gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бурханч лам Г.Пүрэвбат агсны гэрээслэлийг БНСУ-ын иргэн нуун дарагдуулж байна гэв

Г.Тэгшсүрэн
Соёл урлаг
2025-07-23
424
Twitter logo

"Аглаг бүтээлийн хийд" буюу “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүд дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: 

Анх 2005 оны 12-р сарын 22-ны өдөр Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 4-р хурлаар Борнуур сумын иргэдээс сүм байгуулахаар ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг авч хэлэлцсэн тогтоол бий. Үүнд:
  • Нэгдүгээрт: "Хууль журмын дагуу баримт бүрдүүлж өргөдөл гаргасан Борнуур сумын нэр бүхий иргэдэд “Өлзий бадруулагч хийд” байгуулахыг зөвшөөрсүгэй" гэжээ.
  • Хоёрдугаарт: "Төр, сүмийн хийдийн харилцааны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хийдийн тэргүүн иргэн Г.Пүрэвбат багшид үүрэг болгосугай" гэсэн тогтоол гарч байжээ. 
Одоогийн бидний ярьж заншсанаар “Аглаг бүтээлийн хийд”-ийг нийт иргэдэд зориулж барьж байгуулахыг зөвшөөрсөн нь хувь хэн нэгний өмч биш гэдгийг харуулж байгаа юм. Төв аймгийн Борнуур сумын төвд байрлах “Өлзий бадруулагч хийдийн харьяа бясалгалын сүмийг Нарт багийн Далын аманд байрлах сүм хийдийн аглаг бясалгалын зориулалттай 2010.01.07 өдрийн, 0201955 гэрчилгээний дугаартай, 02 тоот шийдвэрийг үндэслэн Төв аймгийн газрын албаас тус сүмийг барих газрын гэрчилгээ олгосноор одоогийн "Өлзий бадруулагч сүм"-ийн харьяа (Аглаг бүтээлийн хийд) сүмийг байгуулах үйл хэрэг эхэлсэн.
2016 оны 03-р сарын 24-ны өдөр “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан тэмдэглэл нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2025.04.18 хуулбараар хүчин төгөлдөр байгаа. Дараах хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдээр томилсон. Үүнд, Д.Бямбасүрэн лам, Л.Отгонбаатар лам, Ө.Төгөлдөр лам, Б.Санжайжамц лам, Д.Энх-Амар нарыг сонгож баталсугай гэжээ.
Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолбор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ.
Мөн тухайн орон нутаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа. Мөн дээрх удирдах зөвлөлийн гишүүдэд цаашдын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг аман захиасаар айлдсаныг одоогийн удирдах зөвлөлийн гишүүд дор бүрнээ ухамсарлаж багшийн зарлигийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байгаа нь зүйтэй биз ээ.
Тус нь сүмд бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн ... Монгол Улсын иргэн ..., ... нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзэлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан  үлдээсэн хурал номыг тасалдуулж ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган хутган үймүүлж байгаад харамсалтай байна.
Мөн гэргий БНСУ-ын иргэн ... нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар  нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн суусан ба багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй гэж нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм.
Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариатчидын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариатчид бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй бөгөөд одоо ч асууж суугаа нь харамсалтай.
Уг гэрээслэлийн нэг хувийг БНСУ-ын иргэн ..., хүүхдүүдийн хамт нуун дарагдуулж байгаад нотариатчид бүртгэлтэй байгааг Б.Ганхүү гуай мэдээд бэр болон зээ охидын хамт хууль журмын дагуу задлуулах хүсэлт гаргана гэхэд бидэнд гэрээслэлийн нэг хувь байгаа гэж хэнэг ч үгүй хэлчхээд одоо ч гэрээслэлийг хэн нэгэнд гаргаж танилцуулсан зүйлгүй. 
Багшийн албан ёсны гэрээслэл гарч ирсэн тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд бидний зүгээс гэрээслэлд хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрнө. Цаашид Бурханч багшийн ахан дүүс, нийт шавь нар эв эеийг хичээж буян номдоо шамдахыг уриалж байна" гэжээ. 

Харин бурханч лам Г.Пүрэвбат агсны охин П.Анхаахана өөрийн цахим хуудсандаа: 

-"Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тараан, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна. Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна. Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй.
Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна. За чи одоо эзэн нь шүү би өмчилнө шүү гэх асуудал биш шүү дээ.
Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсч байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна.
Энэ бол "би" гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулшгүй ч, бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал, тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна.
Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид бид таны заасан замаар л дагаад явна.
Харин та бүхнээсээ ганц л зүйл гуймаар байна. Дүү бид хоёрыг бол юу гэсэн ч болно оо гэхдээ настай ээжийг минь монголын төлөө бүх л амьдралаа зориулаад нутгаа хаяад гэр бүлээ хаяад монголыг, аавыг хайрлаж хөдөлмөрлөсөн сэтгэлийг нь солонгос гэдэг шалтгаанаар битгий хэмлэж муулаарай. Аавыгаа алдсан бид хоёрт одоо ээжийгээ юунаас ч илүү хайрлаж бүх л муу муухайгаас хамгаалж өмөөрмөөр байгаад байх юм аа” гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан