Тус холбооны тэргүүн Китаноуми тамирчныг өөр дээрээ
дуудан ирүүлж, түүнд сахилгын сануулгыг амаар өгсөн байна гэж эндхийн олон
нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
ЯСХ-ны шийдвэрт улс төрийн далд санаа байхгүй юм. Сумоч эмнэлэгт хэвтэж, үзүүлэх тоглолтын ид үед тоглолтод оролцолгүйгээр Оросын дипломат төлөөлөгчийн газрын дэргэд болсон эсэргүүцлийн даруухан ажиллагаанд оролцсонд хамаг учир байгаа ажээ.
"Энх тайвны төлөө тэмцлийн тухай яригдаж байлаа ч гэсэн, тоглолт бол тоглолт. Таны сэтгэл зовж байгааг ойлгож байна, гэхдээ эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй" гэж ЯСХ-ны Ерөнхийлөгч тамирчинд хэлсэн байна.
2004 оноос сумогийн дээд зиндаанд "Коккай" /"Хар тэнгис"/ нэрээр барилдаж байгаа Мераб Леван Цагурия наймдугаар сарын 15-17-нд зүрхний шинжилгээ хийлгэжээ.
Я.Сүхбаатар