Амьдрал гэдэг дан ганц дурсамж, зорилго, амжилт, бүтэлгүйдлээс бус өнгө аяс, дуу авиа, чимээ анираас бүтдэг талаар та эргэцүүлж байсан уу. Хүн чихээ таглан, сэтгэлээ түгжсэн үедээ энэ бүхнийг сонсохоо больдог. Харин чих тавин сэтгэлээрээ мэдэрч, анхаарлаа төвлөрүүлэн сонсвол амьдрал өөрийн олон төрлийн аялгууг илгээж байдаг.
Тэрхүү аялгуу таны сэтгэлийн хөг, үелзэлтэй нэг шугамд байх үед амьдралыг илүү их мэдрэх боломжтой. Нэг үгээр дуу, хөгжим өөрөө амьдралаас эхтэй буюу бид эдгээрийг анзаарч эхлэх үед л амьдралыг илүү гүн гүнзгий ойлгож эхэлдэг гэсэн үг.
Таны дотоод дуу хоолой ч мөн чимээ гаргадаг, магадгүй та түүнийг анзаардаггүй байж болох юм. Тэр чимээгүй байгаа юм биш, харин бид сонсохоо больсон ч байж мэднэ.
Хүн болгон өөрийн "чимээтэй". Зарим нь үгээр, зарим нь үйлдлээр, зарим нь бүр чимээгүйгээр бусдад нөлөөлж байдаг. Зарим хүний чимээ урам өгдөг бол зарим нь биднийг зогсоож эргэцүүлэхэд хүргэдэг. Бусдын чимээг сонсох нь зөвхөн тэднийг ойлгох бус, өөрийгөө ч танин мэдэх алхам юм. Дуу хөгжим бол хэн нэгний сэтгэлээс гарсан "чимээ" буюу хэрэв та тэр чимээг ч мөн мэдэрч чадвал магадгүй байнга сонсох дуртай аялгуу чинь ч болж болно.
Тиймээс амьдрал танд "чимээгүй" мэт санагдаж байвал эхлээд чих тавин сэтгэлээ нэг сонсохыг хичээгээрэй. Бүх зүйл дуу авиатай. Таны дотоод дуу хоолой ч мөн чимээ гаргадаг, магадгүй та түүнийг анзаардаггүй байж болох юм. Тэр чимээгүй байгаа юм биш, харин бид сонсохоо больсон ч байж мэднэ. Тиймээс чих тавин сонсоорой.
SONSY тун удахгүй...