gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өрмийн цооног ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагын тухай

Б.Мягмардорж
Нийгэм
5 цаг 13 минутын өмнө
Twitter logo

Төв аймгийн Заамар суманд 2026 оны тав дугаар сарын 27-ны өдөр хайгуулын цооногт 3 настай хүүхэд унаж, тус газар ОБЕГ-ын уул уурхайн аврах анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа хэдий ч одоо болтол хүүхдийг гаргаж авч чадаагүй байна.

Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудал олон талаас санаа зовнин, анхаарал хандуулж буйн зэрэгцээ энд зайлшгүй яригдах нэг асуудал бол хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцлагатай уул уурхайн асуудал юм. Идэвхтэй ажил явагдаж буй хайгуулын талбай төдийгүй ажил нь дуусаж эзэнгүй болсон талбайд ийм ил, бөглөгдөөгүй цооногийн нүх байхгүй буюу үлдээгүй гэх баталгаа бий юу?

Энэ асуудалтай холбоотой зайлшгүй хөндөх нэг асуудал бол хайгуулын ажил ийнхүү явуулсны дараа хайгуулын ажлын зорилгоор ухсан өрөмдлөгийн цооногуудыг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэхийг хэн, хэрхэн хянадаг вэ гэх асуудал юм

Угтаа, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтад зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах;” үүрэг хүлээж, мэдээж үйл ажиллагаа явуулахдаа энэхүү төлөвлөгөөндөө нийцүүлэн ажиллах үүрэгтэй байна.

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “… төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;” үүрэгтэй байна.

Мөн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам”-ын 3.1.4-т зааснаар хайгуулын ажил хийж буй үед “Байгаль орчин, хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгодог байх;” нь тус хуулийн этгээдийн хүлээх үүрэг байна.

Дээрх зохицуулалтуудаас харвал, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажил хийж байх үедээ хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдөх, мөн хайгуулын ажлын хүрээнд эвдэрсэн газрыг булах, тэгшлэх зэрэг болон бусад үүрэг хүлээжээ.

Тавдугаар сарын 27-ны энэхүү асуудал “Рэдвулкан” ХХК-ийн MV-015479 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд гарсан асуудал ажээ.

Харин, холбогдох газар, яамнаас тодруулахад “Рэдвулкан” ХХК нь 2026 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) – т ирүүлээгүй, батлуулаагүй гэжээ. Түүнчлэн, тус талбайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэж буй “Компорт солюшн” ХХК нь мөн “2026 оны нэмэлт хайгуулын ажлын төлөвлөгөөгүйгээр хайгуулын ажил хийж байсан байна” гэх тайлбарыг өгөөд буй.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх заавар” – ын 2.6.1 заалт:
“Нэмэлт төлөвлөгөө – тэсэлгээ, ус, цахилгаан хангамж, байгаль орчин, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт болон эрэл, хайгуулын ажлын аргачлал, хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэл зэрэгт өөрчлөлт орсон тохиолдолд холбогдох маягт, мэдээллийг шинэчлэн оруулна.”

Өөрөөр хэлбэл, хэдийгээр “Рэдвулкан” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2 дахь заалтад заасны дагуу жил бүр батлуулах шаардлагатай тухайн онд хамаарах хайгуулын ажлын төлөвлөгөөг АМГТГ-т ирүүлээгүй, батлагдсан төлөвлөгөөгүйгээр хайгуулын ажил явуулж байсан гэх тайлбарыг өгч байна.

Түүнчлэн, “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх заавар” – ын Хавсралт 3 – аар “уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавигдах шаардлага” – ыг баталсан байх бөгөөд тус шаардлагын 1.9 – д зааснаар “Байгаль орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх;” нь төлөвлөгөөнд тавигдах шаардлагуудын нэгд хамаарч байна.

Дээр дурдсан холбогдох газар, яамны тайлбар болон холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг харвал тусгай зөвшөөрөл эзэмшигч “Рэдвулкан” ХХК-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэд хэдэн заалт, шаардлагыг зөрчсөн шинжтэй байна. Мөн, тус компанийн ашиглалтын инженер нь “Манайх бол захиалагч компани, нүхийг таглах эсэх нь гүйцэтгэгч компанийн асуудал” гэх тайлбар өгчээ. Эсрэгээрээ, дээр дурдсан хууль болон холбогдох журамд заасан шаардлага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд хууль тогтоомжоор оногдуулж буй үүрэг, шаардлага бөгөөд эдгээрт нийцүүлэн ажиллах үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Рэдвулкан” ХХК-д хамаарна гэж тайлбарлах юм.

Мөн, энэ асуудалтай холбоотой зайлшгүй хөндөх нэг асуудал бол хайгуулын ажил ийнхүү явуулсны дараа хайгуулын ажлын зорилгоор ухсан өрөмдлөгийн цооногуудыг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэхийг хэн, хэрхэн хянадаг вэ гэх асуудал юм.

Учир нь энэхүү осол нь хөдөө, хээр ийнхүү хайгуулын ажлаас үлдсэн гүн нүх байхгүй гэх баталгаа үгүй болохыг харуулж байна гэхэд хэлсдэхээргүй байна.

Энэ явдал нь холбогдох байгууллагууд уг төрлийн асуудалд хамаарах хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, сайжруулах, улмаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн этгээдэд оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг болон бусад арга хэлбэрээр хэрэгжилтийг сайжруулах аюулгүй байдлын зайлшгүй шаардлага байгаа илтгэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан