gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Гансүх 17 тэрбум битгий хэл нэг ч төгрөг шамшигдуулаагүй гэв

У.Бадамцэцэг
2013-09-23
0
Twitter logo

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарыг АТГ-т шалгаж, 17 тэрбум төгрөгийн асуудлаар өнөөдрийг хүртэл цагдан хорьж байгаа.

Түүний өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч А.Ундрах “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа найман сар үргэлжлэх хугацаанд өмгөөлөгч нар нь тэвчээртэй харж өнөөдрийг хүрлээ. Ингээд мөрдөн байцаалтын үйл ажиллагааны нууцад хамаарах зүйлээс бусад зарим нэг мэдээллийг өгөх гэсэн юм. Ч.Гансүхийг найман сар шалгах явцад 17 тэрбум төгрөг болон нууц амрагийнх нь дансанд  байршуулсан гэх таван тэрбум төгрөг тогтоогдоогүй учраас уг мэдээлэл  нь огт үндэслэлгүй ташаа  болохыг  хэлье. Үр хүүхдийнх нь дансанд мөнгө байршуулсан нь тогтоогдоогүй. Бусдад авлига өгсөн, мөнгө эргүүлдээгүй нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй” гэв.

Наранд байхдаа эрүүл, нарсанд орохдоо өвдөж орхидог цагаан захтнуудын адилаар түүний бие муу байгааг өмгөөлөгчид нь хэллээ. “Саахарын өвчинд хоёрдугаар үе шатандаа орж, даралт нь ихэсч, бие нь хатингарширч” байгаа учраас батлан даалтанд гаргах хүсэлт гаргажээ.

 Сэтгүүлчдийн асуултад өмгөөлөгчид нь дараахь хариултыг өглөө.

-Шүүхээр гэм буруугүй гэдэг нь нотлогдоогүй байхад та нар идэж уугаагүй гээд мэдээлэл хийж байгаа нь хэр зохистой вэ. 17 тэрбум завшаагүй гэсэн нотолгоо баримт нь та нарт бий юү?
-Бид нотолгоо баримтыг хангалттай цуглуулсан. Эцсийн шийдвэрийг шүүх,прокурор гаргаж гэм буруугүйг нь нотолно. Бид өнөөдрийг хүртэл мөрдөн байцаалтын явцад 17 тэрбумд холбогдох ямар ч баримт нотолгоо олдоогүй талаар л мэдээлэл өгч байна.

-АТГ-аас 17 тэрбум гэдэг мэдээллийг анх өгсөн шүү дээ. Тэгвэл та нарын хувьд энэ талаар эргээд АТГ-т хандсан уу?
-17 хавтаст хэрэгт холбогдох мөрдөн байцаалтын явцад нэг ч баримт нотолгоо олж тогтоогдоогүй. Та нар Амарбат даргаас 17 тэрбумын учрыг асуу.

-Хүүхдүүд нь тэгвэл бас ямар ч буруугүй гэсэн үг үү?
-Хоёр хүүхдэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Хүүхдүүдийг нь бас цагдан хорьсон уу. Ямар үндэслэлээр шалгаж байгаа юм?
-Нэг хүүхдийг нь 14 хоног сэжигтнээр цагдан хорьсон.

АТГ-аас Ч.Гансүхэд холбогдох хэргийг  шалгаж дуусаад харъяалалыг тогтоож Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн шүүхээс хэргийг дахин шалгах  шаардлагатай гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагч эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн ч хүлээж аваагүй. Ингэснээр хэрэг мөрдөн байцаалтад шилжээд байгаа гэдгийг өмгөөлөгчид нь хэлэв.

АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат дөрөвдүгээр сарын 11-нд сэтгүүлчдэд Ч.Гансүхийн талаар  дараахь мэдээллийг өгсөн юм.

Э.Амарбат дарга хэлэхдээ ”ZTE” компанийн хэрэг Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нартай холбогдож байгаа. Түүнийг ТЕГ-ын Эрсдлийн үнэлгээний хэлтсийн дарга н.Энхбат, н.Бямбасүрэн нарын хамт шалгаж байна. Одоогийн байдлаар бид Ч.Гансүхийн хүүхдийнх нь дансаар 14 тэрбум төгрөг эргэлтэд орсныг тогтоосон. Энэ хүний эцэг н.Чимэд гэгч хүний төгрөгийн дансаар нэг тэрбум 200 сая гаруй, долларын дансанд нэг сая гаруй ам.доллар хөрөнгөтэйг тогтоогоод байна. Ч.Гансүхийн бас нэг хүүхдийг АНУ-д суралцаж байх хугацаанд хүүхдийнх нь дансаар нэг сая орчим ам.доллар эргэлдэж байсныг тогтоосон. н.Энхбатад бас өөрөө тайлбарлаж чадахгүй хөрөнгө, орлого байгаа нь тогтоогдсон. Бид энэ мөнгөний эх сурвалжийг олж тогтооно. Үүнээс үүдээд  “ZTE”  хэмээх Монголд томоохон төслүүдэд ажилласан аж ахуйн нэгжийн асуудал гарч ирж байгаа юм. Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой ногдох татварыг ажил үүргийнхээ хуваарийн дагуу Ч.Гансүх шалгаж байсан байна. Тиймээс бидэнд “ZTE-г давхар шалгах шаардлага гарсан” гэсэн мэдээллийг тухайн үед өгч байсан удаатай. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан