Монгол улсын бөх, ОУХМ Н.Түвшинбаяр “Бээжин-2008” Зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Казакстан улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аварга боллоо.
Түүний ялалтын буухиа Японы алдарт бөх, Афинийн олимпийн Алтан медальт, Дэлхийн хоёр удаагийн аварга К.Сузукиг 1 минут 26 секундын дотор "давхар хамах" мэхээр цэвэр ялснаар эхэлсэн юм. Түүний дараа тэрээр Германы бөх, Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Бирлаг ялсан. Удаах барилдаанд Н.Түвшинбаяр Өмнөд Солонгосын бөх Жан Сунтай барилдаж мөн илт давуугаар ялсан юм.
Дөрөв дэх удаагийн буюу медалийн төлөөх барилдаанд Н.Түвшинбаяр Азербаджайны бөх М.Миралиевийг ялж, эх орон нэгтнүүддээ эхний баярын мэдээг түгээсэн. Аваргыг ялж аварга болдог гэдэг аргагүй үнэн ажээ. Олон аваргыг дэлхийн дэвжээнээ сөхрүүлсэн Н.Түвшинбаярын алтан медалийн төлөөх барилдааныг Монгол хүн бүр сэтгэл догдлон хүлээн суусан. Харин тэрээр Казакстан улсын 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9-р байранд орж, 2008 онд Солонгосын Чэжуд болсон Азийн аваргын алтан медаль авч байсан бөх А.Зиткийг хоёр юко, нэг вазари үнэлгээгээр торолгүй ялж, Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.
Ийнхүү тэрээр Монгол эх орондоо "Бээжин-2008" Зуны XXIX олимпийн наадмын алтан медалийг авчирч, эх орон нэгтнүүдээ баярлууллаа. Олимпийн тэнгэрт Монгол улсын алтан соёмбот далбаа мандаж, Монгол төрийн дуулал эгшиглэлээ. Монгол хүүгийнхээ төлөө шившин шившин залбирч байсан Монгол түмнийг минь заяа түшиж, Найдангийн хүү Түвшинбаяр олимпийн анхны алтан медалийн эзэн боллоо.
Яг энэ мөчид дэлхийн өнцөг булан бүрт байх Монгол хүн бүхэн баярын нулимстайгаар, Найдангийн Түвшинбаярыг бахархан шагшиж байна. Энэ Монгол эрийг магтахгүй байхын, бахдахгүй байхын аргагүй юм. Ийнхүү Монгол улс олимпоос алт, мөнгөн медальтай боллоо. Энэ бол Монгол улсын түүхэнд алтан хуудсаар бичигдэх сайхан өдөр байлаа.
Монголчуудынхаа нэрийг, Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхий дахинаа эрч хүч, эр бяраа гайхуулсан Найдангийн хүү Түвшинбаярт нийт Монголчуудынхаа өмнөөс баярын мэнд хүргэе.