gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Бадрах: 800 гаруй гол горхи ширгэсэн

Нийгэм
2008-02-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-02-15
Ц.Бадрах: 800 гаруй гол горхи ширгэсэн

Монгол Улс гол горхи болон гүний усаа тоолж дууссан байна. Энэ талаар Усны хэрэг эрхлэх газрын дарга Ц.Бадрахтай ярилцлаа.

-Ямар бүрэлдэхүүнтэйгээр усны тооллогын ажил явуулав?
-"Усны тухай хууль" шинэчлэгдэн батлагдсанаас хойш усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуульд заасны дагуу хэрэгжүүлэн, удирдан зохион байгуулж ирсэн. Усны тоо бүртгэлд салбар бүрээс боловсон хүчнүүдийг хамруулсан. Жишээ нь, Байгаль орчны яам, Ус, цаг уур орчны шинжилгээний газар (УЦУОШГ), Гео экологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн зэрэг байгууллагуудаас 14 хүн оролцсон. Дээрх байгууллагын боловсон хүчнүүдийг нэг комисс болгосон. Мөн аймгуудын Байгаль орчны алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар оролцсон юм.

-Хэдэн объект хамрагдсан бэ?
-Өнгөрсөн оны усны тоо бүртгэлээр аймгуудын тооллогын дүн, улсын хэмжээний нэгдсэн дүнг тус тусд нь гаргасан. Монгол орны хэмжээнд хоёр буюу түүнээс дээш аймгийн хил дамжин урсдаг 56 гол мөрөн, гурван томоохон нуур байдаг. Одоогоос дөрвөн жилийн өмнө гадаргын усны тооллогоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 44 горхи байсан харин саяны дүнгээр 43 горхи тоологдсоноос хоёр нь тасарч шургадаг гол байна.

-Говь, тал хээрийн бүсийн аймгуудын хувьд дүн ямар гарсан бэ?
-Дээрх газруудын гол, горхийг дөрвөн жилийн өмнө тоолж байсан. Үүнээс хойш тоолоогүй. Тухайн жилд болон түүнээс өмнөх жилүүдэд одоогийн мөн үетэй харьцуулахад хур бороо элбэг, гадаргын ус тэжээгдэл сайтай үе таарсан нь их тоо гарахад нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд орох хур тунадасны хэмжээнээс ихээхэн хамаарч, усны тэжээгдлийн эх үүсвэргүй болсон. Үүнээс болж жижиг, нуур, тойромууд хатаж ширгэсэн нь 2003 оныхоос зөрүүтэй гарсан.

-Хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдийн тусламжийг авсан гэсэн. Энэ талаар?
-Усны нэгдсэн тооллого хийхэд хүндрэл их гарч байсан. Ингээд аймаг, сумын албаны эх сурвалжуудаас холбогдох мэдээ, тайланг гаргуулж авсан.

-Тооллогоор хэдэн гол горхи, цөөрөм тоологдсон бэ?
-Улсын хэмжээнд нийт 5128 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн нь 4276 байна. Үүнээс 852 гол горхи тасарч, шургасан, ширгэсэн гэж гарсан. Архайнгайд 200, Хэнтийд 130, Төвд 98, Булганд 82, Дорнодод 71, Өвөрхангайд 69, Завханд 66, Сэлэнгэд 57 гол горхи ширгэсэн байна. Дээрх аймгуудад сүүлийн дөрвөн жилд ширгэсэн гол горхи бусад аймгаас өндөр гарсан.

-Мөнх цаст мөсөн голын тоо нэмэгдсэн байна уу, үгүй юу?
-Мөнх цаст мөсөн гол нийт 225 тоологдсон. Эдгээр голуудыг тоолоход хүнд байсан учраас УЦУОШГ-аас мэдээллээ авсан. Монгол орны мөстөл, мөсөн голын ихэнх нь Баян-Өлгий аймагт байдаг. Мөн Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт бий.

-Тооллого хийх явцад ямар зөрчил илрэв?
-Өрөмдлөгийн гүний худаг 42 гаруй мянга байна. Орон нутагт байгаа ихэнх өрөмдмөл худгууд 1998 оноос хойш сэргээн засварлагдаж, шинээр гаргасан худгууд байгаа ч ашиглахгүй удсан болохоор эвдэрч, сүйдсэн, цооног нь элдэв хогоор дүүрч, нурсан байдалтай байсан.

-Усны хомсдолд чухам юу нөлөөлөөд байна вэ?
-Булгийн эхийг хашиж хамгаалаагүйгээс малын хөлөөр талхлагдаж, ширгэж байна. Мөн тухайн газар нутгийн томоохон гол, нууруудын эх, тэдгээрт цутгадаг голууд тасарч ширгэснээс урсацын хэмжээ багассан гэсэн дүгнэлтэдхүрсэн.

-Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Усны тооллогын ажлыг тухайн жилийн 8-9 дүгээр саруудад тогтмол явуулах, усны нөөцийг яаралтай нэмэгдүүлэх, гол горхины голдирлыг нөхөн сэргээх, ард иргэдэд экологийн мэдлэг өгөх зэрэг ажил хийх шаардлагатай. Энэхүү ажлуудыг нэн түрүүнд хийхгүй бол гол горхи байсан гэх түүх үлдэх цаг ойрхон байна.

М.Ариун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан