gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Сайнжаргал: Хууль бус үйлдлийн хор, хохирол дэндүү их юм

Нийгэм
2008-08-14
0
Twitter logo

"Долдугаар сарын 1-ний үйл явдал". Энэ тухай яг өнөөдрийг хүртэл 45 хоног ярилаа. Хэн нь хохирогч, хэн нь гэмт хэрэгтэн болов, хэр хохирол амсав, юу болов гэсэн асуултууд тодорхой хариулт нэхсээр. Гэвч барим тавим баримттай, хэт улстөржсөн асуудлууд бөөгнөрч, түүндээ "гацаа" нэр өгчихөөд сууж байна. Энэ бүхэнд "үнэний хариу " нэхэгдэнэ. Гэмт хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад эл хариуг авах бас төвөгтэй. Гэвч төрийн өмнө тангараг өргөсөн хүний хэлсэн үг ноттой, баримттай. Энэ үүднээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас энэ талаар тодрууллаа.

-Дээрх үйл явдалд ЦЕГ-ыгг буруутгаж байна. Гэтэл танай байгууллага хуулийн дагуу ажилласан гээд байгаа. Цагдаагийн сануулгыг үл тоосноор үймээн даамжирсан юм биш үү?
-Анхны үйл явдал зургадугаар сарын 30-ны оройн 10 цагийн орчим эхэлсэн. Энэ өдөр Сүхбаатарын талбайд , АН-ын байрны өмнө хүмүүс цуглаж жагсаал, цуглаан хийж эхэлсэн. Тэд Монгол Улсын "Жагсаал цуглаан хийх тухай" хуулийг зөрчин Төв шуудангийн өмнөх уулзвар болох төв цэг дээр очиж замын хөдөлгөөнийг хааж, хөдөлгөөнд оролцож байсан жирийн иргэдийн унаа машиныг зогсоож, "хөмөрнө" гэж айлган сүрдүүлсэн. Тэр ч бүү хэл төв цэг дээр бие засах, архидан согтууруулах ундаа хэрэглэх зэргээр нийгмийн хэв журам зөрчиж, илтээр танхайрч, олон нийтийг гэмт хэрэгт турхирсан, өдөөн хатгасан үйлдлүүд гаргаж байсан. Цагдаагийн байгууллагаас хууль зөрчиж байгаа дээрх үйлдлээ зогсоохыг цуглаан зохион байгуулагчдад удаа дараа сануулсан. Хууль зөрчсөн ийм ажиллагаа шөнийн 04 цаг хүртэл үргэлжилсэн.

Ийм хууль зөрчсөн ажиллагаа болсон талаар болон бусдыг гэмт хэрэгт өдөөн турхирсан тухай долдугаар сарын 1-ний өдөр би хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа 12 телевиз, сонины сэтгүүлч нарт мэдээлэл хийж, жагсаал цуглааныг хуулийн дагуу явуулахыг урьдчилан сануулсан. Харамсалтай нь долдугаар сарын 1-ний өдрийн цуглаан нь хуулийг анхнаасаа зөрчсөн, бусдын амь насыг хохироосон, өмч хөрөнгийг галдан шатаасан, зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болсон.

-Цагдаагийн хүч хүрэлцэхгүй байсан ч үүргээ биелүүлсэн хэдэн цагдаагийн албан хаагч бэртэж гэмтсэн, хэд нь эмчлүүлж байна вэ?
-Тэр үед хэв журам сахиулахаар цагдаа, дотоодын цэргийн 1300 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Тэднээс 538 албан хаагч бэртэж гэмтсэнээс 64 нь хүнд гэмтэл авсан, одоо эмнэлгийн байнгын хяналтад эмчлүүлж байгаа. Цагдаагийн байгууллага бэртэж гэмтсэн албан хаагчиддаа байнга анхаарал тавьж байгаа. 30 хүнийг сувилалд, 150 албан хаагчийг Монголын сэтгэл засалч эмч нарын холбооны туслалцаатайгаар эмчилгээ сувилалд хамруулаад байна.

-Цагдаагийнхнаас гадна бэртсэн, хохирсон энгийн хүн ч цөөнгүй байсан шүү дээ?
-Тийм ээ. Албан үүргээ гүйцэтгэж байсан хэвлэл мэдээлийн ажилтнууд, тэдний дунд Японы сэтгүүлч эмэгтэй тархиндаа хүнд гэмтэл авсан. "Өнөөдөр" сонины сэтгүүлч Б.Бямба-Очир эмчлүүлж байна. 250 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ихээхэн хохирол амсаад байна.

-Дөрвөн иргэн буудуулж нас барсан асуудалд цагдаагийн байгууллагыг холбоотой гэж яригдаж байгаа. Энэ талаар албан ёсны тайлбар өгнө үү?
-Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл дээр яриад прокурорын байгууллагаар шалгуулах зөвлөмж гарсны дагуу долдугаар сарын 2-ны өдрөөс хойш Улсын ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж байгаа. Иймд өөр тайлбар өгөх боломж байхгүй.

-Тэгвэл ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч. Амарболдыг огцруулахыг шаардаад байна. Үүнд ямар үндэслэл байгаа вэ?
-ЦЕГ-ын даргыг Монгол Улсын Засгийн газраас томилж, чөлөөлдөг. Энэ асуултад би хариулах албан тушаалтан биш.

-Таныг онц байдлын өдрүүдэд МАХН-ын байр суурийг хамгаалж тайлбар хийсэн гэсэн яриа гарсан?
-Би төрийн тусгай албан хаагч. МАХН-ын өмнөөс тайлбар мэдээлэл хийх ямар ч шаардлага надад байхгүй. Тухайн үед би ажил үүргээ л гүйцэтгэж ажилласан. Хуулиар хэний өмч вэ гэдэгтээ биш бусдын өмч хөрөнгийг адил тэгш хамгаалсан байдаг юм. Төрийн болон бусдын өмч хөрөнгийг эвдлэн сүйтгэх, тонон дээрэмдэх үйлдлийг хуулиар гэмт хэрэг гэж үздэг. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд, хууль бус ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бодит үнэнээр нь иргэд, олон нийтэд хүргэснийхээ төлөө би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Хэн нэгэн зориуд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах гэсэн, улстөржүүлэх гэсэн явдал гэж үзнэ.

-Одоо болтол дээрх үйл явдлын хор, хохирлыг тооцож дуусаагүй байна. Хуульчийн хувьд юу хэлмээр байна вэ?
- Хууль бус үйл ажиллагаа ямар их хор, хохиролтой байдгийг бид дээр дооргүй л харж байна. Хор хохирол дэндүү их юм. Үүнийг бодооч ээ гэж л хэлмээр байна.

Ж.Батсайхан.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан