Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч “Baran group limited" компанийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон талаар “НБИК”, Ricon”, “Монкон НБИК” компанийн төлөөлөл мэдээлэл хийж байна.
Тэдний төлөөлөл "НБИК" ХХК-ийн албаныхан мэдэгдэлдээ "Манай компани Баран групптэй 2023 оны 6 дугаар сард туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж Биокомбинатын худгийн талбайн харуулын байр, шахуургын байр, нэвтрэх зам талбайг барих зэрэг ажлуудыг хийхээр болжээ. Гэтэл дараах оны 2 дугаар сараас ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгосон гэв. Гэрээ байгуулах явцдаа нэг талыг барьсан, хэт хатуу шаардлага тавьсан, гүйцэтгэлийн явцад харилцан зөвшилцөөд хийнэ гэх мэт төөрөгдөлд оруулах замаар гэрээ байгуулдаг.
Тэд гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохгүйн дээр 750 мянган ам.долларын банкны баталгааг хууль бусаар шилжүүлэн авчхаад банкны зээлийн хүүгийн төлбөрт хүртэл давхар оруулж хохироож байна.
Гэрээ байгуулсны дараа ажлын гүйцэтгэлийн зөвшөөрөл, ажил хүлээлцэхдээ хугацаандаа өгдөггүй, ажлын гүйцэтгэлийг цаг хугацаанд хүлээж авдаггүй зэрэг асуудлаас болж маш олон байгууллагыг хохироож байна. Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төслийн нэрээр гэрээ байгуулахдаа маш их хэмжээний урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг банкнаас гаргуулж авдаг. Гэхдээ гэрээг эхлүүлэхээс өмнө тухайн гэрээгээ цуцалж өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр болдог. Гэсэн хэдий ч их хэмжээний дүнтэй авсан банкны баталгаагаа чөлөөлж өгдөггүй, барьцаалж аваад хууль бусаар өөрийн компанийн гадаад улс дахь данс руу шилжүүлж авдаг зэргээр давхар хохироож байна.
Өөрөөр хэлбэл уг компани Монгол Улсад хэрэгжиж байгаа хамгийн том санхүүжилттэй усны төслийн гүйцэтгэгчийн эрхийг авч, дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ дур мэдэн их хэмжээний мөнгөн дүн бүхий гэрээнүүдийг монгол компаниудтай байгуулаад дундаас нь гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохгүй байх, өндөр хэмжээний банкны баталгаа гаргуулж аваад түүнийгээ хууль бусаар шилжүүлж авах зэргээр ихээхэн хохирлыг улсад үүсгээд байна.
Тухайлбал манай байгууллага 1,5 сая ам.долларын үнэлгээ бүхий гэрээ байгуулчхаад 1,1 сая долларын банкны баталгаа гаргаж өгөөд түүнийгээ чөлөөлүүлж чадахгүй, байгаль цаг уурын нөхцлөөс болж 1,6 сая долларын бодит зардал гаргачхаад байна. Гэтэл Баран компани гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохгүйн дээр 750 мянган ам.долларын банкны баталгааг хууль бусаар шилжүүлэн авчхаад банкны зээлийн хүүгийн төлбөрт хүртэл давхар оруулж хохироож байна" гэлээ.
Тиймээс тэд холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж, тухайн төслийн санхүүжилтэд хяналт шалгалт оруулахыг шаардлаа.