gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     4.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 4.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 4.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Манай эхнэр 20 тэрбум төгрөгийн тендер аваагүй. Тийм зүйл байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-04-24
Twitter logo

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхтүвшин, Б.Жаргалан нар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас гэр бүлийн хүн нь 20 тэрбум төгрөгийн тендер авсан уу гэдгийг тодруулав. 

Т.Даваадалай "Манай гэр бүлийн хүн тендер аваагүй. Тийм зүйл байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хуулийн байгууллагад энэ талаар хандана. Учир нь иргэн Ганцогийн Уянга өөрийн сошиал сувгаар дамжуулан "Туулын хурдны зам", нийслэлийн бусад томоохон төслүүдийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээллийг удаа дараа зорилготойгоор тараасан. 

"Даваадалай" болон холбогдох төслүүдийг хувийн ашиг сонирхлоор хэрэгжүүлж, мөнгө идэж байна гэх утга бүхий гүтгэлгийг олон нийтэд түгээж байгаа нь хувь хүний болон байгууллагын нэр хүндэд бүдүүлэг халдсан үйлдэл юм. Мөн Г.Уянга төслүүдэд шалгарсан компаниудын мэдээллийг мушгин гуйвуулсан. Бодит байдал дээр дараах компаниуд хууль ёсны дагуу шалгарч, ажил гүйцэтгэж байна. Эдгээр нь:

Метроны төсөл: Зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ-г БНСУ-ын "DOHWA ENGINEERING CO., LTD" шалгарч гүйцэтгэж байна. 
(Эх сурвалж: https://user.tender.gov.mn/mn/bidder/entity/1710139345291) 

1-р тойрог зам төсөл: ТЭЗҮ-г Хятад улсын "CSCEC AECOM CONSULTANTS CO., LTD" шалгарч гүйцэтгэсэн. (Эх сурвалж: https://www.opendatalab.mn/search/916200002243468875) 
1-р тойрог зам төслийн гүйцэтгэгч: Олон улсын нээлттэй тендерт "China first highway engineering company limited", "Shandong Luqiao Group Co., Ltd", "China Railway 16th Bureau Group Co., Ltd"  зэрэг компаниуд материалаа ирүүлсэн байна. (Эх сурвалж: tender.gov.mn)

Эдгээр компаниуд болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төслүүд нь нээлттэй сонгон шалгаруулалт, олон улсын аудитын хяналт дор явагдаж байгаа бөгөөд хувь хүний хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Хуулийн хариуцлага Бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, баримтгүй мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж буй үйлдэл юм.

Иймд энэхүү асуудлаар Дүүргийн цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, нэр төрөө сэргээлгэх, худал мэдээлэл түгээсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан