Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо буюу Био комбинат, Шувуун фабрик орчимд хөрсний бохирдол ихтэй.
Хүний эрхийг хамгаалах “Далд хүн” ТББ-аас өнгөрсөн саруудад энэ хэсгийн айл өрхөд эрүүл орчин бүрдүүлэхээр багагүй ажил хийжээ. Тэд энэ удаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ.
Энэ талаар “Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Жагараас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхний ажлын үр дүнд Био комбинат, Шувуун фабрик орчимд агаарын болон хөрсний бохирдол тодорхой хэмжээгээр буурсан гэж сонссон. Одоо иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах гэж байгаа юм байна?
-Манай байгууллага хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг Био камбинат, Шувуун фабрикийн 13 мянган хүн бохир орчинд аж төрдөг. Тэнд карьерын тоосжилт, цэвэрлэх байгууламж, хогны үнэр байнга гардаг. Ийм орчинд байгаа хүмүүс эрүүл байхад хэцүү шүү дээ. Халдварт өвчин ч тусах өндөр магадлалтай. Тиймээс бид өнгөрсөн саруудад зохих шатны байгууллагад хандаж ажилласны дүнд хогноосоо бага ч болов ангижирсан. Энэ удаад иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй тохиролцсон.
-Үзлэгт хэчнээн иргэд хамрагдах боломжтой вэ. Ямар чиглэлээр үзлэг хийх вэ?
-Өнөөдөр 09.00-18.00 цагийн хооронд Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн арьс өнгө, харшил, дотрын эмч нар үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийнэ. Шинжилгээнд зорилтот бүлгийн 200 хүнийг хамруулна.
-Та бүхэн цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Мэргэжлийн хяналтын газарт Био комбинат, Шувуун фабрикийн асуудлаар хандана. Ус, хөрс, агаарын бохирдолтын талаар шинжилгээ хийж өгөхийг хүснэ. Түүнээс гадна энэ хэсгийн 13 мянган иргэний нийтийн үйлчилгээг хангуулах чиглэлээр ажиллана. Одоогийн байдлаар тэнд халуун ус, үсчин зэрэг иргэдэд хэрэгтэй үйлчилгээ үзүүлэх газар байдаггүй. Энэ дашрамд Хан-Уул дүүргийн Ардчилал шударга ёс залуучуудын холбооны залууст баярлаж байгаагаа илэрхийлье. Эрх нь зөрчигдөж байгаа ард түмнийхээ төлөө манай ТББ-аас хэзээд ажиллахад бэлэн.
Б.Заяа