gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таргалалт нь чихрийн шижин өвчний суурь болдог

Эрүүл мэнд
2008-08-22
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-08-22

Чихрийн шижин өвчин нь сүүлийн арваад жилийн дотор манай улсад хурдацтай тархаж байгаад зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилчид төдийгүй жирийн иргэд ч санаа зовж байна. Нийгэм хөгжихийн хэрээр хөдөлгөөний дутагдалд орж  хоол хүнсний бүтээгдэхүүн ч  өөрчлөгдөх болсон. Энэ бүхнийг дагаад “Silent killer” буюу “чимээгүй үхэл” нь дэлхийд  аюулын харанга дэлдэж байна. Манай улсын хэмжээнд чихрийн шинжин өвчинг эмчилдэг Диабетийн үндэсний төв ажиллаж байгаа ч эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдалтай.

Иргэдийн энэ өвчний тухай мэдлэг нимгэнээс ихэвчлэн өвчний хожуу үед эмнэлэгт  хандаж байна. Энэ талаар чихрийн шинжин өвчнөөр ажилладаг “Эцсу” эмнэлгийн захирал, Чихрийн шижин өвчний талаархи мэдээлэл сургалт сурталчилгааны холбооны тэргүүн И.Энхсайхантай ярилцлаа.

-Манай улсад чихрийн шинжин өвчнөөр өвчилсөн хэдэн хүн байдаг вэ?
-Уг өвчнөөр өвчилсөн 50 гаруй мянган хүн байдаг гэх статистик судалгаа байдаг ч тэднээс зөвхөн 30 гаруй мянга нь л байнгын эмчилгээнд хамрагддаг.  Түүнээс гадна өөрийгөө уг өвчнөөр өвчилсөн гэдгийг мэдэхгүй хичнээн мянган хүн явж байгааг хэн ч мэдэхгүй. Манай улсын хэмжээнд чихрийн шижинг эмчилдэг Диабетийн үндэсний төв байдаг ч өвчтөнд төгс эмчилгээ хийж чадахгүй байгаа. Тэр ч бүү хэл хүндрээд ирсэн, зайлшгүй инсулины тариа хийлгэх шаардлагатай хүнд буруу эмчилгээ хийж байгаа нь хамгийн харамсалтай.

-Чихрийн шижин нь гол төлөв ямар насныханд тохиолддог вэ?
-Энэ өвчнөөр бүх насныхан өвддөг. Гэхдээ дийлэнхдээ суудлын ажилтай, илүүдэл жинтэй  хүмүүст тусдаг. Түүнээс гадна жирэмсэн эх, хоолны буруу хэрэглээнээс болж чихрийн шижин тархдаг. Удамшиж өвчлөх нь ховор байдаг. Уг өвчнийг эхний шатанд эрт илрүүлбэл эмчлэгддэг өвчин. Гэтэл манай улсад эм, тарианы нийлүүлэлт муу, дээр нь эмч, эмнэлгийн ажилтан, иргэдийн дунд чихрийн шижин өвчний ойлголт тааруу байдгаас хожуу илрүүлж, хүндрэл гардаг. Хэрэв хүндэрсэн нөхцөлд зөв эмчилгээ хийхгүй л бол хүний цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсээр амь насанд нь аюул учрах болно.

-Чихрийн шижин өвчний талаар уншигчдад ойлголт өгнө үү?
-Уг өвчнийг хоёр ангилж үздэг. Нойр булчирхайнаас ялгаран гарах инсулин гэх гормон нь цусны эргэлтэд ороод сахарын солилцоог зохицуулдаг юм.  Хэрэв энэхүү гормон нь дутагдах эсвэл түүний шүүрэл алдагдвал цусан дахь сахар зогсонги байдалд орж, ихсч улмаар бодисын солилцоо алдагдана. Үүнийг л чихрийн шижин өвчин гэдэг. Инсулины дутагдлын энэ үеийг чихрийн шижин өвчний I хэлбэр гэнэ. Энэ нь ихэвчлэн 35 наснаас өмнө илрэн гардаг учир түүнийг “залуучуудын” гэж нэршсэн байдаг. Нэг үгээр хэлбэл энэ нь удамшлын гаралтай, инсулин үйлдвэрлэгч эсийн гэмтэлтэй байна гэсэн үг. Энэ хэлбэрээр өвчилсөн бол өвчтөн насан туршдаа инсулин тарьж явахаас өөр замгүй болдог. Харин II хэлбэрийн чихрийн шижин өвчин нь эхэн үедээ инсулины хэт их үйлдвэрлэл бий болгодог учир таргалалт үүсгэдэг төдийгүй өвчлөгсдийн 90 хувийг эзэлдэг. Энэ өвчнөөр өвдөгсдийн дийлэнх нь биеийн жингийн илүүдэлтэй байдаг төдийгүй 35-аас дээш насныханд тохиолддог. Энэ хэлбэрийн үед шинж тэмдэг бараг илрэхгүй, далд явцтай байдгаараа онцлог бөгөөд ихэвчлэн хүндэрсэн үедээ хожуу оншлогддог. Иймд аливаа хүндрэлд орохгүйн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь чухал.

-Энэ өвчнөөр өвчилбөл ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Өвчтөн нь таргалах, цусны даралт нь ихсэх, өөх тос, триглицерид, болон инсулинд тэсвэртэй чанарууд ихсдэг. Эдгээрийн дотроос өвчний үндсэн гол суурь нь таргалалт болдог. 

-Та дээр дурьдсан манай эмч ажилчид энэ өвчний талаар мэдлэггүй, иргэдийг буруу эмчилж байгаа гэж?
-Ер нь бол тэгж хэлж болно. Чихрийн шижин өвчний тархалт нэмэгдэж байгаа нь үндэсний аюулд ойрхон байгаагийн илрэл. Гэтэл манай төр засаг энэ тал дээр ямар ч арга хэмжээ авахгүйгээр зогсохгүй, эмч ажилчдын мэдлэг боловсролд огтхон ч анхаарахгүй байна. Эмч, эмнэлгийн ажилчдын буруугаас болж өвчин нь хүндэрсэн хүмүүс манай эмнэлэгт байнга ирдэг. Тэгэхээр Диабетийн үндэсний төв гэх газар нь ард иргэдийнхээ энхийн төлөө бус зүгээр л нэг бизнесийн байгууллага болон хувирчээ гэж хэлж болно. Энэ байдалд өнөөдөр л анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авахгүй бол аюулт өвчин бидний дэргэд ирчихээд байна.

-Та буруу эмчилгээ хийсэн тохиолдлыг баримтаар хэлнэ үү?
-Манай эмч нар өөрсдийгөө мэдэж байгаа. Би тэдэнтэй адил эмч хүн байж тэдний мууг үзэх гээд байгаа юм огт биш. Хамгийн гол нь ард иргэдийнхээ төлөө тангарага өргөсөн эмч хүн мэдлэг боловсролтой байж, ажил үүргээ гүйцэтгэж байх ёстой. Өнөөдөр манай улсад эмнэлгийн байгууллага нь бизнесийн чиглэлээр ажиллаж байна гэхэд хилсдэхээргүй болжээ. Ядаж л чихрийн шижин өвчний сүүлийн шатанд орсон хүнд тарианы цагийг нь буруу хэлж, богины үйлчлэлтэй инсулиныг шөнө 22 цагт тарихаар зөвлөсөн байгаа юм даа. Маш харамсалтай. Ийм хүн өөрийгөө эмч гэж суухаас ичмээр юм.

-Танай эмнэлэг өнөөдрийн байдлаар ямар ажил хийж байна вэ?
-Бид иргэдийнхээ төлөө ажилладаг байгууллага. Тиймээс ч хөгжингүй орны эмчийг Монголдоо урьж чихрийн шижинтэй хүмүүст эмчилгээ хийлгэж, зөвлөгөө өгсөн. Бид Германаас өөрсдийн зардлаар эм оруулж ирсэн боловч төрөөс ямар нэгэн дэмжлэг байдаггүй болохоор хүнд өвчтэй хүмүүст авчирсан үнээрээ зарахаас өөр аргагүйд хүрдэг.

Тиймд аль болох иргэдийг өвчний эрт үед нь оношлуулж өөртөө анхаарал тавихыг зөвлөдөг дөө. Иргэдийг эрүүл мэнддээ анхаарал хандуулж, чихрийн шижин өвчнөөс сэргийлүүлэхийн тулд таван төрлийн гарын авлага гаргаж байгаа. Манай эмнэлгийг зорьж ирсэн хэн бүхэнд бид чадах чинээгээрээ туслахыг хичээн ажиллаж байна даа.

Б.Өлзий

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан