gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

106 настай Г.Нанжид: Архи дарс, тамхинаас хол байж түүнийг нүгэлд тооцох хэрэгтэй шүү

У.Бадамцэцэг
Нийгэм
2014-01-31
0
Twitter logo

Төрийн золголтод ирсэн ахмадуудаас хамгийн өндөр настай нь 106 настай Гомбожавын Нанжид гуай байлаа.

Тэрээр Архангай аймгийн Хайрхан суманд 1908 оны дөрөвдүгээр сарын 20-нд төржээ. Төрийн золголтын дараа хамгийн өндөр настай азай буурайгийн сэтгэгдлийг хуваалцлаа.

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу эмээ?
-Сайхан шинэлж байна. Та бүхэн сайхан шинэлэв үү.

-Төрийн золголтонд оролцоод сэтгэгдэл өндөр байна уу?
-Тийм ээ. Эмээ нь өндөр нас насалж байна аа. Миний хүү гэхэд 85 настай. Нас өндөр болчихоор хоёр нүд юм харахгүй, чих дуулахгүй заримдаа хүнтэй хий ярьчихна. Сайхан зоргоороо хуучилж болохгүй хэцүү л байна. Сайхан хүнтэй яриад юм дуулмаар л санагдах юм. Хэтэрхий өндөр наслахаар иймэрхүү болчихно. /инээв.сур/ Ойр зуурын зүйлийг өөрөө хийж чаддаг байсан. Одоо ч хөдлөхөө л больж байх шив.

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт Ерөнхий сайдад юу гэж захив та. Ярилцаад л байх шиг харагдсан?
-
Юу хэлэхэв дээ. Төр засгийн буянаар олон түмний амьдрал тэгширч л яваа. Муулах зүйлгүй. 

-Ерөнхийлөгчтэй та хэд дэх жилдээ золгож байна вэ?
-Анх удаа золгож байна. Жил бүр ирж золгох гэж байна гэдэг. Гэрээ янзлаад хадгаа бэлдээд хүлээтэл ирээгүй. Зав нь болсонгүй, чадсангүй л гэдэг юм. Төрийн өндөр албаны хүн болохоор аргагүй биз. Гэхдээ хөөрхий минь бэлэг шүлт өгөөд явуулсан. Харин энэ жил Төрийн ордонд хүлээн авч золголоо.  

-Та ануухан л байна шүү дээ. Миний асуусан асуултад хариулаад болоод л байна. Та ямар, ямар ажил хийж байв?
-Эмээгийнх нь хийсэн ажил гэвэл хар багаасаа л мал маллаж ирсэн дээ. Хотоос өөр зүйл үзэж чадсангүй дээ. Хөдөө мал малласаар байгаад л залуу насаа өнгөрөөсөн. Хотод орж ирээд 50 орчим жил болж байна. Эмээ нь үйл уранд их гарын дүйтэй. Янз бүрийн юм их хийж оёсон доо.

-Та нутгийнхандаа болон ах дүү нартай сар шинийн мэндчилгээ дэвшүүлээрэй?
-Архангайчууд болон ах дүү төрөл төрөгсдөдөө сайхан шинэлээрэй гэж хэлье. Залуустаа хандаж ажил амьдралаа дор бүрнээ хийцгээж амьдрал ахуйгаа өөд нь татаж яваарай гэж захия. Архи дарс, тамхинаас хол байж түүнийг нүгэлд тооцох хэрэгтэй шүү гэж бас хэлье.

-За баярлалаа эмээ. Сайхан шинэлээрэй. Дараа жил дахиад төрийн золголтоор уулзъя.
-Баярлалаа эмээ нь.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан