gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зуны халуун өдрүүдэд наршихаас сэргийлье та минь!

Редакцын бус нийтлэл
Эрүүл мэнд
2025-07-02
0
Twitter logo

Монгол оронд минь зуны халуун өдрүүд үргэлжилж залуу би гэлтгүй хүүхэд хөгшид наранд цохиулах эрсдэлтэй юм шиг байна. Наранд цохиулна гэдэг бол нэг төрлийн биеийн температур нэмэгдэх буюу гипертерми хэмээн ойлгож болно. Анагаахын оюутан байхад эмгэг физиологийн хичээл дээр наранд цохиулах буюу heat shock талаар ярьж байхад хүүхэд насандаа наранд цохиулах буюу гипертерми хэмээх эмгэгийг мэдэж авсан цаг саяхан.

Хүүхэд үедээ зуны халуун өдрүүдэд гадуур их тоглож байгаад нарших буюу наранд цохиулж байж билээ. Аав ээж наранд цохиулсан байна гэхээр нар яаж байгаад цохичихдог байнаа, бодвол гараараа цохидог байхдаа хэмээн бодоод өнгөрдөг байжээ.

За бид нарын бие организм дулаан зохицуулах чадвартайг мэднэ. Тухайлбал, хүний бие даарах үед захын судас агшиж чичирч булчин дулаан үүсгэж биеийн температур буурахаас сэргийлж байдаг. Эсрэгээрээ халуун орчинд орсон үед захын судас тэлж хөлөрч биеийн температураа багасгаж дасан зохицдог. Энэ бол хүний биеийн дасан зохицох хариу урвал буюу биеийн температураа хэвийн түвшинд барих бие организмын тэмцэл юм.

НАРШИХ БУЮУ НАРАНД ЦОХИУЛАХ ГЭЖ ЮУ ВЭ?

Зуны халуун өдрүүд үргэлжилэхэд бие организм дасан зохицох гэж үзэж тарж байна. Тухайлбал, захын судас тэлж хөлөрч биеийн температураа багасгаж байна. Бие организм хөлөрч байх үед хүнд хангалттай шингэн байхгүй, хөлрөх үед зузаан хувцастай дулаан гадагшлахгүй бол асуудал үүсч эхлэдэг. Биеийн темпатур нэмэгдэхэд бид халуурч буйтай адилхан ухаан балартаж, дотор муухайрч бөөлжиж, бүр хүндэрвэл таталт өгөх эрсдэлтэй гэсэн үг.

Тэгэхээр зуны халуун өдөр үргэлжлэхэд шингэн зүйл сайн ууж шингэнээ нөхөх хэрэгтэй, хэт халуунд ажиллахгүй, гадуур явахгүй байх хэрэгтэй, архийг хэтрүүлэн уух нь ихээхэн аюултай яагаад гэвэл архи уусны дараа шингэний дутагдалд орж, захын судас агшиж дулаан алдалтаа хүний бие үүсгэж чадахгүй тул гипертермид амархан орно.

Наранд цохиулж биеийн температур нэмэгдсэн үед арга хэмжээ авахгүй бол амь насанд аюултай болж хувирдаг. Та бид мэднэдээ 40 градусаар дээш халуурвал чичирч, таталт өгч бөөлжих зэргээр аюултай хариу урвал өгдөг. Энэ бол биеийн температур 2-3 градусаар нэмэгдэхэд дотоод орчны тэнцвэр алдагдаж мэдрэлийн эсүүд хэт сэрэмтгий болж аюултай шинж илэрдэг.

Гадаад орчны температур ихсэхэд хүний бие халах боловч хөлөрч шингэн гадагшилж халууныг бууруулах зэргээр дасан зохицдог. Гэтэл дасан зохицох үе шатаас хэтэрсэн үед биеийн температур нэмэгдэж эмгэгшиж эхлэхийг наранд цохиулах хэмээн ярьдаг. Хэтэрхий халуун үед биеийн хүчний ажил хийх, наранд удаан хугацаагаар байх, шингэн бага хэрэглэх, зузаан хувцас өмссөн үед температур буурахгүй наршиж эхэлдэг.

НАРШИХ НЬ ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ, ТЭР БҮҮ ХЭЛ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ?

Хүний биеийн халуун нэмэгдэхэд бие дасан зохицож захын судас тэлж хөлрөх буюу шингэн хэсгээ гадагшлуулдаг. Захын судас тэлэх, цусны шингэн хэсэг гадагшлахад цусны даралт буурч эхэлдэг. Яагаад гэвэл хөлөрснөөс улбаалж цусны эзэлхүүн буурч, захын судас тэлдэгтэй холбоотой. Цусны даралт буурахад бие суларч, толгой эргэж дотор муухайрна. Үүнийг бид наранд цохиулж бие организм хямарч байна хэмээн ойлгодог. Биеийн температур үргэлжлүүлэн нэмэгдэхэд хүний биеийн дасан зохицох чадвар алдагдаж 39~40 орчим болж нэмэгдэнэ. Улмаар дулаанд цохиулж ухаан балартаж, толгой өвдөж дотор муухайрдаг. Бид халуурах үед биеийн температур >40 болоход ухаан балартаж, таталт өгч, дэмийрч мэдрэлийн эрхтэн тогтолцоо хямардаг. Яагаад гэвэл тархины мэдрэлийн эд эс температур нэмэгдэхэд их эмзэг, хэрвээ нэмэгдэхэд нарийн нийлмэл сэрлийн үйл ажиллагаа хямарч эмгэгшиж эхэлдэг.

Халуунд хүүхэд, ахимаг настай хүн их хөлөрч шингэнээ хялбар алдаж зүрхний цохилт нэмэгдэх, даралт унах, амьсгал орширдог. Улмаар халалт шингэний дутагдлын улмаас цусны эргэлт багасч эд эрхтэнд цус төдийлөн очихгүй хямар эхэлнэ. Бага насны хүүхэд, ахимаг насны хүмүүсийн дулаан зохицуулга сул, дасан зохицох чадвар төдийлөн хангалттай бус тул дулааны хордлого буюу хялбархан нарших эрсдэлтэй. 

НАРШИХ, ДУЛААНД ЦОХИУЛАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Нэгдүгээрт, наранд гарахгүй байх, халуун орчинд орохгүй байх хэрэгтэй. Аливаа эмгэгийн үед шалтгаант хүчин зүйлийг арилгах бол маш чухал алхам тул зуны халуун өдрүүдэд гадуур наранд их явахгүй, биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөнийг хязгаарлавал зохистой. Яагаад гэвэл биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийснээр дулаан алдах бус дулаан үүсэлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Нарны тусгалтай үед нарны хаалт хэрэглэж сурвал толгойг хэт халалтаас сэргийлдэг.

Хоёрдугаарт, хүний бие организм ихэнхдээ хөлөрч дулаанаа гадагшлуулдаг. Хөлрөх тутам шингэн, эрдсээ алдаж буйг санах хэрэгтэй. Биеийнхээ шингэнийг нөхөхийн тулд шингэн зүйл сайн ууж сэрүүн газар амрах хэрэгтэй. Бид цусны шингэн хэсгээ нөхсөнөөр биеийн температураа буулгахаас гадна дахин хөлрөх боломжтой болсоноор дулаанаа гадагшлуулж чадна.

Гуравдугаарт, Бие организм хөлөрч дулаанаа гадагшлуулах боломжийг бий болгох хэрэгтэй. Хэрвээ халуун бүгчим газар байвал хөлөрсөнч дулаанаа алдахгүй, зузаан, синтетик материал агуулсан хувцас дулааныг барих тул зуны улиралд тохиромжгүй, намар хаврын сэрүүн улиралд тохиромжтой.

Дөрөвдүгээрт, аль болох эрсдэлтэй зүйл хийхгүй байх шаардлагатай. Манайхан их эвгүй шүү зуны халуун өдөр хүүхдээ машинд түгжээд яваад өгдөг. Энэ эрсдэл богино хугацаанд хүүхэд гипертермид орж тэр бүү хэл амь насаа алдаж эрсдэлтэйг санах хэрэгтэй. Яагаад гэвэл машин нарны гэрлийг шингээж халж агаарын урсгал байхгүй тул гадаад орчноос багадаа 10 градусаар нэмэгдэж халдаг болохыг мэдэх хэрэгтэй.

Тавдугаарт, Архаг хууч эмгэгтэй, жирэмсэн эх зэрэг эмзэг бүлгийнхэнд анхаарал хандуулах хэрэгтэй. Өндөр настай болон бага насны хүүхдийг халуун наранд байлгахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадагш гаргахгүй байж, гэр оронд нь сэрүүн нөхцөлийг хангаж хэв маягийг урлах хэрэгтэй.

Монгол хүн зуны халуун өдөр, өвлийн хүйтэн өдөр эрүүл хэв маягаа уралж урт наслаарай.

Анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн багш, эмч Ц.Сумъяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан