Үнэт металлын биржийн
урсгал үнийг харгалзан үзвэл, алтан медалийн өртөг нь 216 жаахан гаруй ам.
доллар бөгөөд 150 орчим грамм жинтэй юм. Мөнгө, алтны зэрэгцээ медальд хагас
үнэт чулуу болох ногоон хаш анх удаа оржээ.
Бээжингийн олимпийн медалийн нэг талд луу, нөгөө төлд ялалтын бурхан, түүнчлэн нэн шинэ түүхэн дэх 1896 оны анхны олимпийн наадамд тусгайлан зориулж шинэчлэн засварласан Грекийн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнгийн дүрсийг сийлсэн юм.
2004 онд Польшийн усанд сэлэгч Отилия Йедрейчак Афины олимпийн наадмаас авсан алтан медалиа цусны хорт хавдар өвчтэй хүүхдүүдэд туслахын тулд дуудлага худалдаагаар 82,6 мянган ам. доллароор худалджээ.
Хятад улс олимпийн медалиудыг үйлдвэрлэхэд олон сая ам. доллар зарцуулсан байна. Афины олимпийн наадмаас хойш алтны үнэ хоёр гаруй дахин өссөн юм. Тийнхүү Хятад улс чухамхүү үнэ ийм их байх үед алтныхаа гол хэсгийг худалдан авчээ. Хятадад бүр өнгөрсөн оны 10 дугаар сард медаль үйлдвэрлэх ажилд орсон юм.
6000 медаль /түүний дотор 2000 алтан медаль/ үйлдвэрлэхэд зориулсан металлыг "Billiton" компани Бээжингийн олимпийн болон Параолимпийн наадмыг зохион байгуулагчдад нийлүүлсэн байна. 15 орчим кг алтыг Чилийн "Escondida" ордоос олборлож, 1,34 тонн мөнгийг Австралийн Квинсленд мужийн "Cannington" компанийн үйлдвэрт боловсруулжээ. Хүрэл медаль болон олимпийн наадамд оролцсон дурсгалын медалийг /51 мянган ширхэг/ хийхэд зориулж Чилийн "Spence" уурхайгаас долоон тонн зэс олборлосон байна.
Я.Сүхбаатар