gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бурхны гар дахь харандаа

Дэлхийд
2014-04-14
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2014-04-14
Бурхны гар дахь харандаа

1979 оны Нобелийн Энхтайвны шагналт Тереза эх (1910-1997)-ийн жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу юм.

Тэрбээр албани хүн ч 12 настайд нь анх төрсөн хүсэл мөрөөдлөө даган 1931 онд Энэтхэгт очин гэлэнмаа, 1948 онд тус улсын иргэн болжээ.

Тереза эх 18 настайгаасаа эхлэн насан эцэслэтлээ буюу 70 гаруй жил мянга мянган ядуусыг өргөж тэтгэсэн бөгөөд байгуулсан буяны байгууллага, сүм хийдүүд нь өдгөө 130 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна.

Түүний 1989 оны арванхоёрдугаар сард “TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-Та өнөө өглөө юу хийсэн бэ?
-Залбирсан.

-Хэдэн цагт?
-Дөрөв хагаст.

-Дараа нь юу хийв?
-Бид үйл бүрээрээ залбирлаа үргэлжлүүлэхийг хичээдэг. Амьсгал хурааж байгаа юм уу, өвчтэй, зовлонтой хүнийг асарч сувилахдаа, ойр дотныхондоо хаягдаж, хайр халамж үзэхгүй байгаа нэгэнд туслахсан гэж хүсэхдээ ч бид бурхантай хамт байж, тэр үйл маань бурхны төлөөх залбирал болдог.

-Таныг шашны сайн үйлстэн гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ таны үнэн сүсэг бишрэлийг хүмүүс ойлгодог болов уу?
-Мэдэхгүй юм даа. Би хүмүүст ядуусын амьдралыг харах боломж олгодог. Хүн бүр ийм амьдрал ямар байдгийг харах хэрэгтэй. Залуучууд хамаг байдгаа орхиод над дээр ирж байна. Итгэхийн аргагүй ч гэсэн энэ их сайхан хэрэг шүү. Сайн дурынхан маань янз бүрийн л хүмүүс байдаг.

-Таныг эмэгтэй хүн болохоор ажлыг тань хүмүүс арай эергээр хүлээж авдаг болов уу?
-Тэгж бодож байгаагүй юм байна.

-Гэхдээ таныг Эх гэдэг учраас дэлхий нийт таны ажилд илүү хүндэтгэлтэй ханддаг гэж бодохгүй байна уу?
-Хүмүүс ганц надаас болж бидний ажлыг анзаарч байгаа юм биш. Гэлэнмаа нарын маань ажлыг л үнэлж байгаа хэрэг. Урьд нь хүмүүс ядуусын тухай зөвхөн ярьдаг байсан. Харин одоо тэдэнтэй харилцаж байна. Энэ их том ялгаа. Үгээгүй ядуус үнэхээр байдгийг, хэн ч хүсдэггүй, хэнээр ч хайрлуулдаггүй хүмүүс байдгийг одоо бүгд мэдэх боллоо. Гудамжинд амьдардаг хүмүүсийг өмнө нь хэн ч хайхардаггүй байсан. Бид Калькуттын гудамжнаас 54 мянган хүн цуглуулсан. Тэдний 23 мянга нь Калигат дахь манай асрамжийн газарт амьсгал хураасан даа.

-Та маш амжилттай яваа хүмүүнлэгийн үйлстэн. Яаж энэ өндөрлөгт хүрэв?
-Бид өглөө бүрийг залбирлаар угтаж, үдэш бүрийг залбирлаар үддэг. Өдөрт дөрвөн цаг залбирдаггүй байсан бол би энэ ажлыг долоо хоног ч хийж чадахгүй байсан байх.

-Бурхны элч гэдгээ мэдрэх ямар байдаг вэ?
-Бүх зүйл бурхны тааллаар болж байгаа. Бурхан сүр жавхлангаа өчүүхэн зүйлээр дамжуулан харуулахыг хүсэж дээ гэж боддог.

-Та өөрийгөө өчүүхэн зүйл гэж боддог гэж үү?
-Тийм ээ, үүндээ эргэлздэггүй.

-Өөрийгөө онцгой гэж боддоггүй хэрэг үү?
-Боддоггүй. Миний хийсэн бүхэн бурхны л ажил. Би ердөө түүний гар дахь харандаа. Бодох, зурах нь түүний ажил. Харандаа бол үүргээ л гүйцэтгэнэ. Энгийнээр бодоход бидний бүтээсэн бүхэн бүтэшгүй зүйл шүү дээ. Харин бурхны бүтээл болохоор л өдий зэрэгтэй яваа юм. Бидний хэн нь ч ийм гайхамшигтай зүйл бүтээж чадахгүй.

-Бурхны танд өгсөн хамгийн том бэлэг юү вэ?
-Ядуус.

-Яагаад тэр билээ?
-Тэдэнтэй байхдаа би бурхныг дэргэдээ байхыг хором бүрт мэдэрдэг.

-Калькуттад та жинхэнэ өөрчлөлтийг авчирч чадсан уу?
-Чадсан гэж бодож байна. Эндхийн хүнд хэцүү амьдралыг хүмүүс мэдэх болсноор хиндү шашинтай маш олон хүн бидэнтэй нийлж, ядууст туслах болсон. Тэд ядуусыг хооллож ундалж, асарч халамжилж байна. Гудамжинд үхэж байгаа хүний хажуугаар одоо хэн ч зүгээр өнгөрөхөө больсон. Ядуурал ямар байдгийг бид дэлхий дахинд таниулсан.

-Хиндүизмын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би бүх шашныг хайрладаг. Гэхдээ өөрийнхөө шашинд илүү хайртай. Үүнийгээ л хиндү шашинтнуудад батлахыг оролддог доо.

-Та болон Ромын хамба II Иоанн Павел нарын католик шашинтнууд одоогийн өрнийн амьдралын хэв маягт шүүмжлэлтэй ханддаг. Материализм, үр хөндөлт зэргийн эсрэг та олон удаа дуугарсан.
-Би нэг зүйлийг үргэлж хэлдэг. Эх хүн үрээ хөнөөвөл хорвоо ертөнцөд хөнөөж мөхөөх өөр зүйл үлдэнэ гэж үү. Үүнийг тайлбарлах түвэгтэй ч би ингэж л боддог юм. Үр хөндөх нь зарим талаар эмэгтэйчүүдийн тусын тулд хийж буй сайн үйл байж болох ч хэнд ч хэний ч амийг таслах эрх байхгүй. Бөмбөг дэлбэрч, хүмүүс энд тэндгүй үймж бужигнахад хөөрдөг хүн байдаг. Томчуудын хувьд хорвоо ертөнц гэдэг сэтгэл хөдлөм зугаатай газар байж болно. Гэхдээ өчүүхэн төдий ч авиа гаргаж чадахгүй, хэвлий дотор байгаа бяцхан амины тухай бод л доо. Түүнд зугтах газар ч байхгүй. Төрөөгүй хүүхэд гэдэг ядуу хүнээс ч илүү хөөрхийлөлтэй амьтан юм.

-Эд хөрөнгөнд шунах нь үүнээс ч дутахгүй аюултай зүйл үү?
-Бодох зүйл их байгаа болохоор энэ талаар би тодорхой хэлж мэдэхгүй нь. Шашны зам мөр хөөсөн бидэн шиг хүмүүс хөрөнгө зоорь хураах биш, эд баялагтай байх ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ хүн гэдэг өмчирхөх зүйл олонтой байх тусам хүлээстэй, харамч болдгийг мэдэх юм. Хэдий бага юмтай байна, төдий чинээ эрх чөлөөтэй байна. Үгээгүй хоосон байна гэдэг ямар нэг нүглийн төлөөс, хүлцэнг үй байдал биш, харин ч эрх чөлөө юм. Манай энд эд хогшил, тавилга гэх юм байхгүй. Зурагт ч байхг үй. Энэ том байшин л гэхэд зочид ирэхээр хэрэглэдэг ганцхан сэнстэй. Гэлээ ч бид жаргалтай л байна.

-Баян чинээлэг хүмүүсийг та юу гэж боддог вэ?
-Хүн бэлтэй байх тусмаа л ядуу байдаг шүү дээ. Ажаад байхад тэд их ганцаардмал байдаг. Бас хэзээ ч ханаж цаддаггүй. Хүн бүр адилгүй болохоор бүгд тийм биш л дээ. Гэхдээ л тэд үргэлж л нэг юмаар дутаж явдаг. Хүнийг хөрөнгө мөнгөнөөс салгах амархан. Харин ядуу тарчиг амьдралаас, хайр халамж хүсэмжлэх сэтгэлээс хагацаах хэцүү шүү.

-Таны очиж үзсэн газруудаас сэтгэлийг тань хамгийн их эмзэглүүлсэн нь ямар газар вэ?
-Сайн санахгүй байна. Зовж, шаналж байгаа хүнийг харах хэцүү байдаг. Элэг бүтэн амьдрал нь үгүй болж, хайртай дотны хүнээ алдсан хүмүүсийг харах, гэр бүл нь гэр бүл шиг байхаа болиход хүүхэд хамгийн их шаналахыг харах хэзээд өрөвдөм байдаг. Тэдэнд юугаар ч тусалж чадахгүйгээ мэдрэх бүр ч аймшигтай.

-Харин хамгийн жаргалтай нь гэвэл ямар газрыг хэлэх вэ?
-Калигатаа л хэлнэ дээ. Удаан зовж зүдэрсэн хүн амьсгал хураахдаа амар амгаланг мэдрэхийг харна гэдэг аз жаргал. Дутуу гуцуу амьдралтай ч элэг бүтэн байгаа гэр бүлийг харна гэдэг аз жаргал. Ер нь үгээгүй ядуус л аз жаргалын үнэ цэнийг мэддэг юм даа.

-Олон нийтийн амьдралыг өөрчлөх хүчтэй, эрх мэдэлтэй улстөрчдийг та ажлаа сайн хий гэж ятгамаар санагддаг уу?
-Үгүй дээ. Харин ч эгэл жирийн хүмүүстэй баяр хөөрийг нь хуваалцаач гэж хэлмээр санагддаг. Улстөрчид ядарч зүдэрсэн хүмүүсийг над шиг хооллож ундалж чадахгүй байх. Гэхдээ ард олны амьдралыг өөд татахын тулд аж байдлыг нь мэддэг байх хэрэгтэй. Намайг хүмүүст идэх загасыг нь зүгээр өглөө, оронд нь загас барих уургыг нь өгөөч гэдэг. Тэр хүмүүст би хэлдэг юм, “Энэ хүмүүс чинь уурга барих нь бүү хэл хөл дээрээ ч зогсож чадахгүй байна” гэж. Эхлээд тэднийг тэнхрүүлж байж би эрх барьж байгаа хүмүүст нь хүлээлгэж өгнө. Харин тэд уургыг нь өгөх үүрэгтэй.

-Дэлхий нийт таны тухай тун бага мэддэг. Хувь хүний тань талаар илүү ихийг мэдмээр байх юм.
-Миний тухай мэдмээр байвал манай эндхийн ядуусыг ирж хар. Би ядуусыг л өргөж тэтгэх хүсэлтэй, тэднийг гэр бүлтэйгээ амар амгалан, аз жаргалтай амьдраасай гэж л хүсдэг жирийн нэг гэлэнмаа.

-Шашингүйн үзэлтэн гэдгээрээ алдартай, коммунист Этиопын зартай дарангуйлагч Менгисту Хайле Мариамаас та “Өнөөдөр залбирсан уу” гэж асууж зүрхэлсэн хүн. Яагаад тийм эрсдэлтэй зүйл хийсэн юм бэ?
-Тэр бидэнтэй л адил хүн шүү дээ. Хятадад очиход нэг албаны хүн надаас “Коммунист хүнийг та юу гэж боддог вэ” гэж асуухад нь би “Бурхны хүү” гэж хариулсан юм. Дараа өдөр нь Хятадын хэвлэлүүд “Тереза эх коммунистуудыг бурхны хүүхэд гэлээ” гэж бичиж байсан. Маш олон жилийн дараа “бурхан” гэдэг үг Хятадын сонин хэвлэл дээр гарсан нь тэр шүү дээ. Үнэхээр сайхан явдал байсан. Тэр мэдрэмжийг юутай ч харьцуулшгүй.

Г.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан