“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” хамтлагийн жүжигчин, Guys хамтлагийн дуучин М.Мягмарыг энэ удаагийнхаа GoGo.Cafe ярилцлагынхаа буланд урин оролцуулж байна. Guys хамтлагийн дуучин гэдгээр нь олон залуус андахгүй. Харин кино сонирхогчид түүнийг “Сайн уу амьдрал минь” киноны Билэгтийн дүрээр нь танина. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
-Танай хамтлаг жүжиглэх дуулах
урлагийн төрлүүдийг хамтатган хийдэг. Харин чи жүжиглэх дуртай юу, дуулах
дуртай юу?
-Наадхыг чинь хэлэхэд хэцүү юм
байна. Ямар ч л байсан тайзан дээр л гарах дуртай.
-Ямар мэдрэмж төрдөг вэ, бүх хүмүүс
ганцхан чам руу харж байхад?
-Би нүдээ аньчихдаг шд.
-Яагаад?
-Яагаад гэвэл нүдээ аньж, анхаарлаа
зөвхөн дуундаа чиглүүлэхийг чармайдаг. Дуулж дуусахад хүмүүсийн алга ташилт маш
сайхан.
-Ичдэг үү?
-Ичилгүй яахав. Тайзан дээр дуулж
байхад хүмүүс сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлнэ шүү дээ. Нэг тоглолтон дээр
үзэгчид яг тайзанд тулчихсан. Тэгээд дуулж байхад микрофоны утаснаас татсаар
байгаад, аргагүйн эрхэнд доошилсон чинь нүдний шил аваад явчихаж байгаа байхгүй
юу. Өмсөж байсан малгай авна, эсвэл татаж ирээд үнсэнэ гээд л янз бүрийн
асуудал их гарна.
-Гэр бүлтэй юу?
-Эхнэртэй. Манай хүн өөрийн гэсэн
ажилтай, одоохондоо хүүхэдгүй.
-Мягмар гэдэг хүн “Сайн уу амьдрал
минь” кинон дээр бүтээсэн Билэгтийн дүрээс өмнө хэдий хамтлаг нь байгуулагдаад
ес, арван жил болсон ч бусад шигээ танигдаагүй байсан юм шиг санагддаг?
-Ер нь бол тийм л дээ. Гэхдээ клипэн
дээр гардаг л байсан ш дээ /инээв/. Хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн нь
мэдрэгддэг. Утсаар ярих, мессэж бичих гээд л.
-Олон хүний нүдэнд ил байхаар охид
бүсгүйчүүд их хандана биз. Эхнэр чинь хартай юу?
-Би өнөөдөр ямар хүнтэй суучихав
гэдгийгээ тэр хүн мэдэж байгаа байх. Би чөлөөтэй ярьдаг, чөлөөтэй мессэж
уншдаг. Би тийм хаагдмал байх дургүй. Манай гэр бүлийн хүн ч ойлгодог. Над руу
дуудлага ирсний хирээр би гадуур яваад байхгүй. Хувь хүн талаасаа би чинь өөр
хүн шүү дээ.
-Залуусын дунд гэр бүл салалт их
болчихжээ. Энэ тал дээр чи юу гэж боддог вэ?
-Залуучууд, бүсгүйчүүд аль алинд нь
л алдаа байгаа. Аливаа юм хоёр талтай. Бүсгүйчүүдийн зүгээс... хэлвэл. Нэг
талаасаа бүсгүйчүүд их нээлттэй, хөдөлмөрч болжээ. Гэхдээ нийтлэг охид
бүсгүйчүүд маань амар хялбар, гоё сайхан амьдралд дуртай болчихсон шиг
санагддаг юм. Нэг таалагдсан залуутайгаа сэтгэлийн хөөрлөөр очоод суучихдаг,
тэгсэн найз охин нь хажууд нь гоё амьдраад байхаар нөхөр нь гологдож эхэлдэг.
Уг нь өнөө залуу нь эхнэрээ чадлынхаа хирээр сайхан аваад юмсан гээд бодоод байдаг.
Гэтэл нийгэм нь тийм боломж өгдөггүй гээд л. Ярьвал их л зүйл байгаа байх.
-Урлагийнхан их дэврүүн хүсэл
мөрөөдөлтэй хүмүүс шиг санагддаг. Чамд биелэгдэхгүй ч бай хамаагүй тийм
оргилуун хүсэл мөрөөдөл байдаг уу?
-Би тийм хийсвэр орон зайгаар явахыг
хүсдэггүй л дээ. Гэхдээ хэзээ ч биелэхгүй нэг мөрөөдөл байдаг нь нээрээ хүүхэд
насандаа эргээд очихыг хүсдэг юм байна. Тэр бол миний хамгийн жаргалтай үе
байсан. Ер нь би хүсэл мөрөөдлөө бага багаар биелүүлээд явдаг. Бага байхдаа
хурдан том болох юм сан гэж боддог байсан. Биелсэн /инээв/. Мөн би дуучин болох
юмсан гэж боддог байсан. Дуучин болсон. Миний мөрөөдөл гээд хэлчихээр хүмүүс
надтай хуваалцах гээд байж магадгүй гэж бодоод би дэлгэж хэлэхийг хүсдэггүй.
Биелэхэд их ойрхон, маш аз жаргалтай амттай тийм мөрөөдөл байгаа. Тун удахгүй
биелнэ байх.
-Чи сүсэг бишрэлтэй юу?
-Сүсэглэнэ ээ. Шүтдэггүй. Хүн
байгаль эхээс заяагдсан учраас эргээд тэр бодит зүйлд л залбирах ёстой гэж
боддог. Уул, ус газар шороо, одондоо залбирч явах ёстой юм болов уу.
-Чи хэр худалч вэ?
-Худлаа ярих юман дээрээ бол ярина
шүү. “Би ердөө худлаа ярьдаггүй” гэж хэлдэг хүмүүсийг гайхаад байдаг юм. Хүн
бол аймаар худалч. “Чи юу гэж бодож байна” гэхэд л “юу ч бодоогүй” гэж худлаа
ярьдаг байхгүй юу. “Чи хаана явж байна” гэхэд л “зам бөглөрөөд” гээд худлаа
ярьдаг. Гэтэл гэрээсээ гараагүй л байдаг байхгүй юу.
-Их үү бага уу?
-Болж өгвөл бага худлаа ярихыг
хичээнэ. Хэрвээ хор нөлөөгүй бол худлаа ярихад яахав дээ. Ажил хэргийн
холбоотой хүндээ би “яг одоо гэрээсээ гарах гэж байна” гэснээс “зам түгжрээд,
уг нь яг тань руу очиж байна” гэж хэлэх нь хамаагүй дээр биз дээ.
-Хоёулаа танай хамтлагийн уран
бүтээлийн талаар ярилцъя. “Guys” хамтлаг байгуулагдаад арав гаруй жил болжээ.
Дөнгөж саяхан “My UB” цомгоо гаргалаа. Энэ танай хэд дэх цомог болох талаар
болон энэ хугацаанд хийж ирсэн уран бүтээлээсээ дурьдаач?
-Хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулж
гаргасан манай дөрөв дэх цомог. Энэ хугацаанд “My UB”, “GS6”, “E vitamin”, “70
baby” гэсэн дууны цомгууд гаргалаа. “Зун орсон цас” гэсэн нэг DVD-тэй. Гол болон
туслах дүрүүд бүтээсэн 7-8 кино, тайзны 2 жүжиг, 1 мюзикл байна. Бусад хамтлаг
дуучид зөвхөн дуу, клип, тоглолт хийдэг гурван л хөтөлбөртэй бол бид мэргэжлийн
уран бүтээлчид гэдэг утгаараа тайз дэлгэцийн бүтээлийг ч орхилгүй ажиллахыг
хичээдэг. Тооны хувьд цөөхөн байж болох ч бид чанарыг эрхэмлэдэг гэж хэлж
болно.
-Танай хамтлагийн клип бусад
клипүүдийг бодвол харьцангуй мэргэжлийн түвшинд хийгдсэн харагддаг?
-Дууны утга санааг илэрхийлсэн үйл
явдлыг зохиож бичээд, зохиолынхоо дагуу жүжиглэж хийдэг бидний хэв маяг маань
бусад хамтлагийн ч арга барил, өнгө төрх болчихлоо. Жилээс жилд “UBS music
awards” дээр дандаа шинэ клип гаргадаг. Энэ нь тухайн үед зааланд цугларсан
3000 гаруй хүнд манай хамтлагийн зүгээс барьж байгаа бэлэг мэт боловч ирэх
жилийн турш гарах клипний өнгө төрхийг бид өөрсдийн уран бүтээлээрээ
илэрхийлдэг юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр бид техник технологийн
шинэчлэлийг ашиглаж байна, зохиолын хувьд, зураг авалт объектын хувьд шинэчлэл
хийхийг оролдож байна.
-10 жилийн хугацаанд яаж амь зууж
байв. Дан ганц уран бүтээлээр амьдрахад бэрхтэй л байдаг байх?
-Бидний хувьд урлагийн замыг дагасан
нь зүгээр сонирхол. Амьдрахын тулд урлагаар хөөцөлдөнө гэвэл Монгол улс шиг
жижигхэн зах зээлтэй газар угаасаа бүтэхгүй. Монголын хүн амын хэдэн хувь нь
залуус, тэдний хэдэн хувь нь рок поп сонирхох, тэдний хэдэн хувь нь манай
хамтлагийг сонсох вэ гээд бодоод үзэхээр маш бага тоо гарна. Тэгээд уран бүтээл
хийж байгаа хамтлаг дуучид нь маш олон. Шинэ залуу хамтлаг дуучид, уран
бүтээлчид зөндөө их гарч байна. Энэ мэт шалтгаанаас үүдэн бид “Уран бүтээлийн
нэгдүгээр нэгдэл” хамтлагийг байгуулсан. Энд өөрөөсөө гадна хоёр хамтлагтай
нэгдэн ажиллаж байна. Энэ хамтлаг маань шоу бизнес ямар байх ёстой тэр түвшинд
ажиллахыг чармайдаг. Манайд тайзан дээр байдаг 10 гаруй хүн, арын албанд
ажилладаг 20-30 хүн байна. Дотроо кино гаргалаа гэхэд зургийн групп,
найруулагчдын баг, менежерийн баг гэх мэтээр албуудад хуваагддаг.
-“Guys 666” гэсэн нэртэй байсан
яагаад арын тоогоо авчихав?
-Анх байгуулж байхдаа бид жаахан
хүүхэд байсан. Тухайн үед “Fan factoy”, “East seventeen” хамтлаг моодонд орж
байлаа. Тэр үедээ л тоотой, англи үгтэй нэр байх юм бол хүмүүс их өвөрмөцөөр
хүлээж авах юм биш үү гэдэг үүднээсээ “Guys 666” гэдэг нэрийг сонгож байлаа.
Үгчлээд орчуулвал “Муу ёрын залуус” гэсэн утгатай. Гэхдээ бид тэр утгаар нь биш
хэрвээ муу ёр гэж байдаг бол түүний цаана хэнд ч дийлдэшгүй бас нэг далдын хүч
байдаг байх. Тэгэхээр далдын хүчийг өөртөө агуулсан залуус гэдэг утгаар нь
билэгдэж өгье гэж санасан юм. Одоо 10 жилийн дараах “Guys” аль хэдийнээ өөр
өөрийн гэсэн байр суурьтай, хамтлаг маань ч урлагт тодорхой хэмжээний байр
суурьтай болжээ. Үүнээс цааш “Guys 666” байсан ч, “Guys” байсан ч сонсоно. Тийм
учраас л 666 гэсэн тоог нь авчихсан.
-Залуус бүтээл хийхэд саад тушаа
болж байгаа зүйл байна уу?
-Урлагийн бүтээл хийхэд дэмжих
хэрэгтэй байна. Хуучин “Соёлын яам” гэж байсан. Одоо түүн шиг урлагийнхныг
нэгтгэж, зохион байгуулалтанд оруулж, урлагийнхны нэр хүнд, уран бүтээлийн
аюулгүй байдлыг хамгаалсан, тодорхой хэмжээгээр дэмжих төрийн байгууллага
хэрэгтэй байна. Одоо байгаа БСШУЯ нь хэн нь юугаа хариуцдаг вэ гэдэг нь
тодорхойгүй. Тийм биш бол ядахдаа залуучуудад ажил хийхэд нь саад болохгүй,
зүгээр ажил хийх бололцоог нь л хангаад өгчих хэрэгтэй байгаа юм. Залуучууд бааранд
ордог, архи дарс уудаг л гэж байна. Гэтэл үнэндээ оройн цагаар хосууд
зугаалаад, залуус чөлөөт цагаа өнгөрөөчихөөр тийм газар байгаа бил үү. Байгаа
ганц Зайсан толгой орой болохоор залуусаар дүүрдэг. Гэтэл тэр газар нь хүний
аюулгүй байдал, тав тухыг хангаж чадах газар мөн бил үү гээд асуудал их урган
гарна шүү.
-Нийгэмд нилээн бухимдалтай байгаа
юм аа даа?
-Ер нь бол бухимдалтай байдаг.
Телевизээр гадныхан гарч байна. Залуучууд нь хичнээн гоё байна. Гоё машин унаад
л, гэрэлтүүлэгтэй гудамжаар зугаалаад л. Тэдэнд хүссэн бүхэн нь байна. Монголд
тэгэхэд ямар байна. Яахав залуус нь хөдөлмөрлөж байж олсон хэдэн төгрөгөөрөө
гоё машин аваад унаж байна. Гэтэл өнөөх гоё машинаа унаад явах зам ч байхгүй
байна шдээ, наад зах нь. Тэгээд зам нь нил түгжрээ. 14 хоног тутамд бензинийх
нь үнэ нэмэгдэж байна. Гэтэл өнөөдөр ажил хийж байгаа хүний үнэлэмж нэмэгдэж
байгаа бил үү. Үгүй шүү дээ.
-Чи ер нь хэр их ууртай хүн бэ?
-Ууртай. Ер нь бол бас их бухимддаг.
Гэхдээ яахав би мянга бухимдлаа гээд төрийн төлөө оготно боож үхэв гэдэг шиг л
юм болох гээд байна. Хүнийх нь унаган зан нь түргэн зантай, уурлачих гээд
байдаг. Одоо бол аливаа асуудлыг аль аль талаас нь хараад, бодож үздэг болсон
байна л даа.
-Эрэгтэй дуучид аялан тоглолт хийж
байхад ч юм уу, ер нь зарим тохиолдолд хүмүүстэй үл ойлголцох асуудал гарах уу?
-Бид нар чинь ялгаагүй л хүмүүс шүү
дээ. Энд тэнд “мөчир шиг юм” гээд эгдүү нь хүрээд барьж авах ч юм уу, эсвэл
дээрэлхүү зан гаргах ч асуудал гарна. Энэ үед би өөрийнхөө байр сууриар л
ханддаг.
-Чиний байр суурь?
-Хатгаад байгаа үед муудалцахаа
хүрвэл муудалцана. Би ч гэсэн адилхан хүн. “Чи дуулаад байдаг гар биз дээ” гээд
дээрэлхээд байж болохгүй биз дээ.
-Арай ч тэгж хэлдэггүй байлгүй дээ?
-Гарна. Энэ замын цагдаа нар бол
ихээхэн дээрэлхэнэ шүү дээ. Ямар ч зөрчил хийгээгүй байхад “чи наашаа буугаад
ир. Чи тийшээ гүйж очоод тэр тэмдгийг очоод хараатах даа” ч гэж байх шиг.
Цагдаа нар хүнтэй хүн ёсоор л харьцах ёстой. Надтай хүндэтгэлтэй харьцаж байгаа
цагдаа нар бас байна. Тэгээд “Та” гээд л надтай ярьж байснаа таксины жолооч
надтай адилхан үнэмлэхээ бариад ирэхэд “цаанаа хүлээж бай...” гэх мэтээр ялгаж
харьцах жишээтэй. Ингэж л ялгаатай харьцаж болохгүй байхгүй юу. Тэр хүн зүгээр
л ажлаа л хийх ёстой, бичиг баримтыг нь шалгаад, эелдэг харьцах ёстой. Тэгээд л
хэдэн хүний ам дамжсан нь мэдэгдэхгүй юмаа хүний ам руу хийж үлээлгэх гээд л
заваараад байдаг байхгүй юу.
-Цаашдын уран бүтээлийн зорилго?
-“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”
маань A-Capelle “A”, Guys хамтлагийнхаа “My UB” гэсэн хоёр цомгоо юутай ч
гаргачихлаа. Энэ намрын ажлын төлөвлөгөөнд уран сайхны кино хийх ажил байна.
Бас л залуусын сэдэвтэй, орчин үеийн шийдэлтэй хөгжимлөг кино хийх гээд бэлтгэл
ажилдаа орчихоод явж байна. Дуу хөгжим, киноны тал дээр бидэнтэй өрсөлдөж
байгаа янз бүрийн залуу уран бүтээлчдийн уран бүтээлүүд их байна. Тэдэн дундаас
бид “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн имиж өнгө төрхийг тодорхойлох гэж
хичээж байна. Ямартай ч “Сайн уу, амьдрал минь” киног давж гарах кино хийх
хүсэлтэй байна. Тэгээд киногоо хийгээд дуусч байтал аяндаа цаг үетэйгээ
тохируулаад уран бүтээлүүдээ гаргах байх.
-Ярилцлагыг чинь уншиж байгаа
залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Залуустаа хандаж хэлэх үгээ бид
уран бүтээлээ илэрхийлдэг. Бидний хэлэх гэсэн санааг бидний уран бүтээлээр
сонсож тэндээс ойлгож аваарай л гэж хэлэх байна. Эрх чөлөө, аз жаргал гээд
гэрэлтэй ирээдүйтэй зүйл рүү залуусыг уриалдаг. Орой гэртээ ороод мэдээ үзэхэд
л “тэр тэрийгээ ингэжээ, ийм өвчин гарчээ” гээд л байнга хар мэдээ гардаг.
Тэгэхээр бид хүмүүсийг энэ хар бараан, дарамттай мэдээллээс бага боловч
хөндийрүүлж, залуусыг хонгилын үзүүрт харагдаж байгаа тэр гэрэл рүү хүргэхийг
зорьдог, хичээдэг.
-Ярилцлагө өгсөнд баярлалаа. Уран
бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд ч бас
амжилт хүсье.
Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /