МАН-ын ХХХI Их Хурал өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. МАН-ын 31-р Их хуралд 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Тэднээс 1000 орчим хүн үг хэлэхээр бүртгүүлжээ. Хурлыг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Маргааш өндөрлөх энэ хурлаар МАН-ын Бага хурлын 300 орчим гишүүнийг томилно.
Тус хурлаар намын дүрмээ шинэчлэн батлах болжээ. Дүрмийн төслийг боловсруулах салбар хуралдаанд дараах саналуудыг хэлэлцжээ.
- Ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэсэн заалтыг хасах, эсхүл УИХ дарга, УИХ бүлгийн дарга болгох
- Ялсан үед намаас нэр дэвшиж, УИХ-оос сонгогдсон Ерөнхий сайд намын мөрийн хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх тухай нэмж оруулах.
- Намын Бага хурлын гишүүнд зөвхөн намын ИХ ХУРЛЫН төлөөлөгчийг дэвшүүлж сонгох, намын анхан шатны нэгжийн төлөөллийг түлхүү оруулах
- 20.1-т мөн дүүргийн иргэдийн хурлын дарга нар бодлогоор орох тухай нэмж оруулах
- Бага хурлын гишүүний татварыг давхардуулж, анхан шатны дарга нарааас авахгүй бөгөөд анхан шатанд гаргасан зардлыг дүйцүүлж тооцох
- Намын УЗ-д анхан шатны жирийн гишүүдийн төлөөлөл оруулах
- Намын хяналтын нэгжүүдийн эрх мэдлийг нэмэх, үйл ажиллагааг сайжруулах,
- 8.6 буюу бүх асуудлыг Хяналтын ерөнхий хороо төвлөрүүлэн шийдэх заалтыг хасах, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх
Их хурлаар намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, намын даргыг сонгох гэсэн гурван гол асуудлыг хэлэлцэнэ. Намын дүрмийн өөрчлөлтөд намын дарга ерөнхий сайдаар ажиллана гэх бичигдээгүй дүрэм гишүүдийн анхаарлыг татаж маргаан өрнүүлж байгаа аж.
Энэ дүрмийг парламентийн засаглалтай өндөр хөгжилтэй орнууд мөрддөг. МАН-ын энэ бичигдээгүй дүрмийг 10-аад жил мөрдсөн байна. Их хурдаар дүрмийг өөрчилье гэх саналыг намын гишүүд гаргаж байна. МАН-ын даргад Н.Учрал өрсөлдөх аж.
Х.НЯМБААТАР: БИ НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИХГҮЙ, Э.УЧРАЛ ГИШҮҮНИЙГ ДЭМЖИНЭ
МАН-ын 31-р Их Хурал Буянт-Ухаа цогцолборт болж байна. Хурлын үеэр Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр би намын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Э.Учрал гишүүнийг намын даргад дэмжинэ. Намын эв нэгдэл чухал гэв.
Маргааш өндөрлөх энэ хурлаар МАН-ын Бага хурлын 300 орчим гишүүнийг томилж, намын даргыг сонгох юм.<
\
"104 ЖИЛИЙН НАСТАЙ МАН-ААР БАХАРХДАГ, МАНАЙ НАМ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА"
МАН-ын Их Хурлын үеэр Завхан аймгийн Улиастай сумаас ирсэн н.Дэлгэрнавч байр сууриа илэрхийлэв.
Тэрээр 2004 онд намын гишүүнээр элсжээ. Намын их хуралд анх удаа оролцож байна. Энэ удаагийн хурлын нийт гишүүдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн шийдвэр гарчээ. Энэ дагуу Улаанбаатарт ирсэн байна.
н.Дэлгэрнавч эмэгтэй гишүүдийг түлхүү оролцуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Намын мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна, ажлаа сайн хийж буй хүмүүс бий. Гэвч цахим сүлжээнд намын үйл ажиллагааг зарим хүн зориуд харлуулдаг гэв.
Я.СОДБААТАР: МАН-ЫН ДОРГИЛТ НИЙГМИЙН ДОРГИЛТ БОЛЖ БОЛОХГҮЙ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, иргэдийн итгэл, гишүүдийнхээ амлалтыг яаж хадгалж биелүүлэх вэ гэдэгт анхаарсан, намын дотоод асуудлаа цэгцэлсэн Их Хурал болно. Өнөөдөр МАН-ыг цаашид хэн удирдах вэ гэдгийг шийднэ.
Намын Их Хурлын өмнө жаран наймын бүлэг дотроо талцаж хуваагдсан. Энэ бол намд ирсэн маш том ачаа байлаа. МАН улс төрийн сонгуульд гурав дараалсан ялалтыг байгуулсан нь дагаад их хариуцлагыг авчирсан. Тиймээс хувийн асуудлаа хойш тавиад хаа хаанаа хариуцлагаа үүрч ажиллах учиртай. МАН-ын доргилт нийгмийн доргилт болж болохгүй. Мөн мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой ажиллах учиртай гэв.

МАН-ын Их Хурлын үеэр Чингэлтэй дүүргийн засаг дарга Н. Мандуул мэдээлэл өглөө. 