gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.10
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

М.Ариунболд: Аавын минь хамгийн сайн чаддаг зүйл трактор жолоодох. Харин минийх гитар тоглох

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
1 цаг 20 минутын өмнө
4986
Twitter logo
Г.Тэгшсүрэн
4986
Twitter logo
Маргааш ажилтай
1 цаг 20 минутын өмнө

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид. Ерөөс хүн ажилтай байх л сайхан.

Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн дуу, хөгжмийн багш М.Ариунболдыг (FB: Мягмар Ариунболд) танилцуулж байна.

"ХҮҮХЭД НЭГ АККОРД БАРЬЖ СУРАХАД Л ХӨГЖМӨӨР ДАМЖУУЛАН ХҮМҮҮЖИЖ БАЙГАА ГЭЖ БИ ОЙЛГОДОГ"

-Би арван жилийн сурагч байхаасаа л дуулдаг, ерөнхийдөө урлагийн үзлэгээ авч гардаг хүүхэд байсан. Гэхдээ энэ чиглэлээрээ суръя, ажиллая, ирээдүйд урлагийн хүн болно гэж боддоггүй байсан юм. Гитар тоглох дуртай, хаа нэг найз нөхдөөрөө нийлээд дуулж, хуурдчихдаг “гудамжны уран сайханч” явлаа.

Харин найзууд маань чи дугуйлан хичээллүүлээд сумынхаа хүүхдүүдэд гитараа заагаач гэж зөвлөдөг байсан. “Би чадахгүй байх аа” гэж хойш суусаар байсан ч сүүлдээ “Нээрэн ч тэгдэг юм бил үү” гэх бодол төрж сумандаа гитарын дугуйлан хичээллүүлж эхэллээ. Суралцах сонирхолтой тодорхой тооны хүүхдүүдэд заадаг байсан бол сүүлдээ Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 1100 гаруй сурагчид дугуйлан хичээллүүлэх болов. Тэгтэл сургуулийн захирал хөгжмийн багшаар ажиллангаа эчнээгээр сураад мэргэжлийн дипломтой болох боломжийг олгосон. Ингээд Эдийн засгийн үндэсний дээд сургуульд хөгжмийн багш мэргэжил эзэмшин төгсөөд сумандаа ажиллаж, амьдарч байна.

Багш болоод анх хичээл орсон өдрийн мэдрэмж хэчнээн гоё байсан гэж санана. Ангид яваад ортол маш олон хүүхдийн хиргүй, тунгалаг, гэгээлэг нүд өөдөөс цоо ширтчихсэн. “Сайн байцгаана уу” гэхэд “Сайн гээд нирхийтэл мэндлэхэд нь маш их сандарч билээ. Хүүхдүүдээс “Багш аа, баярлалаа” гэдэг үг сонсоход л энэ мэргэжлээр ажиллаж байгаадаа талархдаг. Нэг өдөр хичээл тарлаа. Гэтэл манай нэг сурагч жижигхэн өнгийн цаасан дээр загас хайчлаад дээр нь “Багш аа, хайртай шүү” гээд биччихсэн өгч билээ. Үүнийг хараад л уярчихсан. Би хөгжмийн багш мэргэжилдээ үнэхээр дуртай.

Хүүхдүүд хөгжим сурч, сурах гэж хичээж, өдөр шөнөгүй давтаж, зарим нь шантарсан ч эргээд “чадна аа” гээд цагаахан шаралхаж, шатах гээд энэ олон мэдрэмжийг ойроос харах бүрдээ эх орны ирээдүйд бага ч гэсэн хувь нэмэр болж байна гэж боддог. Хүүхэд нэг аккорд барьж сурах, нэг бүтэн дуу тоглож сурах, хуруугаа хурдан сольж сурах бүрдээ хөгжмөөр дамжуулан хүмүүжиж байгаа гэж би ойлгодог. Яагаад гэвэл хөгжим тоглож сурахын тулд хариуцлагатай, хичээл зүтгэлтэй, хүсэл сонирхолтой, мэрийлттэй, чармайлттай байх ёстой. Энэ болгон хүнд хэзээд хэрэг болох ур чадвар шүү дээ. 

Одоогоор би сумын сургуулийн хүүхдүүддээ даралтат төгөлдөр хуур, лимбэ, морин хуур, гитар зэрэг хөгжмийг зааж байна. Сумаасаа хамтлагтай болох мөрөөдөлтэй. Гэхдээ сум, орон нутагт хөгжим, техник хэрэгсэл хомс шүү дээ. Өнгөрсөн хавар хүүхдүүдтэйгээ хамтлаг болоод тайзнаа гарсан. Тэгтэл сумын Засаг дарга маань төсөл бичээд ороод ир гэв. Ингээд дараа жил 20 сая төгрөгөөр  сургуульдаа шинэ хөгжмийн зэмсэг худалдан авахаар болсон.  

Ер нь сум орон нутагт ажиллах стрессгүй, түгжрэлгүй гээд сайхан, хүүхэдтэй ажиллах бүр гоё. Хүүхдийн цайлган, цагаан сэтгэлийг мэдрэх үнэхээр хөөрхөн.

"СУРАГЧИД МААНЬ НАМАЙГ ТАНИАД “БАГШ БАЙНА, ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ” ГЭЖ ГАЙХААД Л"

-Хоёр жилийн өмнө аав маань уушгины хор хавдартай гэдэг онош сонссон. Гэхдээ нүдэнд ил харагдах зүйл үгүй учраас хүн анхандаа сайн ойлгодоггүй юм билээ л дээ. Би эхнэр, хүүхдийнхээ хамт аавынхаа хашаанд амьдардаг юм. Өглөө эрт эхний цаг хичээлтэй үед 07:30 гээд ажилдаа явна. Тийм өдөр аавынхаараа шурдхийж ороод аяга цай уучхаад гарна. Нэг өглөө ороод цай уугаад гарах зуурт аавыгаа хартал бүр байдгаараа царай алдчихсан, нүднийх нь гал унтарчихсан байсан. Тэр л надад их хүнд туссан. Сургууль руу очтолоо бодоод л явлаа. Энэ өдрөөс хойш ажлаа ч тайван хийж чадахаа байсан.

Ингээд захиралдаа хэлээд зургаадугаар сарын 1-нээс ажлаасаа чөлөө авлаа, сурагчдын зуны амралт ч эхлэх цаг хугацаа таарсан. Юу хийхээ мэдэхгүй, гэхдээ ямар нэг зүйл хийж аавдаа туслах ёстой гэдэг л бодолтой. Ингээд найзууд, ах дүү нар гээд маш олон хүний дэмжлэг, туслалцаатайгаар "Сэлэнгийн Долгио" чуулгад, дараа нь Цагааннуур, Шаамар суманд нийт гурван удаагийн хандивын тоглолт зохион байгууллаа, 25 сая төгрөгтэй болов. Ингээд гацчихсан. Яг л барилга царцдаг шиг 25 сая төгрөгтэйгөө гацчихсан.

Дараа нь хүүхдийн тоглоомын талбайд “Нээлттэй микрофон” зохион байгуулж дуулъя гэж санав. Ингээд хажуугаар нь сугалаа явуулж өөрийнхөө “Приус-30” машинаа хонжворт нь өгье гэж бодлоо. Энэ санаагаа эргэн тойрныхондоо хэлэхэд төдийлөн дэмжсэнгүй. Ганцаараа дуулъя гэхээр жаахан шийрэгнээд болдоггүй. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын дуу хөгжмийн багш Б.Санчиртөгөлдөр гэдэг найз руугаа залгалаа. “Найз нь ганцаардаад байна” л гэлээ. “Найз нь хөгжмөө аваад очьё, болно оо" л гэсэн. Хэнтий рүү давхиад найзыгаа авч ирээд сумандаа “Оpen mic”-ээ зохион байгуулахаар боллоо.

Сумынхаа хүүхдийн тоглоомын талбайд очоод л хөгжмөө угсарч эхлэв. Тэгсэн сумын хүүхдүүд намайг танина шүү дээ “Багш байна, яах гэж байгаа юм бол” гээд л гайхсан нүдээр хараад л. Тэрүүгээр нэг хөгжим дуугаргаад бусдад төвөг удах вий гэх зэргээр санаа зовох шалтгаан мундахгүй. Гэхдээ л “Оpen mic”-ээ хийж, сугалаагаа явуулсан.

Дараа нь Түшиг сум явлаа, Дархан-Уул аймагт ч очлоо. Дарханд маш олон хүн цугларсан ч бид хэд туршлагагүйдсэн. Мөнгөний хайрцаг ч тавихгүй зөвхөн сугалаагаа л явуулсан. Гэвч бараг тавхан ширхэг л сугалаа зарсан байх. Энэ үед би жаахан шантрах гээд эхэлсэн. Гэтэл хүн найзтай байх их гоё юм билээ. Б.Санчиртөгөлдөр маань мөн л “Болно оо, хэдүүлээ одоо хот явъя” гэсэн.

Гэрийнхэндээ хэлээд хөгжмөө, гитараа аваад Улаанбаатар явлаа. Хамгийн анх Нарантуул зах дээр очсон. Гэтэл зөвшөөрлөө ав, хүний нөөцтэй уулз гээд л асуудал гарсан. Ингээд зөвшөөрөөгүй. Хүнд төвөг удаад байгаа мэт санагдаад “Нээрэн л бидний амьдрал энэ хүний ажилд ямар хамаа байх вэ” гээд Хархорин орлоо, ашгүй хөөсөнгүй. Дараа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ортол талбайн инженер гэх хүн гарч ирээд уурлалаа. Ингээд Хархорин дээрээ л дуулъя гэж шийдсэн дээ.

Аав надад нэг үгийг л хэлдэг байсан. Тэр нь “Буруу биш зөв явахад бурхан биш хүн л чамд тусална шүү, миний хүү зөв яваарай”. Нээрэн л хүмүүс надад тусалсан. Анх “Ганцаардаад байна” гээд  найз руугаа уйлах нь холгүй ярьснаас хойш надад олон хүн тусалжээ. Танил ах, дүүс ирээд л хамт дуулна, тэр болгон нь хэчнээн дэм болдог гэж санана.

Хэнтийгээс нэг танил ах маань гурван жаахан хүүхдээ, эхнэртэйгээ дагуулаад ирчихсэн манай найзын аав, ээжийнх нь хашаанд майхан бариад байрлав. Тэр хэд майхандаа, би машиндаа хоноод өглөө хөгжим хэрэгслээ аваад гарцгааж байлаа. Мөн “Good Soil” хөгжмийн дэлгүүрийнхэн маш их тус болсон, болсоор ч байгаа. 

“АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭН БОЛ МӨНГӨ БИШ СЭТГЭЛ  Л ЮМ БАЙНА”

-Хүн хүнийхээ төлөөх сэтгэл, хүн хүнээ энэрч хайрлах л амьдралын үнэ цэн юм даа. Бид хэчнээн мөнгөтэй байгаад хүний мөс чанар гэдэг зүйл байгаагүй бол яах байсан юм бэ гэдгийг их бодож байна. Амьдралын үнэ цэн бол ерөөсөө л сэтгэл юм байна.

Хархорин зах дээр хар халуунд дуулаад зогсож байтал нэг жаахан охин гүйж ирээд “Май ах аа, зайрмаг ид” гээд л. Нэг залуу ирж ус, өөр нэг хүн ирээд хоол өгөөд л, эмээ ирж чихэр өгөөд л. Хажуу буланд бараа зардаг залуу өглөө гарч ирээд “Сайхан амарсан уу, хөгшөөн, туслах уу” гээд л. Хархорин захынхны хайранд умбасан шүү.

Ингээд өдөржин дуулаад орой нь би хайрцагтай мөнгөө буюу “сэтгэлээ” тоолно. Нэг орой "сэтгэлээ" тоолох гээд ганцаараа сууж байтал танил ах маань залгалаа. Өдөр дуулж байх үед ирж бичлэг хийгээд явж, тэр нь цахимаар маш олон хүнд хүрчээ. Хов хоосон байсан дансанд маань 25 сая төгрөг ороод ирэхэд үнэхээр их баярлаад уйлсан. Энэ бол монгол ахан дүүсийн сэтгэл шүү дээ.

Би аавыгаа маш их хүндэлдэг. Манай Цагааннуур сум 1970-аад оны үед "Найрамдал" сангийн аж ахуй нэрээр байгуулагдсан, атрын анхны аян эхэлсэн гээд тариалангийн бүс нутаг шүү дээ. Аав минь насаараа газар, тариалангийн салбарт ажилласан хүн. Өвөө маань мөн л тариаланч хүн байсан тул аавыг трактор бариулж сургасан. Нутгийнхан танай аав “ЮМЗ” гээд цагаан тракторт зогсоод л явж байдаг байсан гэж хэлдэг.

Аав, ээжээс өвлөсөн эрдэм, ухаан гэж хүнд байдаг. Манай аавын ааваасаа өвлөсөн эрдэм ухаан трактор барих. Трактораа бариад үр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэхээс эхлээд энэ улс, орон нутгийнхныхаа идэх гурил, будааг хангах хөдөлмөр эрхэлсээр ирсэн ийм л нэг энгийн хүн дээ.

Аав маань буруу, зөрүү үйл хийсэнгүй, элдэв зүйлд шунасангүй. Өөрийнхөө чаддагаар трактораа бариад л амьдарч ирсэн хүн. Би ч өнөөдөр чаддагаараа гитараа тоглоод л амьдрал, ахуйгаа залгуулаад, аавынхаа эмчилгээний зардлыг олохоор хичээж байна.

Би "100 сая төгрөг бол их мөнгө биш" гэдэг үгийг олон хүнээс сонссон. Харин сард 1.7 сая төгрөгийн цалинтай хөгжмийн багш надад бол энэ үнэхээр их мөнгө. Аавын бие өдөр ирэх тусам нүдэн дээр муудаад эхлэхэд байгаа хөрөнгөө л зарна даа гэж бодсон. Надад юу байгаа билээ, за байз машинаа зарна, төгөлдөр хуураа зарна гээд л эхэлсэн. Гэтэл надад машин, төгөлдөр хуур хоёроос гадна гэр бүл, найз нөхөд, хамт олон, Монголын олон мянган хүний сайхан сэтгэл бас байж шүү дээ гэдгийг энэ өдрүүдэд маш их бодож, талархаж байна.

Би есдүгээр сарын 1-нээс ажилтай. Зуны амралтын хугацаанд л амжуулаад аавынхаа эмчилгээний төлбөрийг олчихвол Тайвань руу явах юм. Хичээл ортол Хархорин зах дээр дуулна, зогсохгүй ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан