Гоо сайхны
мэс заслын "Реrfесt" эмнэлгийн захирал анагаах ухааны доктор,
профессор Н.Оюунтай уулзаж ярилцлаа.
-Манайд гоо
сайхны мэс засал хийдэг эмнэлгүүд цөөнгүй бий болсон. Ер нь косметик мэс засал
гэдгийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ?
-Косметик
мэс засалч гэдэг нарийн мэргэшил байдаггүй. Харин пластик мэс засалч гэж
байдаг. Хүний биеийн эд эрхтнүүдийн төрөлхийн болон олдмол гажиг согогийг мэс
заслын аргаар нөхөн сэргээх аргуудыг судалдаг шинжлэх ухааныг нөхөн сэргээх
буюу пластик мэс засал гэдэг. Хүн эхээс төрөхдөө эд эрхтний гажиг согогтой
төрснийг нь "төрөлхийн", түлэгдэл гэмтлээс улбаатай, мэс заслын дараа
үүссэн эд эрхтний гажиг согогийг "олдмол" гэдэг. Хувь хүний өөрийнх
нь хүсэлтээр бие эрхтний хэлбэр дүрс, гоо үзэмжийг дээшлүүлэх, бас үйл
ажиллагааг нь өөрчлөх зорилгоор хийгддэг мэс заслуудыг гоо сайхны буюу косметик
мэс засал гэдэг бөгөөд энэ нь пластик мэс заслын суурь мэдлэгт тулгуурлан
хийгддэг, салшгүй нэгэн хэсэг нь юм.
Пластик мэс
засал нь урлаг, шинжлэх ухаан хоёрын хослол. Жишээ нь, давхраа гаргах нэг аргыг
арван өөр эмчид зааж өгөхөд үр дүн нь арван өөр байна. Үүнд тухайн эмчийн гоо
сайхны төрөлхийн мэдрэмж болон авьяас чадвар их нөлөөтэй. Мэс заслаар засах
боломжтой бас боломжгүй согог гажиг гэж бий. Энэ салбарын мэс заслуудын төрөл,
тэдгээрийг хийх аргачлал техник нь бусад мэс заслын салбаруудынхаас хавьгүй их.
Пластик мэс заслын суурь мэдлэггүйгээр косметик мэс заслыг заалтынх нь дагуу
арга техникээр хийнэ гэж хэзээ ч байхгүй. Мөн англиар энэ мэргэжлийн мэдээллийг
авч чадахгүй бол энэ салбарт төгс мэдлэгтэй байхыг мөрөөдөөд ч хэрэггүй.
-Монголын
өнөөгийн косметик мэс засал ямар түвшинд байна вэ?
-Энэ
талаарх улсын хэмжээний түвшинг би тодорхойлмооргүй байна. Сайнтай муутай ч
урагш ахиж л байгаа. Манай эмнэлгийн пластик мэс заслын тоног төхөөрөмж, арга
техник, мэдлэг чадвар, авч буй мэдээлэл бусад улсын мэс засалчидтай эн зэрэгцэж
чадаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнгөрсөн арван жилд бид Монголын
нөхөн сэргээх мэс заслын салбарт тодорхой хувь нэмэр оруулж, нарийн түвэгтэй
мэс заслуудыг өндөр хөгжсөн улсуудаас огт дутахгүйгээр микроскоп, дуран ашиглан
амжилттай хийдэг болсон. Монголд нөхөн сэргээх мэс заслын өвчтөн маш олон янз
боловч харьцангуй цөөн. Харин косметик мэс засал хийлгэх сонирхолтой хүмүүс
олон байдаг. Манай эмнэлэг 2003 оноос эхлэн урьд өмнө нь огт мэс засал хийлгэж
байгаагүй төрөлхийн сэтэрхий уруул, тагнайтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс
засал хийж, одоогоор 150 орчим хүүхдийг хяналтдаа аваад байна. 1994 оноос өнөөг
хүртэл АНУ-ын пластикийн мэс засалчидтай холбоотой ажиллан жилд 1-2 удаа
мэргэжил дээшлүүлсээр АНУ-ын пластик мэс засалчдын нийгэмлэгийн гишүүн болсон.
Үүний ачаар урилгаар буурай хөгжилтэй улс орон руу явж төрөлхийн сэтэрхий уруул
тагнайтай хүүхдүүдэд мэс засал хийдэг болсон. Дэлхийн пластик мэс засалчдын
нэрсийн жагсаалтад монгол эмчийн нэрийн анх бичүүлсэндээ бахархдаг. Энэ оны
хоёрдугаар сард Миамид болсон биеийн галбир засах сургалтад явж их олзтой
ирсэн.
-Та яагаад энэ
мэргэжлийг сонгох болсон бэ. Манай улсад пластик мэс засалч мэргэжлийг эзэмших
боломжтой юу?
-Бага
байхдаа аав шигээ эдийн засагч, эсвэл нисгэгч, электроникийн инженер болно гэж
мөрөөддөг байлаа. Дунд сургуулиа төгсөх үеэр эмээ маань нас барж би бодлоо
өөрчлөн мэс засалч болохоор шийдсэн. Тэгээд АУИС-д элсэлтийн шалгалт өгч, тавд
бичигдэж, Орост суралцах хуваарьт багтаж чадахгүй эрүү нүүрний мэс засалч
болохоор Куба улсыг зорьсон. Тухайн үед өөр тивд очиж испани хэлээр анагаахын
их сургууль төгсч мэс засалч болно гэдэг их л сайхан санагдсан. 1982 онд
сургуулиа төгсөөд орос хэлний оройн цээд сургуулийг мөн Кубад цүүргэсэн. Кубаас
ирээд АУИС-д багшлахын зэрэгцээ хоёр жил мэргэжлийнхээ холбогдолтой 200 орчим
ном товхимолыг уншиж тэмдэглэн аль болох олон өвчтөн үзэж юуны өмнө оношилж
сурахыг хичээсэн. Дараагийн хоёр жилд нь Оросын зөвлөх багш К.К.Замятин гэдэг
мэдлэг чадвартай багшийг дагалдан мэс заслын нэлээд олон арга гехник эзэмшсэн.
Дараа нь цахин Куба руу явж резицентурын дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг жилийн
хугацаанд төгсгөсөн.
Манай улсад
пластик мэс засалчдыг ЭМШУИС-ийн резидентураар сургадаг, дөрвөн жилийн
хөтөлбөртэй. Резиндентур нь анагаахын аль ч салбарт нарийн мэргэжил эзэмшиж урт
хугацааны нэлээд шахуу хүнд хөтөлбөртэй сургалт. Бусад улс оронд ийм сургалт
4-6 жилийн хугацаатай, бүх цагаа эмнэлгийн орчинд өнгөрөөж, сурч боловсрохдоо
зарцуулдаг. Гэтэл манайд резидент эмчийг 1-2 жил зөнгөөр нь явуулж байгаад
дипломыг нь гардуулчихдаг. Нарийн мэргэжлийн сайн бэлтгэгдсэн эмч ховордоод
байхад орчин үеийн сайн тоног төхөөрөмж хэрэгтэй байна гээд байдгийг би
ойлгодоггүй. Сайн аппарат, тоног төхөөрөмжөөр өвчтөнийг оношилчихлоо гэхэд хэн
тэднийг эмчлэх вэ. Нарийн мэргэжлийн сайн эмч нарыг бэлтгэхгүй юм бол олон
тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж суурилуулсан ч өвчтөний тоо цөөрөхгүй.
Гадагшаа нүүдэллэх өвчтөнүүдээс ядаж өөрийн чадах үйлчилгээгээ Монголд дэлхийн
түвшинд явуулж чаддаг мэс засалчид бэлтгэхийг зорьдог.
Б.Ханд