"Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл гэгдэх олимпийг хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг Хятад улс зохион байгуулж байна" гэсэн суртал ухуулгыг 2001 оны сонгуульд Бээжин хот ялснаас хойш явуулсаар ирсэн эсэргүүцэгчид энэ ёслолыг зүгээр орхисонгүй. Хэдэн сарын өмнөөс Түвдийн Грек дэх цагаачид, Түвдийн тусгаар тогтнолыг дэмжигчид, хүний эрхийн төлөө байгууллагынхан бамбарт буухиаг эхлүүлэхгүй байх талаар бүхий л арга хэмжээг авах болно хэмээж байсан. Тиймээс зохион байгуулагчид бамбар асаах ёслолыг өндөр хамгаалалтын дор явууллаа. Гэвч эсэргүүцэгчид энэ бүгдийг даван, багахан түйвээгээд авсан.
"Хил хязгааргүй сэтгүүлчид" хөдөлгөөний Парис дахь гурван гишүүн Хятадын хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцэж, олимпийг бойкотлох уриа бүхий лоозон барьж индэрт дөхөж очоод баривчлагджээ. Эсэргүүцэл зөвхөн энд байсангүй, олон газар тодорхой тооны хүн хамарсан жагсаалууд болсон.
Юутай ч бамбарт буухиа товлосон хугацаандаа замд гарч, Бээжинг зорьж эхлэв. Олимпийн наадмын нээлтийн өдөр наймдугаар сарын 8-нд Бээжин хотод очих буухиа 137 мянган км замыг туулах юм. Ингэхдээ тив бүрт өртөөлж, агаараар, усан доогуур аялан, бүр дэлхийн хамгийн өндөр цэг Гималайд хүрэн Бээжинд очно.