gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Фашист” Галинагийн хамтрагч Арго багш Шар хадны эмнэлгийн хяналтанд байжээ

2008-03-18
0
Twitter logo
0
Twitter logo
2008-03-18

Монгол хүний оюуны потенциалын "бахархал болсон сод ухаантан Арго багшийг Монголчууд хэдийнээс мэднэ. Түүнийг жилийн дотор 25 улсын хэл сурч гэнэтхэн тодорсонд нь эртний танилууд нь туйлын гайхширдаг юм билээ.

Нэрт нийтлэлч Баабарын хэлснээр ширэлдсэн үсээ угааж чадахгүй хүн яаж олон хэл мэддэг юм гэгчээр хяналтандаа эмчилж байсан эмч нар нь хүртэл түүнийг гайгүй сайн яваад нь олон хүний магнай нь тэнийдэг аж. Ар араас нь ном бөөндөж, үдэш алгасахгүй зурагтаар сурталчилдаг Арго багшийн ярьдаг бүхнийг нь Монголчууд цээжээр мэдэх болсон нь ч аргагүй.

Гадаад төрхнөөсөө аваад өөрийгөө илэрхийлж байгаа яриа хөөрөө, биеэ авч яваа байдал нь цаанаа л юм хэлдэг түүний аав ээжээс заяасан нэр нь Ариунболд. Гэхдээ үүнийгээ арай орчин үежүүлээд Аригун гэж танилцуулдаг энэ товарищ 90-ээд онд Монголчуудыг гайхашруулж байсан фашист тодотголтой Галинагийн хамтран зүтгэгч, туслах нь байсан. Тухайн үедээ улс төрийн цочир сонин мэдэгдэл хийж, нацист хувцсаар имиж хийн О.Дашбалбар агсантай ойр дотно явсан Галина гэх нөхөр эдүгээ гадаадад амьдардаг.

Арго ч өөрийгөө яруу найрагч О.Дашбалбар агсны шавь гэж бахархах дуртай. Үүгээр ч зогсохгүй алдарт Аргогийн эрдмийн багш нь билгүүн номч Бямбын Ренчин, Чой.Лувсанжав нар гэж өөрөө хэвлэлээр зарладаг. Энэ бүхнийгээ баримтжуулж их эрдэмтэн Б.Ренчингийн гэрээс шаазан зааныг хулгайлж байгаад баригдаж байсан тухайгаа ч дурсдаг юм билээ.

Номын дэлгүүрт өөрийнх нь номыг сонирхсон хүний хажууд цочтол гарч ирдэг Аргогийн олон улсын хэл мэддэг эсэхэд эргэлздэг хүмүүс төрөл бүрээр сорих гэдэг нь ч аргагүй. Телевизийн шууд нэвтрүүлгээр орохдоо иймэрхүү оролдлогыг зальжнаар аргалаад өнгөрөөчихдөг энэ хүний хувийн амьдрал, өнгөрсөн түүх нэн сонирхолтой.

Өөрөө ч үүнийгээ төдийлөн нуудаггүй бөгөөд хар дурсамжаа сэдрээх дургүйгээ шулуухан хүлээдэг нь авууштай чанар. Тэрээр хоёр хүүхдийнхээ ээжээс салаад дахин амьдрал зохиогоод төдий л удаагүй. Отгон хүүхдээ гаргах гэж хүүхдийн хүслэн болж байсан эхнэрээ 1-р төрөхийн гадаах Монгол эхийн хөшөөнд мөргүүлж сүсэгтэй эр болохоо харуулж байсан нэгэн. Хэл сурах гэж бүтэн жил гадаа модон сандал дээр хоносон түүнийг нэг харахад л намар, нөгөө харахад л өвөл болж байсан гэдэг. Үүнээс нь үзвэл мань эр олон ном үйлдвэрлэдэг өнөөгийн амжилтдаа хүрэхийн тулд сэтгэл мэдрэлээ ч золиосолж байсан байх нь. Монголчуудын хэл ус сурч, гадаад дотоодод амьдрах гэсэн хүсэл мөрөөдөл дээр дөрөөлөн бизнес хийж яваа Аргог оюуны сэхээтнүүд таатай хүлээж авдаггүй нь өмнөх амьдралаас нь ч улбаатай байж болох. Тэрээр хуучнаар Шар хадны гэгддэг эмнэлэгийн хяналтанд эмчлүүлж байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. Гадаад хэлний дээд сургууль төгссөн ч үнэмшил багатай олон хэлэн дундаа төөрөлдмөөр авир гаргадаг түүнийг манайхны ярьдгаар номын цагаан солио гэгчээр хэсэгтээ гундаж явсан гэдэг. Эр хүн долоо дордож, найм сэхнэ гэгчээр худлаа ярьж, хулгай хийхгүй оюуны хөрөнгө оруулалт хийж яваад нь олзуурхах ойр дотныхон нь ч олон. Сэтгэлзүйн хямралаа даван гарч, өдий дайтай амьдарч яваа Аргогийн амьдралын түүх ном болбол хэлзүйн номноос нь ч хол тасархай бест селлэр болох нь.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан