Иргэд орон сууцны талбайн хэмжээгээрээ халаалтын төлбөрөө тогтмол төлдөг.
Хэт бага хэрэглэсэн ч мөнгө буурахгүй, дулаан алдсан ч хариуцлага хүлээдэггүй системтэй гэсэн үг. Энэ асуудлыг оновчтой шийдэх гарцыг эрэлхийлсэн “Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх нь” зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон 343 мянган хэрэглэгчийн 321 мянга нь айлууд, 21 мянга нь аж ахуйн нэгж. Гэвч 1.5 мянган өрх л дулааны хэрэглээгээ тооцдог тоолууртай.
Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнэ хэлэхдээ, задгай тарифаар төлбөрөө төлдөг өнөөгийн тогтолцоо иргэдэд итгэл төрүүлэхгүй байгаа нь үнэн. Дулаан хангалтгүй байхад ч сар бүр тогтмол төлбөр авах нь олон иргэнийг бухимдуулдаг.
Тиймээс 2015 оноос хойш баригдсан орон сууцнуудад дулааны тоолуур суурилуулах шаардлагатай. 171 мянган айл өөрсдийн хүсэлтээр тоолууртай болох боломж бий. Тоолуурын баталгаажих хугацаа одоогоор дөрвөн жил. Үүнийг 8-10 жил болгох шаардлагыг тавьж байна.
Дулааны тоолуур суурилуулах, хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө 358 тэрбум төгрөг.
Хөрөнгө оруулалт шийдэгдвэл төсөл гаргаж, нэгдсэн байдлаар тоолуур суурилуулж, дараа нь төлбөрийг авах боломж байхыг үгүйсгэхгүй. Одоогоор тодорхой болсон зүйл алга гэв.
Харин 2015 оноос өмнө баригдсан болон угсармал барилгуудад халаалтын зардал хуваарилагчийг оруулна. Энэ нь барилгын доод талын шугамын оруулга дээр тоолуур тавин, халаалтын зардал хуваарилагчийн суурилуулж, харьцуулалт хийн дулааны төлбөрийг тооцох аж.
Мөн GIZ 1990–2000 оны хооронд баригдсан, 1077 орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор төсөл эхлүүлжээ. Эхний туршилтыг Жуковын хажуугийн таван давхар угсармал байранд хийсэн аж.
“50м2 талбайтай айл жилд 220 мянган төгрөг төлж байгаа. Хэрэв хэрэглээгээ тооцож, зөв дадал хэвшүүлбэл 40–50 хувиар хэмнэнэ” хэмээн төслийн зөвлөх Б.Хийморсайн хэллээ.

Тус төсөл 377 барилгыг дулаалж, 210 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 26 МВт чадлын нөөц бий болгохоор таван жилийн хугацаатай хэрэгжих ажээ.
Дулааны тоолуурын өртөг хэрэглэгчдэд санхүүгийн дарамт болох эрсдэл бий. Суурилуулалт, баталгаажуулалтын зардлыг хамтад нь тооцвол:
- Хятад улсын дулааны тоолуур -700,000₮
- Орос улсын дулааны тоолуур: 900,000₮
- Европын орнуудынх: 1,200,000₮
Одоогийн тогтолцооны өөр нэгэн асуудал бол халаалтын төлбөрийг хэрэглэгчдээ шууд хариуцдаг байгууллага биш, дамжуулах сүлжээний ашиглалтыг хариуцаж байгаа конторууд авдаг явдал юм. Үүнийг өөрчилж, хэрэглэгчдийн шууд гэрээтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага төлбөр авах ёстойг зөвлөгөөний үеэр онцоллоо.
Тоолуур суурилуулснаар дулааны хэрэглээ хэмнэгдэж, хүлэмжийн хий буурч, хотын халаалтын ачаалал багасна гэдгийг салбарынхан тодотгов.