gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ш.Чинбат: Маршал Х.Чойбалсан өвөөтэй гэрийн гадаа уулзаад явсан. Маргааш нь өвөөг баривчилсан гэдэг...

Э.Энхмаа
Түүхэн зураг
2025-12-27
197
Twitter logo
Э.Энхмаа
197
Twitter logo
Түүхэн зураг
2025-12-27

Монголоос 1913-1916 онд Хаант Орос улсад суралцсан анхны есөн сурагчийн нэг, Монголд шуудангийн анхны маркийг санаачлагч, Богд хаант Монгол Улсын анхны таван холбоочны нэг, Монголын шуудан, харилцаа холбоо, тээврийн салбарыг үүсгэн байгуулагчдын нэг, анхны цаасан мөнгөн тэмдэгт 25, 50, 100-тын дэвсгэртэд гарын үсгээ үлдээж алдар нэрээ мөнхөлсөн төр, нийгмийн зүтгэлтэн Мандалын Бат-Очирын  мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байна.

ХХ зууны эхэн үеийн хөмөрсөн тогоон доторх шиг харанхуй Монголд эрдмийн үрийг соёолуулж, салбар салбарын хөгжлийн үндсийг тавьсан сэхээтнүүдээ их хэлмэгдүүлэлтээр толгой дараалан хядсан эмгэнэлт түүх, тэднээс үлдэж хоцорсон гэр бүл, үр хүүхдүүдийнх нь үзэж туулсныг дурсгал үлгэр домог мэт үргэлжилнэ. Төр, нийгмийн зүтгэлтэн Мандалын Бат-Очирын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, түүхэн үүргийг өмнө нь өгүүлсэн бол түүний ач хүү “М.Бат-Очир” сангийн тэргүүн, нефтийн инженер Ширчингийн Чинбаттай гэр бүлийнх нь талаар ярилцсан юм.  

Ширчингийн Чинбат

-Таны аавыг долоохон хоногтой байхад өвөө тань баривчлагджээ. Тэр хүнд цаг үеийн тухай та хэр ихийг сонсож байв?
-Миний аав М.Бат-Очирын Ширчин зургаан хүүхдийн хамгийн бага нь. Аав 1938 оны хоёрдугаар сарын 1-нд төрсөн. Аавыг төрснөөс хойш долоо хоногийн дараа буюу 2-р сарын 8-нд өвөөг  баривчилсан.  

-Ширчин гэж нэрийг аавд тань ээж нь өгсөн үү?
-Аавын нэрийг өвөө өгсөн юм билээ. Өвөө баривчлагдан 43 насандаа буудуулж, эмээ 37-хон настайдаа зургаан хүүхэдтэйгээ үлдсэн. Тэр үед том хүү Дашдондог ах 16 настай, удаах эгч Цэнд-Аюуш 13-тай, Балдан эгч есөн настай, Цэрэнпил ах зургаан настай, Гүрбазар ах гуравтай, бидний аав төрөөд долоо хоногтой байсан гээд төсөөлөхөд хүнд шүү.  

-Хэлмэгдүүлэлтийн аймшигт он жилүүдэд улаан цурав хүүхдүүдтэйгээ үлдсэн нялх биетэй залуу бүсгүй, аавгүй болсон хүүхдүүд яажшуухан амьдарсан бол. Энэ тухай эмээ тань ярьж байв уу?
-Хүнд амьдрал туулсан. Хүүхдүүд нь эмээг Мөөмөө гэдэг. Аав болон аавын эгч, ах нар “Манай Мөөмөө их зовлон үзсэн. Биднийг яаж өсгөсөн юм бол доо” гэж ярилцдаг байв. Зургаан хүүхдийнх нь том Дашдондог ах өвөөгөөс хойш удаагүй 20-иодтой байхдаа машин барьж яваад, тухайн үеийн Американ дэнжид машиныхаа хажууд эндсэн байсан гэдэг. Бусад тав нь бүгд сургууль соёлд явж, мэргэжил боловсрол эзэмшсэн. Цэнд-Аюуш эгч, Балдан эмээ, Цэрэнпил ах, Гүрбазар ах, хамгийн бага нь манай аав.

М.Бат-Очир эхнэр М.Дашням, том хүү Дашдондог, охин Цэнд-Аюушийн хамт

Өвөөгийн том охин Цэнд-Аюуш эгч зун нь албан газрын бичээч хийж, хэдэн төгрөг олж ээждээ тусалдаг. Тэр үед бичгийн машин гэж байхгүй гараар бичдэг байж. Цэнд-Аюуш эгч зовлон үзсэн хүн учир “Та нар хоол ундтай сайн сайхан амьдарч байвал дандаа ийм элбэг байна гэж битгий бод. Хүнд үе ирнэ, тэр цагт бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж захисан хамгийн сүүлчийн бичлэгийг Цэрэнпил ах хийснийг бид сонсож байв. 

М.Бат-Очирын гэргий М.ДашнямМөөмөө 70 нас нэлээд гарсан хойноо бурхан болсон. Тэр үед би наймтай балчир байсан учир өвөөгийн талаар Мөөмөөгөөс дуулсан юм ховор. Харин аав болон аавын ах, эгч нар өвөөгийн талаар ярьдаг байв. Өвөөг ямар хүн байсан, яагаад хэлмэгдсэн талаар бидний учир мэдэх насанд хүрснээс хойш их ярих болсон доо.

Өвөө “Монгол тээх”-ийн II Авто баазын даргаар ажиллаж байхдаа баривчлагдсан.  Өвөөгийн гэр одоогийнхоор Бөхийн өргөөний орчимд байсан. Өвөөг баривчилсны дараа эмээг хүүхдүүдтэй нь амьдарч байсан гэрээс нь гаргаж, хамаг эд хөрөнгийг хурааж, нэг жижиг бор гэрээс өөр юу ч үгүй үлдсэн. 3-4 тэрэг эд хөрөнгө хураасан. Эмээ айгаад өөрийнхөө зүүсэн бөгж, ээмгийг дэрэндээ хийж нуугаад авч үлдсэн гэдэг.

Хуучин байрнаасаа нүүх болоход гэрээ ачих чадалтай хүн байхгүй. Тэрэгчин хятад нь “Ийм сайхан хүүхдүүдийн аав нь хаачсан юм?” гэсэн гэдэг.

Тэд хуучин байрнаасаа холгүйхэн нүүж буугаад гэрээ барья гээд чадал хүрэхгүй, хөршүүд нь тусалсан. Эмээ 37-хон настай ганц бие үлдэж, зовлон үзсэн ч гэлээ “Тэр үед сайн хүн олон байсан юм шүү. Бидэнд олон хүн тусалсан, та нар хүнд муу санаж болохгүй” гэж захиж байсан гэдэг.

-Хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг гадуурхдаг, хүүхдүүдийг нь “эсэргүүний хүүхэд” гэж ад үзэж, сургуульд ч оруулахгүй тохиолдол байсан гэдэг. Тийм дарамт, гадуурхалтад өртсөн болов уу?
-Эсэргүүгийн ар гэрийнхнийг үзэн яддаг. Гэхдээ хүмүүс өвөөд их сайн байжээ. “Банкны Бат-Очир, Холбооны Бат-Очир” гэж хүндэлдэг. Эмээгийн гэр рүү хүмүүс юм шиддэг. Тэр нь мод, чулуу биш, гэр дээр ямар нэг зөөлөн юм буудаг. Эмээ “Чулуу биш, зөөлөн юм буулаа. Аваад ир” гэж хүүхдээ гаргадаг. Гараад үзэхэд даавуунд боосон талх байдаг байж. Хүн харахад хавчин гадуурхсан мэт боловч дотроо тэднийг өрөвдөж, тусалж байсан байгаа юм.

Монголд анхны Европ эмнэлгийн суурийг тавьж, Гуравдугаар эмнэлгийг мэс заслын эмнэлэг болгон байгуулсан Оросын эмч П.Н.Шастиных эмээгийнхтэй ойр айл хөрш байсан, их сайн хүмүүс байсан гэдэг. Цэнд-Аюуш эгч нас дээр болсон хойноо энэ тухай “Сайн сэтгэлтэй, бидэнд тусалсан хүн олон бий” гэж ээж яриад тус болсон хүмүүсийн нэрийг хэлж байсан. Тэр нэрийг би одоо сайн санахгүй юм гэж билээ. 

Есөн хүүхдийн дундах нь М.Бат-Очир

-Анх Хаант Орос руу гимназид суралцахаар явсан анхны есөн хүүхдүүд дунд танай өвөө М.Бат-Очир, Маршал Х.Чойбалсан нар байсан. Өвөө тань Маршалтай ямар харилцаатай байсан бол?
-Өвөө Маршалтай нэг сургууль төгссөн, 1895 онд төрсөн нас чацуу, дотно найз байсан. Хоёулаа төдийгүй гэр бүлээрээ найзууд байсан тухай аавын ах, эгч нар ярьдаг байв. Нэг баяр болж Чойбалсан гуай нэлээн халамцуу ирэхэд нь эмээ “Чи том дарга болоод манайхаар их оройтож ирлээ. Ирэх нь ч улам цөөрч байна даа” гэхэд нь “Ажил ихтэй, ойр ойрхон ирээд байж чадахгүй боллоо, уучлаарай. Үхсэн ч, сэхсэн ч Бат-Очиртойгоо хамт шүү” гэсэн гэдэг. Өвөө ер нь Чойбалсангийн тухай нууж болох хамаг юмыг нь мэддэг байсан юм билээ. Тэр талаар аав болон Цэрэнпил ах нар дээхнэ үед сонинд өгсөн ярилцлагадаа ч дурьдсан байдаг. 

Өвөөг баривчлахын өмнөх өдөр Маршал ирж, өвөөтэй гэрийн гадаах хураалттай модон дээр сууж ярилцаж байгаад явсан. Эмээ “Та хоёр гэрт ороод уулзахгүй юм уу?” гэхэд “Би их яарч явна” гээд Маршал ороогүй. Тэр үед аав төрөөд зургаахан хоногтой байсан учир гэрт ороогүй байж болох юм гэж манайхан ярьдаг. 

-Гадаа уулзаж юун тухай ярьснаа эхнэртээ хэлсэн болов уу?
-“Хэлмэгдүүлэлт эхэлсэн, чи бидэнтэй хамт баривчилгаанд яв. Эсвэл чи өөрөө баривчлагдана” гэсэн аргагүй тулгалт хийсэн байх гэж үздэг. Өвөө Маршалтай уулзаад орж ирээд юу ч хэлээгүй, үг дуугүй буруу хараад хэвтээд өгсөн гэдэг. Энэ тухай ярьсан эмээгийн бичлэг байдаг юм. 

Өвөөг баривчлагдсаны дараа Мөөмөө Чойбалсантай уулзах гэж 2-3 очсон ч “Эзгүй байна” гээд уулзуулаагүй. Эхнэр Бортолгой нь гаднаа явж байхад нь дуудаж, хашааны хоёр талаас ярилцсан. “Бат-Очирыг баривчиллаа” гэхэд нь “Би ярьж байгаад мэдээ дуулбал хэлье” гэсэн ч эргэж нэг ч холбогдоогүй гэдэг.

Өвөө Маршалтай ойр дотно байсан тухай эмээгийн ярианд нэлээд дурдагдсан байдаг. Тэд цуг зусланд гардаг. Энэ тухай Цэнд-Аюуш эгч 1980-аад онд дурсан ярьсан байдаг. Аав, Маршал хоёр Туул голын эргээр элдвийг ярилцан хамт алхаж байхад би гол руу чулуу шидэж байгаад унах шахаж билээ. Маршал намайг амжиж бариад “Миний охин, болгоомжтой явалгүй болохгүй шүү” гэж хэлсэн. Тэр үеийн Туул гол өнөөгийнхтэй адилгүй  эргээ даван цалгиж байсан даа гэж дурссан.  

Хаант Орост анх суралцсан залуучууд гэр бүлээрээ уулзаж, зураг авхуулсан байдаг. Тэр зураг дээр өвөөгийн хажууд Маршалын гэргий Бортолгой зогссон байдаг. Хожим өвөөг хэлмэгдсэн гээд хүмүүстэй авхуулсан тэр зургаас зөвхөн өвөөгийн зургийг балласан. Хажууд нь зогссон эмэгтэйг эхнэр нь байх гэж таамаглаад балласан шиг байгаа юм, гэтэл тэр эмэгтэй нь Маршалын эхнэр Бортолгой байсан. Харин эмээ урд эгнээнд нь суусан байдаг.

Урд эгнээний зүүн гар талаас 2-рт М.Бат-Очирын гэргий М.Дашням

Өвөө гимнази төгсөж 1916 оны 5-р сарын 7-нд үнэмлэхээ аваад, үргэлжлүүлэн 1916-1918 онд Эрхүү хотноо Цахилгаан мэдээний сургуульд суралцаж, цахилгааны мэдээний II зэргийн нэвтрүүлэгч болсон. Монгол Улсын анхны цахилгаан холбооны мэргэжилтнүүдийн нэг юм.

-Төр, нийгмийн зүтгэлтэн, сэхээтнүүдийг Японы тагнуул, ардын дайсан гэж буруутган хэлмэгдүүлдэг нь нийтлэг байв. Түүн дээр М.Бат-Очир нь баруунтай холбоо тогтоох сонирхолтой, Оросын техник технологийг хуучирсан гэж үздэг тухай баримтыг МУБИС-ийн багш, доктор С.Энхжин гаргаж ирсэн. Энэ нь хэлмэгдэх томоохон үндэслэлийн нэг болсон гэж хэлж байсан даа? 
-Тийм ээ. Өвөө баривчлагдах үедээ “Монгол Тээх”-ийн II авто баазын дарга байсан. Өвөө барууны үзэл баримтлалтай. Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банк буюу өнөөгийн Монголбанкны анхны удирдах ажилтуудын нэг байсны хувьд асуудлыг эдийн засгийн үр ашиг талаас нь хардаг байж дээ. Тэр утгаар ганц Оростой хамтрах биш, Оросын технологи хуучирсан тул Германы машин техник оруулах талаар ярьдаг. Тэр нь баривчлахад нөлөөлсөн байх гэж эмээ бас ярьдаг байсан гэдэг. Эрдэм шинжилгээний хурлын үеэр С.Энхжин доктор илтгэлдээ “Германаас нефть хадгалах сав оруулж ирсэн” гэж ярьсан. Ямартай ч хөөцөлдсөөр баруунаас оруулж ирж чадсан юм байна.

Би нефтийн салбарын хүн учир надад бас сонирхолтой сэдэв санагдсан. Шатахууны сав ачсан машины дэргэд зогсож байгаа өвөөгийн зураг байдаг. Тэр савыг Германаас оруулсан юм билээ. Би салбарын хүн учир сонирхож судалъя гэж бодлоо.

-Өвөө тань баривчлагдаад явахдаа хүүхдүүддээ юу захисан бол?
-Том эгч Цэнд-Аюуш эгч, Цэрэнпил ах, Балдан эгч нар арай том болсон байсан учир баривчлагдах үеийн зарим зүйлийг санадаг, дүү нартаа ярьдаг байв. Харин гурван настай үлдсэн Гүрбазар ах, хэдхэн хоногтой манай аав хоёр бол өвөөгийн ах, эгч нараасаа л согссон.  Би Цэнд-Аюуш эгчийн том хүү Оч ахтай ярьж, өвөөгийн талаар мэдээлэл сонсдог.

-Өвөө тань баривчлагдаад явахдаа эхнэртээ юу гэж хэлсэн байдаг вэ?
-Юу ч хэлээгүй. Цэрэнпил ах өвөөгийн өвөрт унтдаг. Цэрэнпил ахын дэрэн дор нэг чихэр хийж, ахыг үнсээд “Аав нь ямар ч буруу хэрэг хийгээгүй. Аав нь эргэж ирнэ” гээд явсан гэдэг. Өвөөгийн ээж нь "Сохор төр, махчин Чойбалсан, сахалт орос хүүгийн минь толгойг авлаа" гэж их бухимдаж байсан гэдэг.

-Цагаатгах өргөдлийг хожим Таны аав Б.Ширчин Орост сурч байхдаа гаргасан юм байна?
-Бидний өвөөг 1938 оны 2-р сарын 8-ны өдөр улс төрийн хилс хэргээр баривчилж, тухайн оны 4-р сарын 15-нд Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Аав Москва хотноо Губкинд /М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль/ сурч байхдаа 1957 онд Ю.Цэдэнбал даргад өвөөг цагаатгуулах тухай захидал бичсэн нь дөрвөн жилийн дараа буюу 1966 онд цагаатгасан. Гэвч аав энэ талаар бидэнд ярьж байгаагүй.

Түүхийн өмнө цагийн аясаар шүүгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1966 оны 5-р сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор цагаатгасан.

“Цагаатгах өргөдлөө өгснөөс хойш бидэнд байцаалт хийх үеийн бичиг баримтыг үзүүлсэн. Хэд хэдэн байцаалтын тэмдэглэл байсан. Тэдэн дунд нь хавчуулаастай ямар ч бичиггүй, хоосон цагаан цаасан дээр өвөө гарын үсэг зурсан байсан гэдэг. Тэгэхээр өвөө юу ч яриагүй,  тиймээс мэдүүлэг авсан болоод гарын үсэг зуруулсан байх гэж таамагладаг. Тэр хоосон цаасыг устгаж амжаагүй байсан болов уу. Хүнийг яаж хэлмэгдүүлдгийг бид нүдээрээ үзсэн шүү” гэж гэр бүлийн нэг бичлэгт эмээ хэлсэн байдаг.

-1938 оны 2-р сарын 8-ны өдөр баривчилснаас хойш дөрвөн удаа байцаалт авсан.  Байцаалтын бас нэг зорилго нь баривчлах дараагийн хүмүүсийн нэрийг хэлүүлдэг. Гэтэл М.Бат-Очирын хэлсэн нэрс өмнө нь баривчлагдсан хүмүүс байсан. 1938 оны 3-р сарын 10-ны өдрийн сүүлчийн байцаалтдаа “Миний бие энэхүү эсэргүү ажлын талаар бусад хэн нэгэн этгээдэд тусгай даалгавар заавар өгч байсан удаа огт үгүй. Мөн өөрийн эсэргүү байгууллагад хэн нэгнийг татаж, элсүүлж байсан тохиолдол үгүй. Мөн өөрийн дээр нөхдийн хамтаар Яндагийн даалгаврыг биелүүлж байсан нь үнэн болохыг батлан мэдүүлэв” гэсэн нь тухайн үеийн нөхцөл байдлыг бүрэн ойлгож, араасаа олон ажилтнуудаа чирэхгүй гэсэн нь сүүлийн мэдүүлгээс харагдаж байна гэж доктор На.Батболд илтгэлдээ дурдсан.
-Тийм ээ. Энэ бол их хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү цаг үед улс төрийн хилс хэрэг өдүүлэгчдийн эсрэг хийж болох хамгийн зоригтой тэмцэл, ухаалаг шийдвэр нь байжээ.

М.Бат-Очир-Буудан хороосон гэдгийг ар гэрийнхэн нь яаж мэдсэн юм бол. Хоригдож  байх үедээ ар гэртээ захидал явуулж байсан уу?
-Дорнодын дивизийн командлагч, Бригадын генерал Цагаан /“Өнөөдөр” сонин 2011.01.13-ны ярилцлага/ гэж хүн өвөөтэй цуг хоригдож байхдаа ар гэртээ захидал илгээсэн. Нэг захидалдаа “Үүний урд Батнасангаар илгээсэн захидалд архи, тамхи явуулаарай” гэсэн зүйлгүй. Завсраас нь худлаа хэлж, чамаар архи авахуулсан байна” гэж эхнэртээ бичсэн.

Цагаан генералын эхнэр Цэнд-Аюуш нь өвөөтэй ойрын хамаатан. Эхнэртээ бичсэн захидлаас нь эмээ өвөөгийн талаар сураг сонсдог. Нэгэн захидалдаа "Би шоронд одоо хэр байгааг мэдэгдье. Эгч Дашням, дүү Цэнд-Аюуш нарт захих нь. Миний эхнэр, хоёр муу хүүхдэд болох зохихоор нь идэх юм хувааж байгаарай. Мөн зөв замыг зааж өгөөрэй” бичсэн байсан. Цагаан генералаас эхнэрт нь долоон захидал ирсэн. Тэр захидлаас л эмээ өвөөгийн амьд мэнд байгаа тухай мэдээ авч байсан, өвөөгөөс нэг ч захидал ирээгүй гэдэг.

-Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн сор болсон сэхээтнүүдийн нэг,  өвөөгийнхөө үлдээсэн өв, их үйлсийг алдаршуулан таниулах нь үр хүүхдүүд та нарын үүрэг билээ. Ач зээ нараас хэн нь энэ ажлыг хариуцаж үлдсэн бэ?
-Манай аав, аав ах, эгч нар бүгд амьд сэрүүн байхдаа тавуулаа энэ талаар ярилцаж, ааваасаа үлдсэн гэрэл зургууд, зарим баримт материалыг хүүхдүүдийнхээ хамгийн багад хариуцуулж, хадгалуулж байя гэж тогтсон юм билээ. Тиймээс манай аавд баримт материалууд нь үлдсэн. Би айлын бага нь учир ааваас надад өвлөгдсөн. Би бас энэ уламжлалаар хүүхдүүдийнхээ хамгийн бага залууд нь өвлүүлэх болов уу. Аавынхаа үлдээсэн баримт материалыг хүлээн авсны хувьд 130 жилийн ойгоор нь өвөөгийнхөө хийж бүтээснийг сурталчлан таниулах ажлыг хийж байгаа минь энэ.

Судлаач Ч.Болд ах өвөөгийн талаар хамгийн их материал бичиж, нийтлүүлсэн хүн л дээ. Цэнд-Аюуш эгч, Цэрэнпил ах болон аавтай уулзаж, өвөөгийн талаар олон нийтэд түгээж байсан ганц хүн нь. Тиймээс би мөн энэ хүнтэй дахин холбогдож, 130 жилийн ойг нь тэмдэглэхэд хамтарч ажилласан. Би эрдэм шинжилгээний хурлыг, Ч.Болд ах ЭШХ-ын үеэр дэлгэх гэрэл зургийн үзэсгэлэнг хариуцан гаргасан.

Өвөөгийн үлдээсэн өвийг үр хүүхдүүд нь болох бид хөөцөлдөхгүй бол Монголын төлөө ухамсарт амьдралаа зориулж, банк санхүү, холбоо харилцаа, тээврийн салбарын үндэс суурийг тавилцаж их үйл бүтээсэн ч эцэст хэлмэгдэн, буудуулж дурсагдахгүй мартагдана гэвэл дэндүү харамсалтай.

-Таны аав Ширчин ямар мэргэжилтэй, ямар ажил албатай хүн байв?
-Миний аав Бат-Очирын Ширчин 1938 оны 2-р сарын 1-нд  Улаанбаатар хотод төрсөн.  Төрөөд долоохон хонож байхдаа хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт өртөж, ачит эцгийгээ алдсан аав минь элбэрэлт эх, ачлалт ах, эгч нарынхаа хариулж үл чадам хайр энхрийлэлд өсөн өндийж, эрдэм мэдлэгтэй сэхээтэн болж чадсан.  Аав 1946-1956 онд Улаанбаатар хотын II арван жилийн сургуульд суралцан төгсөж, 1956-1961 онд Москва хотын Губкины нэрэмжит Нефть химийн дээд сургуульд суралцан, Нефть боловсруулалтын  инженер технологич мэргэжлээр төгссөн.

Аав минь  ажлын гараагаа 1961 онд  Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрт инженер технологичоор эхэлсэн. 1962-1973 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн Органик-биохимийн тэнхимд багш, 1973-1991 онд ШУА-ийн Химийн хүрээлэнгийн органик химийн тасагт эрдэм шинжилгээний ахлах ажилтан, тасгийн эрхлэгч, 1990-1997 онд Нефть импорт концерний  Нефть хангамжийн нэгтгэлд Эрдэм шинжилгээний төвийн захирал, 1997-1999 онд НИК-ийн инженер техникийн газарт бодлого зохицуулалтын менежер, 1999-2010 онд “НИК”, “Петровис” компаний Ерөнхий захирлын зөвлөх зэрэг  ажил гүйцэтгэн улсад  тасралтгүй  47 жил ажилласан хүн.

-Та мөн аавынхаа мэргэжлийг өвлөж, Орост нефтийн инженер болсон байх нь ээ?
-Миний хувьд Орост их сургуулиа төгссөнөөс хойш нефтийн салбарт ажиллаж байгаад, албан ажил багатай болсон сүүлийн хэдхэн жилд өвөөгийнхөө талаар судлах ажил руу орж байна. Үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй учир өвөөгийнхөө нэрээр “М.Бат-Очир” санг байгууллаа. Дараа дараагийн ойгоор нь хойч үеийнхэн маань дурсаж, алдаршуулах ажлыг үргэлжлүүлээд явна гэж бодож байна.

М.Бат-Очирын гэр бүл, үр хүүхдүүд

Бид удам судар өвөг дээдсээ сайн мэдэж, үүх түүхээрээ бахархаж явах ёстой юм байна. Эрдэм шинжилгээний хурлаар би өвөөгийнхөө хийж бүтээсэн ажлын талаар олон шинэ баримтыг мэдэж авч, 43-хан наслахдаа ямар их зүйлийг бүтээж, удирдан зохион байгуулсан юм гэж өвөөгөөрөө маш их бахархаж байв. Холбоо, банк санхүү, тээврийн салбарын суурийг тавьсан. Судлаачдын мэдээллээр банк санхүү, холбооны салбарын анхны боловсон хүчин бэлдэхэд хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч байжээ.
 
-Хэлмэгдлийн гашуун зовлонг биеэр амсаж зургаан хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн эмээ тань, бусад үр хүүхэд нь энэ талаар юу хэлдэг байв?
-Хэлмэгдүүлэлт бүү давтагдаасай гэж Цэрэнпил ах хэлдэгсэн. Өвөөгийн зургаан хүүхдийн дөрөв дэх нь болох  Цэрэнпил ах аавынхаа талаар их зүйл хийсэн дээ. Аавыгаа цагаатгуулж, хийж бүтээсэн ажлуудыг нь баримт нотолгоотой гарган ирэхэд буурал ах минь гол ажлыг нугалж, эцгийнхээ нэр төрийг сэргээлгэж, сэтгэл нь амраад одсон доо, хөөрхий.

Цэрэнпил ах цэргийн хүн, 1953 онд Ардын цэргийн холбооны салаанаас эхлэн Салбарын захирагч, ЦЕДС-ийн Холбооны тэнхимийн дарга, ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга, 1982-1987 онд Политехникийн дээд сургуулийн Цэргийн тэнхимийн дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байгаад тэтгэвэртээ суусан. Цэрэнпил ах өвөөгийн нэр төрийг сэргээлгэх гэж хөөцөлдсөөр 1966 онд цагаатгасан тухай Улсын дээд шүүхийн шийдвэрийг авч, сэтгэл нь нэг амарсан.

Түүгээр зогсохгүй 2004 онд Монгол маркийн 80 жилийн ойд зориулж гүйлгээнд гаргасан дурсгалын блокт анхны маркийг санаачлагч аавынхаа хөргийг байрлуулах талаар хөөцөлдөж бүтэн жил гаруй явсны эцэст гаргаж, санаа нь амарсан. Хийж бүтээснийхээ эцэст хэлмэгдэж хатуу ялд унасан эцгийнхээ нэр төрийг сэргээлгэхийн төлөө насан залуугаас буурал болтлоо зүтгэсэн Цэрэнпил ах, аав болон ачит буурлуудынхаа уйгагүй зүтгэлд үр хүүхдүүд бид нар талархаж явдгаа энэ ялдамд онцлон хэлэх учиртай билээ. Монголын түүхэнд хэлмэгдүүлэлт дахин битгий давтагдаасай гэж үр хүүхдүүд нь болсон бид бүхэн ч чин зүрхнээс хүсэж явдаг юм даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан