Морин хуур, хөгжмийн зэмсэг урладаг мастерууд Монголд тоотой хэд бий. Тэдэн дунд сонгодог хөгжим үйлдвэрлэдэг ганц урлан байдаг нь Д.Түвшинтөрийнх. Эзнийхээ нэрээр овоглосон тус урлан дэлхийн сонгодог хөгжмийн зэмсгүүдээс ялгахын аргагүй ижлийг “төрүүлж” чаддаг. Д.Түвшинтөр Италид Хөгжмийн зэмсэг урлаачдын олон улсын институтэд дөрвөн жил номын дуу сонссон нэгэн.
Тэдний урлангаас гарсан зэмсгүүд мэргэжлийн уран бүтээлчдийн хэмээх тодотголоос гадна Д.Түвшинтөрийн гэх том “автор” дагалддаг. Гавьяат жүжигчин Б.Дамчаагийн хүү гэдгээр нь бус, морин хуур урлаач гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх биз ээ. Түүний урланд саяхны нэг өдөр зочилж, ярилцлаа.
-Түвшинтөрийн урлан гэхээр таныг ганцаараа уран бүтээл хийдэг юм болов уу гэж бодсон. Гурав, дөрвүүлээ суудаг юм байна?
-Би
Италид сургууль төгсөж ирээд 2004 оны зургадугаар сард урлангаа
байгуулсан. Миний нэг дүү, бас шавь нар маань хамт байдаг. Өмнө нь олон
жил морин хуур хийсэн залуус ч эдэн дунд бий. Манай урлан голдуу
сонгодог хөгжим урладаг. Сүүлийн үед ганц нэг морин хуур хийж байгаа.
-Та хөгжмийн зэмсэг урлаад удаж байна уу?
-1989
оноос хойш. Анх морин хуур урлаж эхэлсэн. Тухайн үед Соёлын яамны
харъяа Хөгжмийн зэмсгийн үйлдвэр гэж байсан. Тэнд дагалдангаар ороод
Хичээнгүй багшаар заалгаж анх морин хуур хийж сурсан. Тэгээд 1997 он
хүртэл хувиараа ажилласан. Хүмүүстэй хамтарч, бас зарим мастеруудын
удирдлага дор ч ажиллаж явлаа. Германд хэдэн жил амьдарсан. 2001 онд
Италид сургуульд яваад, 2005 онд төгссөн. Хөгжмийн зэмсэг барьж авснаас
хойш 20-иод жил болж байна.
-Таны аав нэртэй жүжигчин хүн. Хүүгийнхээ амьдралыг бас урлагт чиглүүлж өгчээ дээ?
-Манай
гэр бүлийнхэн урлагийн хүмүүс шүү дээ. Аав минь жүжигчин, ээж бүжигчин.
Аав хөгжим тоглоно, бас усан будгаар их сайхан зурна. Гарын ур сайтай.
Манай удмынхан ер нь гарын дүйтэй. Манай өвөө их уран хүн байсан. Би
хүүхэд байхын л сониуч. Хаалганыхаа цоожийг сольдог ч юм уу, юм юм
оролдож хийж үзэх дуртай, хөдөлмөрийн хичээлд сонирхолтой хүүхэд
байсан. Дээр нь хөгжимд их дуртай. Гитар тоглоно.
-Морин хуур бас тоглоно биз?
-Тоглоно оо. Төгөлдөр хуур бас дарна. Сонирхлоороо янз бүрийн хөгжим оролддог.
-Одоо та ихэвчлэн ямар хөгжим урлаж байна?
-Хийл,
эрдүү хийл, морин хийл, их хуур гээд хийлийн төрлийн бүх хөгжмийн
зэмсэг хийдэг. Үндэсний хөгжмийн зэмсгээс морин хуур хийж байна. Өмнө
нь ятга, ёочин хийдэг байсан л даа. Одоо үндэсний хөгжим хийхэд онц
ашигтай биш. Манай урд хөрш Хятадад маш сайн хийж байна. Импортоор
модыг нь оруулж ирж байна. Тэгээд ч Монголд үндэсний бүх төрлийн
хөгжмийн зэмсэг хийдэг компаниуд бий шүү дээ.
-Хөгжмийн зэмсгийн урлал дүрслэх урлагийн төрөлд багтдаг уу?
-Хөгжмийн
зэмсэг гэдэг чинь тусдаа салбар. Үүнийг дүрслэх урлагийн салбарт
хамаатуулахад хэцүү. Зураач хүн бол зургаа зураад л гүйцээ. Хөгжмийн
зэмсэг урлана гэдэг их нарийн ажил. Хөгжимчин хүн тоглоход эвтэйхэн,
дуу нь их сайхан байх ёстой. Ер нь их өвөрмөц мэргэжил дээ. Дүрслэх
урлагийн салбарын хүн бол хийсэн бүтээлээ эргэж хараад сэтгэл баясдаг.
Тэгвэл хараад сэтгэл баясахаас гадна дууг нь сонсож мэдэрнэ гэдэг нь
үнэхээр сайхан.
-Хөгжмийн зэмсгийн материал их үнэтэй гэж дуулсан?
-Морин
хуурыг эх орондоо ургасан модоор хийдэг. Сүүлийн үед хүмүүс гаднаас
авчирсан мод их ашигладаг болсон. Хус, гацуур, нарсыг голчлох ч хамгийн
тохиромжтой нь хус гэж үздэг. Сонгодог хөгжмийн хувьд монгол модоор
хийх боломжгүй л дээ. Италийн зүүн хойд хэсгээс, мөн Балканы хойг
хавиас авчирсан агч мод гэж байдаг. Тэр модоор хийнэ. Тэндээс авчрахад
маш их өртөг зардалтай. Хятадын модны наймаачид тэндээс авчирсныг нь
бид худалдаж авдаг. Арай жаахан илүү үнэтэй л дээ. Нэг хийл хөгжмийн
зөвхөн модон материалын зардал нь ойролцоогоор 200 орчим доллар болно.
-Тайзан дээр тоглож байгаа хуурыг дуугаар нь миний хийсэн хөгжим гэж таних уу?
-Дууг
нь сонсоод таних хэцүү. Морин хуурыг сайн муу гэж ярьж байгаа ч цаад
хөгжмийнх нь ерөнхий тембер гэж байна л даа. Шууд сонсоод дуугаар нь
таних боломжгүй.
-Таны урласан зэмсгүүд ихэвчлэн хаагуур байгаа вэ?
-Сонгодог
хөгжим гэвэл Монголд нэлээд бий. Гадагшаа ч цөөнгүй нь явсан. Морин
хуурын чуулгад миний урласан хэд хэдэн хуур бий. “Түмэн эх” чуулгынхан
ч барьж байгаа. Хувь хүмүүст, оюутнуудад ч цөөнгүй. Томоохон ажил гэвэл
морин хийлийг арай жаахан өөрчилж, үндэсний хэв загвартай болгоод
оркестрт хөг нэмэх зорилгоор ардын жүжигчин Батчулуун багш бид хоёр
ярилцаад хийсэн хоёр хөгжим Морин хуурын чуулгад байгаа. Сүүлд Төрийн
их найрал хөгжим байгуулахад ҮДБЭЧ-ын захиалгаар дөрвөн их хуур хийж
өгсөн.
-Айл болгон гэртээ морин хуур залах гэдэг болсон.
Сонирхогчийн, сургалтын, мэргэжлийн гээд дотроо өөр өөр байдаг. Ямар
хуур нь сайн юм бол?
-Морин хуурыг албан ёсоор судалж,
стандарт гаргаад энэ нь мэргэжлийн, энэ нь сургалтынх гэсэн юм байхгүй
л дээ. Зах дээр ч юм уу, энд тэнд бэлэг дурсгалын дэлгүүрт борлуулж
байгаа хуурууд дотор сайн муу янз бүр бий. Мэргэжлийн түвшин хангасан
хөгжмийг мэргэжлийн урлаачид өөрсдөө хараад юм уу, хөгжимчид л танина.
Хүмүүс морин хуур авахдаа ихэвчлэн хямдыг нь сонгодог. Зарим нь таньдаг хүнээрээ дамжуулаад ч юм уу, боломжийн хуур авчихдаг. Мэддэггүйгээсээ ч юм уу бэлэг дурсгалын дэлгүүрээс, хаа дайралдсан газраас голдуу хуур авчихдаг. “Манайх нэг ийм хуур авсан. Хөглүүлмээр байна” гэсэн хүмүүс олон таардаг. Гэтэл нөгөөх нь хөглөх, тоглох боломжгүй байх жишээтэй. Саяхан зохион байгуулсан хөгжмийн зэмсгийн үзэсгэлэнгийн гол зорилго нь аль нь сайн, мууг ялгах, хүмүүст тодорхой ойлголт өгөх байсан.
-Сонгодог хөгжмийн зэмсэг урладаг өөр хүмүүс бий юү?
-Монголын
хөгжмийн зэмсэг урлаачдын олонх нь морин хуур хийдэг. Манайх сонгодог
хөгжмөөр дагнасан. Түүнээс морин хуурын тал дээр надаас ч илүү сайн
хийдэг, олон жил хуур урласан мундаг мастерууд бий. Урлан маягаар
ажилладаг болохоор манайхаас тийм хямд хөгжим гардаггүй юм. Цөөхөн
тоотой хийдэг учраас нэлээд үнэтэй. Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэж байгаа
компаниудын хувьд бол өөр. Олноор хийдэг, хямд зардаг.
-Та гэртээ олон хууртай юу?
-Гэртээ хөгжим
байхгүй ээ. Хадгалдаггүй. Хөгжим хийдэг хүмүүс ярьдаг байхгүй юу. “Ганц
сайхан хуур хийгээд гэртээ тавьчих юмсан” гэж. Хүүдээ ч юм уу, охиндоо
өгнө гэдэг юм уу. Тэгсэн атлаа л байдаггүй.
-Загасчны морь усгүй гэдэг шиг үү?
-Яг тийм.
Ихэвчлэн захиалгаар хийдэг болохоор. Гэртээ хөгжим хадгалаад яах ч юм
билээ. Харин нэг зүйл хэлэхэд, хөгжмийн зэмсгийн урлал гэдэг
салбар1950-аад оноос жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн. Өнөөдрийн
мастеруудын бүтээл 100 юм уу, 200 жилийн дараа сонгодог хөгжим өндөр
хөгжсөн орнуудтай адил хадгалагдаад үлдэнэ. Энэ бол Байгальжавын
хийсэн морин хуур ч гэдэг юм уу. Тэр нь тэгээд асар үнэтэй байх
жишээтэй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Манай хөгжмийн зэмсэг урлаачдын
холбоо энэ талаар ярьж, урлаачдынхаа түүхийг бичье гэж ярьж байгаа.
-Таны хийлүүдээс хамгийн үнэтэй нь аль вэ?
-Би
заавал хөгжимнийхөө үнийг хэлээд яахав. Гадуурх жишиг гэвэл морин
хуурын өнөөгийн ханш их сайн нь 800 мянгаас эхэлж байгаа. Сая төгрөг,
сая таван зуугаар зарагдана. Сайн тоглодог, түүгээрээ хоолоо олж чаддаг
хүмүүст бол энэ их үнэ биш. Сонгодог хөгжмийн хувьд дэлхий нийтийн ханш
нэлээд өндөр. Хийл хамгийн хямддаа 3000 доллар. Дунджаар 4000-6000
доллар байдаг.
-Монголд?
-Мөн л иймэрхүү үнэтэй. Монголд
миний мэдэхээр хамгийн үнэтэй хөгжим барьдаг хүн гэвэл хийлч
Дэлгэрцэцэг. Монгол мөнгөөр ойролцоогоор 10-аад сая төгрөг байх аа.
Италийн манай багшийн хөгжмийг худалдаж авсан юм.
Г.ОЮУНГЭРЭЛ