gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдыг 2651-ээр бууруулна

Б.Эрдэнэчимэг
ТӨСӨВ
2025-07-02
32
Twitter logo

Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэв.

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 
  • Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 
  • Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталжээ. Тодруулбал, 

  • Төрийн албаны орон тоог 9.0 хувиар бууруулна, 
  • Төсвийн байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, хичээл, үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах урсгал засвар хийх, багаж техникийн зардал төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаас, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг хэмнэнэ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 32.6 тэрбум, хөрөнгийн зардал 3.5 тэрбум, нийт 36.1 тэрбум төгрөгөөр,  Эрүүл мэндийн сайдын багцын төсвийг 2025 оны батлагдсан төсвөөс нийт 151.1 тэрбум, үүнээс урсгал зардал 81.2 тэрбум, хөрөнгийн зардал 69.9 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар төлөвлөсөн байна. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын төрийн албан хаагчийн тоог 541 орон тоогоор бууруулж, 5707 орон тоотой байхаар, эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын орон тоог 2651-ээр бууруулна.

Засгийн газар 16 яам, Ерөнхий сайдаас гадна 19 сайдтай ажиллана.

Зарим сайдын чиг үүргийг ойролцоо чиг үүрэг эрхэлдэг харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бусад сайдын эрхлэх асуудалд шилжүүлсэн. Иймд  төсвийн тодотголд зарим өөрчлөлтийг тусгасан байна.

  • Хилийн бүс дэх тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг Сангийн сайдын чиг үүрэгт,
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын чиг үүрэгт,
  • 20 минутын хотын хөгжлийн асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын чиг үүрэгт тус тус шилжүүлж холбогдох төсвийн өөрчлөлтийг тусгажээ.

Монгол Улсын сайд, Хяналт, үйлчилгээний үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, 20 минутын хот, Үндэсний хорооны даргын ажлын албыг тус тус татан буулгажээ.

Энэ оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 260.0 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 209,9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 1 856,5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 575,1 тэрбум төгрөгт хүргэн, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 365,2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний  1.5 хувийн алдагдалтай болжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан