2025 онд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой тохиож буй.
Энэ хүрээнд “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, “Монгол шуудан” ХК хамтран "Монгол Улсын Нисэх хүчин 100 жил” сэдэвт шуудангийн шинэ маркийг бүтээж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлсний 4 жилийн ойн энэ өдөр (2025.07.04) олон нийтэд танилцууллаа.
Уг арга хэмжээнд Зам, тээврийн яамны иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Мөнхтуяа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын захиргаа удирдлагын газрын дарга Н.Ганболд, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Монгол шуудан” ХК-ийн марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Нисэх буудлын үйл ажиллагаа, зохицуулалтын хэлтсийн дарга А.Баасандагва, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо тэргүүтэй удирдлага төлөөллүүд оролцлоо.
“Монгол Улсын нисэх хүчин 100 жил” сэдэвт “Чингис хаан” ОУНБ-ын 4 жилийн ойд зориулсан уг марк нь 1186 дахь шуудангийн марк үнэт цаас болж буйг “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн онцоллоо.
- Маркийн хэмжээ: 35x35 мм
- Хэвлэгдсэн тоо: 3000 ш