gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барьцаа хөрөнгийн лавлагааг УБЕГ-аас олгохоо больжээ

Б.Оюунчимэг
Нийгэм
2013-07-03
0
Twitter logo
Б.Оюунчимэг
0
Twitter logo
Нийгэм
2013-07-03
Иргэд зээл авахад шаардлагатай хөрөнгийн лавлагаа авч, барьцааны гэрээ бүртгүүлэхийн тулд бүртгэлийн байгууллага дээр ирж, урт дараалалд зогсож цагаа үрэх шаардлагагүй боллоо.

Учир нь УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн газар банкуудад барьцаа хөрөнгийн лавлагаа мэдээллийг цахим хэлбэрээр өгөх, барьцааны гэрээг иргэд бус банк бүртгүүлж байхаар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Ингэснээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт лавлагааны мэдүүлэг гаргах, лавлагаагаа авах, банктай байгуулсан барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх гэх мэтээр иргэд зөвхөн 1 удаа зээл авах шатанд бүртгэлийн байгууллагад дор хаяж 4 удаа биеэр очиж үйлчлүүлдэг байсан бол шинэ журам хэрэгжсэнээр бүртгэлийн байгууллагад нэг ч удаа очихгүйгээр зөвхөн банктай харилцаж зээлээ авах боломж нээгдлээ.

Түүнчлэн цаасан лавлагааны үнэд төлдөг байсан 10,000 төгрөг цахим хэлбэрт шилжсэнээр 800 төгрөг болон буурч, зөвхөн энэ үйлчилгээнээс 9200 төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Улаанбаатар хотын банк, Голомт банк, Хадгаламж банк, Чингис хаан банк, Эрэл банк зэрэг арилжааны томоохон банкууд УБЕГ-тай цахим мэдээлэл солилцохоор хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Зарим банкууд гэрээ хийгдэх шатандаа явж байгаа аж.

Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг 8 хувь болгон бууруулснаар иргэд өмнө нь байгуулсан зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах болон шинээр орон сууц худалдан авах нь нэмэгдэж, банкууд болон бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо эрс өсчээ.

Энэ нөхцөлд төрийн болон бизнесийн байгууллагууд хоорондоо шууд, аль болох шуурхай мэдээлэл солилцох арга хэлбэрийг ашиглан хамтран ажиллах нь иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх үндэс болж байгаа гэнэ.

Х.Алтанзагас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан