчигдрөөс эхлэн амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүн хийгээд махны лангууны түрээслэгчдийг ээлжлэн оруулж барааг нь авахуулж эхэлжээ. Өнөөдрийн хувьд ч зоорийн хэсгээс махны худалдаачид бараагаа зөөж байлаа.
Ингэхдээ өөрийн хэсгийг хариуцсан байцаагчаас зөвшөөрөл аван нэг, нэгээрээ орж байсан юм.
Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэн гал гарсан хэсэгт байрлах лангууны түрээслэгчид бараагаа авах боломжтой болсон байна. Гал гарсан хэсэгт байгаа зүйлсийг бүртгэж дууссан учир түрээслэгчдийг нэг, нэгээр нь оруулан хохирлын хэмжээг тогтоох юм. Тус хэсгийн байцаагчийн зүгээс тухайн лангууны түрээслэгч нь хэн гэдгээс хамааралгүй байнгын суудаг худалдагчийг орохыг шаардаж байсан юм.
Харин гадна талбайд худалдаа эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ авах боломжгүй байгаа юм. Учир нь худалдааны төвийн баруун хаалгыг онгойлгох шийдвэр гараагүй учир зөвшөөрөл олгох хүртэл энэ хэсгийн лангуунууд бараагаа авах боломжгүй юм.
Контейнерт худалдаа эрхэлдэг нэгэн иргэн хорих ангид бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд тухайн хорих анги хоолны материалгүй болсон талаараа ч энэ үед хэлж байсан юм.
Харин хамгаалалтынханы зүгээс галын шалтгаан тодорхой болох хүртэл гадаа талбайгаас бараа гаргахгүй тул хэсэгтээ өөр арга хайхыг санал болгож байлаа.
Түрээслэгчдийн зүгээс галын шийдвэр хурдан гарч, ажлаа хийх боломж бололцоо бүрдүүлэхийг хүсэж байгаагаа дуулгасан юм.
Тус худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбарын захирал их хэмжээний мөнгө байсан гэх мэдээллийг өгсөн талаар мэдээлж байсан. Тэгвэл уг банкны зүгээс галд өртөөгүйн дээр ямар нэг хохирол гараагүй талаар мэдэгдэл тавьсан байлаа.
Түрээслэгчдийн ярьж буйгаар тус бүрдээ дунджаар 50 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн эргэлдүүлдэг 100 гаруй хүн хохирсон гэж байна. Мөн эхний гарсан галыг дутуу унтрааснаас болж 30 минутын дараа дахин гал гарсан гэж байгаа юм.
Ямартай ч тус худалдааны төвд гарсан галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд худалдааны төвийн зүгээс бүрэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаагаа дуулгасан юм.
А.Сүрэн