gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Гомбосүрэн: Хэн нь ч сонгуульд нэр дэвшихгүй

Улс төр
2008-03-07
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-03-07

Олон улсын "Дэлхийн өсөлт" байгууллагаас манай улсад "Хөгжил дэвшлийн зам" төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. "Дэлхийн өсөлт" нь ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Энэ талаар өчигдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, "Немко" хэвлэлийн газрын ерөнхий захирал Б.Батбаяр, Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн асан ноён Алан Оксли нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд уул уурхай болон байгаль орчинд онцгой анхаарал хандуулан ажиллах юм. Ноён Элчин сайд Алан Оксли Танай улсад хэрэгжүүлэх төсөл нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэсэн үр ашигтай хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой. Мөн хууль эрх зүйн тогтвортой орчин, эдийн засгийн эрх чөлөө, сайн засаглал, өмчийн эрхийг төлөвшүүлнэ" хэмээн онцлов.

Манай улс өнөөдөр хөгжлийн салаа зам дээр зогсож байна. Аливаа улсын хөгжилд улс төрийн тогтвортой байдал болон эдийн засаг чухал нөлөөтэй. Тиймээс уг төслийн ажлын бүрэлдэхүүнд Монголын нэр хүнд, мэдлэг туршлагатай хүмүүс багтсан байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, гавьяат хуульч Б.Чимэд, "Моннис интернэшнл" группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл нар аж.
Хурлын дараа Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та бүхний хөндөн ярьж буй асуудлыг аль хэдийнэ засч залруулах боломж танай ажлын хэсгийн хүмүүст байсан. Яагаад заавал сонгуулийн өмнө энэ байгууллагатай хамтран ажиллах болов?
-Хүний амьдралын бүх зүйл тухайн орон зайндаа үргэлжилдэг юм. Тухайлбал, П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа юу хийх ёстой байсан түүнийгээ л амжуулсан. Ийм ажил хийнэ чинээ бодож ч үзээгүй байх. Тэгээд ч бидэнд улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй.

-Танай ажлын хэсэгт сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бий юу?
-Бид улс орныхоо сайн сайхны төлөө энэ ажлыг эхлүүлэх гэж байна. Тэгээд ч ирэх сонгуульд манай ажлын хэсгээс нэр дэвших хүн байхгүй.

-Дэлхийн орнуудаас энэ байгууллага яагаад манай улсыг сонгосон юм бол?
-Яагаад гэдгийг мэдэхгүй. Бид гайхаж байна. Гэхдээ дэлхийн бүх орныг жигд хөгжүүлье гэсэн уриатай юм билээ.
Тэгээд ч манай улс бусад орнуудын адил шиг янз бүрийн хэрүүл шуугиан гаргаад байдаггүй, мөрөөрөө улс шүү дээ. Тиймээс л сонгосон байх.

-Энэ төсөл Засгийн газрын бус шугамаар манай оронд хэрэгжих гэж байгаа юм байна. Үүнийг Засгийн газар хүлээн зөвшөөрөх болов уу?
- Энэ байгууллагын дарга нарыг өөрийн орны төрийн түшээдтэй уулзуулах болно.
Тэгээд хэрхэхийг шийднэ. Гэхдээ хамтран хийх гэж байгаа ажлын маань зорилга зөв болохоор ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж найдаж байна. Эцсийн эцэст ард түмнийхээ тусын тулд хэн ч юу ч хийж болно.

О.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан