Өнөөдөр Монголын нийгэм, тэр дундаа малчдын амьдрал тартагтаа тултлаа доройтоод байгааг төрийн түшээд харсаар сууна. Ардчилал монголын нийгмийг нойрноос нь сэрээж, хөдсөн дээлнээс нь салгасан. Энэ бол ардчиллын үнэлж барашгүй гавьяа бөгөөд туйлын үнэн. Гэвч ах намын шийр зааж, ард түмнийг дарангуйлж явсан түүх, уламжлагдаж ирсэн нэр төрөө, ард иргэдээсээ илүү үзэж монголыг модоо барьсан гуйлгачин болгож буй хүмүүс бол МАХН-ын нэрээр төрд гарсан хөрөнгөтнүүд. Энэ үг хатуу сонсогдож байж магадгүй. Гэвч та бүхэн амьдран буй нийгмээ эргэн нэр хараач. Хүмүүнлэг ардчилсан нийгэм үү, хүний хөлсийг сорсон капиталист нийгэм үү. Өнөөдөр монголын нийгмийн баялгийн нэлээд хувийг мал аж ахуйгаас олдог. Гэвч түүнрүүгээ чиглэсэн бодлогыг төр засаг маань авч хэрэгжүүлэхгүй байгаа нь даанч харамсмаар. Ардчиллын хүчээр малчид маань хэдэн мал хувьчилж авсан. Нутаг нутгийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй байдаг ч зах зээлд шилжсэн гэдэг утгаар тэдний амьдралын дээшилсэн бодит дүр зураг хөдөөд тодорхой харагдахгүй байна. Овоо нэг малаа өсгөж, амьдралаа өөд нь татаж эхлэхэд сайн юманд садаа мундахгүй гэж малын хулгай улам газар авлаа.
Энэ чинь юу болж байна. Эрээ цээрээ алдсан хэдэн хулгайчид нь энэ тэрүүгээр хэсэн тэнэж, олж хайн шунах нь монгол монголоо алдаж, модоо барихын эхлэл гэлтэй. Сум бүгдэд цагдаа, хэсгийн төлөөлөгч байх боловч хөрөнгө, хүч хүрэхгүй байна гэсэн нэрээр нүүрээ тахалдаг. Малчид амгалан тайван, малаасаа нүд салгахгүй нэг өдөр өнжихөд ч хэцүү болжээ. Саяхан Дундговь аймгийн Адаацэг сумын нутагт нутаглаж байсан Сайхандалай сумын малчин Р.Зуунастын уяаны хоёр морийг эзгүй хойгуур нь шулаад арьс, толгой хоёрыг нь орхиод явсан байжээ. Эзэн нь ганц өдөр аймгийн төв ороод ирэх хооронд энэ хэрэг үйлдэгджээ. Азаргаар нь адуугаа алдсан хүн ч байна. Хоёрхон хоногийн өмнө азаргаараа бүрэн байсан адуу сураггүй алга болоод хэдэн сар болж, эзэн нь эрэлд хатаж яваагүй газаргүй, сураглаагүй хүнгүй эрэл мухардсан жишээ байна. Хулгайчдад хүнийг өрөвдөх, хайрлах сэтгэл гэж алга. Тэд хоорондоо утсаар холбогдож хаана юу байгааг мэдээлж, хотод яаж оруулах, хэнд борлуулахаа хүртэл ярилцаж байдаг гэсэн яриа бий. Нүд улаан мөнгө цагаан гэдэг хулгайчдад үнэн нүүрлэжээ. Буянт сайхан хурдан хүлгийг тэд яаж унагаж чадаж байна вэ. Монгол эр тийм амар үйлдэх ажил биш байлтай. Манай улсад сүүлийн үед чанартай чанаргүй хиамны үйлдвэр, цехүүд махыг голохгүй хямд үнээр авч байдаг. Үүнд малын хулгайчид ихээхэн гаршжээ.
Өнөөдөр нийслэлээд орох Яармаг, Баянзүрх, 22-ын гэгдэх шалган нэвтрүүлэх газрууд ажиллаж байна. Тэд сүүлийн жилүүдэд ердөө л орж гарсан машинаас 500 төгрөг хураахаас өөр ажилгүй болжээ. Ямар машинаар юу ачиж орж гарч байгааг төдийлөн анзаардаггүй. Малын хулгайчид шалган нэвтрүүлэх цэгүүдийн ажилчидтай хамссан байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр нийслэлийг тойрсон Төв аймгийн сумдад малын хулгай ихээхэн бий болсон. Төв суурин газраа ийм байдалтай байхад зах хязгаартаа ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Малын хулгайг удаа дараа зогсоох гэж нэгдсэн арга хэмжээ авч үзсэн боловч дээрдсэнгүй. Одоо арга нь улам нарийсч малын хулгайч, махны ченжүүдтэй нэгдэх болжээ. Үүний уршигаар иргэд махны үнэнд дарлуулж, нар салхинд гандан байж өсгөсөн хэдийгээ малчид нь алдсаар, монголчууд нь мөхөх нь ээ. Хөдөөд жижиг оврын Портер машин хөлөглөсөн хүмүүс давхилдсаар л. Тэдний юу хийж хаагуур яваа нь хэн хүний нүдэнд өнгөөр нь ялгаж будсан зураг шиг тодхон. Тэдайлд бууж сууж байгаа нь харагддаггүй. Цагдаад тэмдэглүүлээд тусыг үл үзнэ. Хөдөөд малаа алдаагүй айл өрх байхгүй гэж хэлж болно. Цаашид малчид хулгайчдаас малаа хэрхэн хамгаалах талаар төрөө харахаас өөр гарцгүй болоод байна.