gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн хэмээн мэдүүлжээ

2008-08-12
0
Twitter logo
0
Twitter logo
2008-08-12

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын жолооч Д.Энхтайваны амийг  хөнөөж, 02-72 УБЗ дугаартай “Соната-II” маркийн машиныг нь авч зугтсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 8-ны шөнө Баянгол дүүргийн нутагт гарсан. Тус газрын автобаазын дуудлагын жолоочоор ажилладаг түүнийг  хөнөөгөөд   нэгэн айлын жорлонд хаясан байсан аж.

Уг айлынхан  талийгаачийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Цагдаагийнхан хэргийг О.Бүүвэйбаатар гэгч үйлдсэнийг тухайн үед шуурхай илрүүлэн саатуулсан юм.
Мөрдөн байцаалтын явцад хэрэгтэн, талийгаач хоёр нэг бүсгүйд сэтгэлтэй, А хэмээх бүсгүйтэй тэд   өөр өөрийн гэрт хамтран амьдарч байсан нь тодорхой болжээ. Уг бүсгүй О.Бүүвэйбаатартай танилцаад, түүнтэй 4-5 жил хамтран амьдарчээ. Гэвч тэдний дундаас хүүхэд төрөөгүй аж. Ингээд хэсэг хугацаа өнгөртөл О.Бүүвэйбаатар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн байна.

Энэ хугацаанд А, НЗДТГ-ын автобаазын жолооч Д.Энхтайвантай танилцсан аж. Улмаар түүнтэй хамт амьдрахаар болж О.Бүүвэйбаатараас салж эд хогшлоо аваад нүүжээ. Түүнийг нүүхэд хохирогч очиж эд зүйлсийг нь авч явсан аж. Ингээд шинэ жилийн үеэр А-ыг  хохирогч ээж аавтайгаа танилцуулна хэмээн аваачсан аж. Нэг их удалгүй А талийгаачийн ээж аавд “Би хөдөө явлаа. Үүнээс хойш танай хүү гэрээсээ гараад олон хоновол надтай холбоогүй шүү” гэж хэлчихээд явсан байна. Гэвч А хөдөө явсангүй хуучин хамтран амьдрагчийндаа буцаад ирсэн байна.

Хэрэг гарсан үдэш даргыгаа талийгаач гэрт нь хүргэчихээд Н.Бүүвэйбаатарынд очжээ. Талийгаач А-тай уулзаж учир явдлаа ярилцахаар   гэрийнх нь ойролцоо очсон   бөгөөд амийг нь егүүтгэчихнэ гэж яахан санах вэ дээ. Гадаа нь очиж машиныхаа дуут дохиог хангинуулсан аж. Үүнийг гэмт этгээд сонсоогүй ч /О.Бүүвэйбаатар сонсголын бэрхшээлтэй нэгэн гэдгийг шүүх эмнэлгийнхэн тогтоосон юм/  А өндөлзөж гарах гэж догдлоод байгааг нь  мэдэрчээ. Ингээд А-ыг гэртээ түгжчихээд өөрөө гарч хохирогчтой уулзсан байна. Тэд хамтдаа  гудамжаар муудалцан алхаж явсныг тэр хавьд хүн хүргэчихээд явж байсан таксины жолооч харсан аж. Улмаар тэдэн дээр очиход О.Бүүвэйбаатар “Ахаа зүгээр ээ, та яв” гээд түүнийг явуулсан тухай гэрч ярьсан байна. Ийнхүү тэд А хэмээх эмэгтэйгээс болж муудалцсанаар эмгэнэлт хэрэг гарахад хүрчээ.

Н.Бүүвэйбаатарынх талийгаачийн цогцос жорлонгоос нь олдсон айлтай ойрхон   аж. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй учраас тодорхой ажил хийдэггүй  бөгөөд хааяа нэг халтуур хийж амьдардаг байсан гэнэ.

Хохирогчоос биеэр хэд дахин том  О.Бүүвэйбаатар талийгаачийг зодож,  амь насыг нь хохироочихоод нуугаад зогсохгүй өөрийнхөө цустай хувцас, бусад эд мөрийн баримтаа устгаж заримыг нь энд тэнд аваачиж   хаясан байна.
Энэ хэргийг мөрдөн шалгах явцад хэрэгтэн О.Бүүвэйбаатар “Энэ хэрэгт А-ыг холбогдуулан шалгаж өгөөч. Түүнээс болж энэ хэрэг гарсан. Түүнийг санаатай алаагүй. Намайг алах гээд ирэхээр нь би аргагүй хамгаалалт хэтрүүлсэн” гэж мэдүүлсэн аж.

Хохирогч, холбогдогч нарын ар гэрийнхэн ч мөн А-ыг уг хэрэгт  шалгуулах хүсэлтэй бөгөөд түүний буруугаас болж нэг хүн амиа алдсан гэж үзэж хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргадаг аж. Тэдний хүсэлтийг цагдаагийн байгууллага хүлээн авч, эмэгтэйг шалгадаг ч гэрт цоожтой үлдсэн, хэргийг харсан гэрчийн мэдүүлгээр хохирогч, холбогдогч хоёулхнаа явсан зэрэг баримтаар А-ыг хэрэгт холбогдуулан буруутгах үндэслэл үгүй нь батлагдсан байна.
Хэргийг Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна.

Г.Равжаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан