Залуусын сонсох дуртай хамтлагийн нэг “Нисванис” саяхан Пентатоник наадамд “Нисдэг таваг” цомгоороо “Шилдэг цомог” номинацийн эзэн болсон. 1996 онд байгуулагдсан цагаасаа хэмнэлтэй дуунуудаараа хэн бүхний зүрхийг догдлуулдаг тус хамтлагийн ахлагч рок малчин Амгаатай хөгжилтай яриа өрнүүллээ. Түүний амьдрал уран бүтээл тэр ч байтугай хайр дурлал нь ч хүртэл дайны талбар бололтой байсан шүү. Цаашдаа ч Амгаа сумаа цэнэглээд л фронтоо давшсаар байх юм гэсэн.
-"Нисванис"-ын
цоглог залуус зуны нартай өдрүүдийг яаж өнгөрүүлж байна вэ?
-Бид "UB palace"-ийн дэргэдэх хамтлаг болсон.
Гэрээ хийгээд хамтарч ажиллаж байгаа "UB palace"-ийн хамт олон болон
бидний уран бүтээлийг ивээн тэтгэдэг "Monstudent.", "St
studio"-гоос санал гаргаж "Нисдэг таваг" шилдэг цомгоороо
есдүгээр сарын долоонд "UB
palace"-ийн "Open air"-т тоглолт хийхээр болсон. Одоогоор
бэлтгэлдээ арай ороогүй болохоор бид 14 хоног амарч байна. Рок хөгжмийг дандаа
дээд зиндааны, өөрийнхөө үзэл бодлыг хүндэлдэг хүмүүс сонсдог. Тэгэхээр орчин
цагт эдгээр хүмүүст хүрч чаддаг хөгжим хийж байгаадаа баяртай байна.
-Нэг хэсэг рок төлчин
гэж яригдлаа. Яаж яваад малчин болох шоунд оролцчихов?
-Намайг энэ шоунд
хүчээр оролцуулсан. Би Япон явчихаад, Хөх хотод хоёр сар тоглож байгаад дөнгөж
ирэхэд "Ntv"
телевизийн найзууд маань "Эрдэнэтээс хэзээ ирэх юм. Шоунд оролцуулмаар
байна. Хурдан ир" гэсэн. Тэгээд оролцож чадахгүй гэсэн чинь манай ээж, эгч
нар "Би л лав чи байсан бол оролцоно. Ээ, чи хөдөө мал дээр арав хоног
сайхан амраад ирэхгүй" гээд л хатгасаар байгаад явуулсан. Тэд надад жаахан
атаархаад байхаар нь бас орж үзмээр ч юм шиг санагдаад, нөгөө талаас манай
хамтлагийнхан "Яадаг юм, юм үз чи, нээх том толгой царайлаад байдаг"
гэж сургамжилсан. Мөн "Ntv"-ийн захирлууд манай найзууд учир шууд л хүчээр гарын үсэг зуруулаад,
хөдөө ачаад явуулсан да. /инээв/
-Малтай харьцаж байгаагүй хүн мал дээр гарна
гэхээр хэцүү санагдсан болов уу. Хэр бэлтгэлт явсан бэ?
-Манайх хоёр азарга адуутай байсан айл. Аавыг өнгөрөөд хүч
хүрэхээ больж, ихэнхийг нь зарсан. Одоо хэдэн үхэр мал л бий. Ээж маань одоо
Эрдэнэтэд хэдэн малтайгаа байгаа. Дүү нар маань л ээжид тусладаг юм. Би зуны
амралтаараа очихоороо ууж, идээд л унтаж хэвтээд л өнгөрөөдөг. Бүр аавтайгаа
цуг архийг нь нэрж уудаг байснаас малд ойртож үзээгүй ээ. Гэхдээ аав, ээжийн
маань буян байна даа, зохих хэмжээнд малын талаар мэднэ шүү. Шоунд ороход олон жил дээл өмсөөгүй болохоор эхэндээ дээлээ
ч өмсөж чадахгүй, эв хавгүй байсан. Зах гарч бакаль худалдан авч, зузаан
хувцас, дотуур хувцас гэх мэтээ базаагаад их л бэлтгэлтэй, дотроо бодолтой,
хаширлаж явсан шүү. Ингэж явсандаа би ерөөсөө харамсдаггүй. Маш их аз жаргалтай
өдрүүдийг тэнд өнгөрүүлж, жинхэнэ монгол хүн гэдгээ мэдэрсэн. Хонь, ямаа гэх
мэт амьд амьтны төрөлт гэж юу байдгийг харлаа. Ер нь тэр арван хоног миний
амьдралд их сургамжтай зүйл болсон гэж боддог. Дараа нь хот руу орж ирмээргүй л
санагдсан. Хотын ритм, машины бөөгнөрөл, мөнгө яаж олох вэ гэх мэт... олон
асуудал хотын зах руу орж ирэхэд хэцүү санагдаж, тэр чигээрээ үлдчихмээр ч юм
шиг бодогдож байлаа. Гэхдээ би залуу хүн учраас дахиад сэлмээ гаргаад, дайрч
орохоос өөр аргагүй.
-Дараа нь нэврүүлгээ
хараад өөртөө хэр их таалагдав?
-Би хоол хийхэд оролцоод л, "Давс чинь бага байна. Өмнө
аймгийнхан ийм давсгүй хоол иддэг юм. Би лав давстайгаа үхнэ" гээд л
хоолны хэрүүл хийгээд, нэг их хүн зарсан хүн. Камераар баахан дэмий ярьчихсан
байна лээ /инээв/. Бичлэгийг нь хараад өөртөө лав огт таалагдаагүй. Аягүй
онцгүй хүн байна лээ/ инээв/. ХХААЯ-ын сайд Тэрбишдагва гэж их энгийн хүн байдаг юм билээ. Бид нартай
очиж уулзан, гитартай дуулсан. ХХААЯ-аас шагнана гээд Quiza бид хоёрт таван
цагаан хонь бэлэглэсэн. Айлын эзэн надад хурдан удмын даага бэлэглэсэн.
-Хурдан удмын даага
бэлэглэнэ гэдэг билэгшээлтэй юм. Удахгүй рок уяач бий болох юм биш биз?
-Хамгийн гол нь би даагаа яахаа мэдэхгүй байна. Яана аа /инээв/. Ийм л хүн шүүдээби.
-Амгаа хамтлагийнхан
дотроосоо ганцаараа ганц бие явна. Нэгэн үе чамайг япон бүсгүйтэй гэрлэх нь гэж
шуугицгаан, охидын зүрх шархалж байлаа?
-Тийм. Манай хамтлагийнхан бүгдээрээ гэр бүлтэй. Тэдний
хүүхдүүд нь ч толгой дээр гарах нь гарч, нуруунаас зүүгдэх нь зүүгдээд л, би ч
нэрэндээ таарсан Энх-Амгалан хаан шиг л
байдаг /инээв/. Гэхдээ би , өөрийнхөө хувийн амьдралын талаар юм
ярьмааргүй байна. Миний хувийн амьдрал хэнд ч хэрэггүй зүйл. Харин намайг
сонсдог хүмүүст уран бүтээлээ тайлбарлах, хүргэх үүргээ биелүүлэх ёстой. Хувийн
амьдрал хувийнх чигээрээ байгаасай гэж бодож байна. Ер нь ч тэгээд бурхан
намайг шийтгэж байгаа юм уу, аль эсвэл урлагтаа дэндүү их анхаарал тавьснаас
тэр үү хайр дурлалын фронт дээр их амжилтгүй байлдаж яваа хүн л дээ. Ядуу
болохоор эхнэр авах ямар ч бололцоо алга. Баяжиж байгаад эхнэр авна гэсэн
бодолтой байна.
-Ээж, эгч нар чинь
“эхнэртэй бол, одоо нас явлаа” гэх мэт үгээр ч хангалттай булж байгаа биз?
-Миний талаар нэг
онигоо байгаа/инээв/ /. Манай ээж нэг
удаа миний зургийг лам дээр аваачаад, ханийн даллага авахуулна гэсэн чинь нөгөө
лам нь "Хүүе, миний шүтдэг хамтлагийн дуучин байна шүү дээ" гээд юун даллага
манатай болсон байна лээ. Тэгэхээр яаж даллага авах вэ дээ / инээв/. Тэгээд эгч
энэ тухай хэлэхээр нь би ээж рүү утасдаж, "Битгий ингээд яваад бай л
даа" гэж шүүмжиллээ /инээв/. Бас нэг удаа манай найзын төрсөн өдөр болох
үеэр ээж хотод ирчихсэн байлаа. Би айлын арван хүүхдийн зургаа дахь нь. Бусад
нь бүгд хүнтэй суучихсан. Гэсэн ч намайг хамтлагт дуулдаг, хөгжим тоглодог
болохоор манай ээж мундаг гэж боддог байх гэж бодоод, ээжийгээ баярлуулах
санаатай вино гэхчилэн бэлэг авчихаад найз нар дундаа сууж байгаад "Ээжээ,
би танай гэр бүл дотор хэн нь билээ?" гэж асуулаа. Гэтэл ээж "Гэрт
нэг ийм эхнэр хүүхэд ч байхгүй ядарсан амьтан байдаг, яахав, яахав" гэдэг
байгаа /инээв/. Уг нь би намайг магтах юм болов уу гэж бодсон хэрэг шүү дээ.
Манай найз нар ч, би ч санаа зовоодл өнгөрсөн.
-Танай хамтлагийн дуунуудыг сонсож байхад хүний
бухимдал тайлах шинжтэй дуунууд байдаг. Зарим дууг чинь сонсож байхдаа
"Нисванис"-ийн Амгаа ийм хэрүүлч юм болов уу ч гэж бодож байлаа?
-Амьдралаас,зүрхнээс
л гардаг. Би өөрөө амаараа хэрэлдэж чадахгүй, шууд л хаагдчихдаг /инээв/. Харин
бичгээр хэнийг ч ялахаар сайн хэрэлдэнэ. "Солиор чи муу, анхнаасаа л ийм
байсан" гээд л их бичиж чадна.
-Нээрээ бичихээр ч уур гарчихдаг шүү?
-Харин тиймээ
тэгээд л Наранзунтай хамтарч бодож явсан бодлоороо дуу хийж байлаа /инээв/
-Тэгвэл тэмдэглэл хөтөлдөг байх нь ээ?
-Тэмдэглэл хөтөлж
байгаа. Оюутан байхдаа хоёр кино зохиол бичээд тэмцээнд орж, гуравдугаар
байранд орж байсан. Одоо ч нэг ганцаардсан зураачийн тухай кино зохиол бичиж
байгаа. Тэр нь би өөрөө ч юм шиг байгаа юм /инээв/. Энэ мэдээж кино болохгүй,
зүгээр л миний хувийн архивт үлдэнэ. Гэхдээ миний зохиол үйл явдлыг нь
орхигдуулсан, монолог тал руугаа болчихдог. Даанч манай найз нар зохиолыг маань
ойшоож үздэггүй /инээв/.
-Нэг кинонд тоглож байгаа гэж сонссон. Өөрөө хэр
жүжигчин бэ?
-Балдорж гуайн
"Элсний нүүдэл" гэдэг кино зохиолоор "САС pictures" бүтээж байна. Анх удаагаа кинонд
тоглож байгаа болохоор маш их баяртай байгаа. Тэд "Санасныг бодоход арай
гайгүй. Гэхдээ тийм мундаг биш. Удах тусам сайжирч байна" гэж намайг
дүгнэсэн /инээв/.
-Анх рок, альтернатив чиглэлийн дууг яагаад
сонирхох болсон юм бэ?
-Бид 11 жилийн
өмнө хөгжмийн багшийн коллежийн оюутнууд байлаа. Түүнийг төгсөөд СУИС-ийн хор
мастерийн ангид орсон. Тэгээд аав, ээж хоёртоо өвлийн амралтаараа очиж "Би
дуурийн театрт найрал дуу удирдаж, хүний хийсэн юмыг хийгээд л явдаг ажилтай
болмооргүй байна. Сургуулиа хаямаар байна. Надад зөвшөөрөөч" гэж гуйгаад,
"Nirvana" гэх мэт
хамтлагуудын дууг сонсгож, "Иймэрхүү л хөгжим хиймээр байна" гэлээ.
Ингээд цагаан сарын буузаа чимхэж байхдаа бид энэ талаар ярилцаад, аав надад
"Хэрвээ чи үүнийг үнэхээр хийж чадна гэвэл сургуулиа хаяхыг зөвшөөрье.
Чадахгүй бол сургууль хаяхыг зөвшөөрөхгүй" гэсэн. Ээж "Миний хүү
сонирхлоороо л явах ёстой. Чамайг чадна гэдэгт итгэж байна" гэж байсан.
Тэгж сургуулиа хаяад л энэ хамтлагт зүтгэсэн. Хамгийн гол нь цаана нь миний
найдвартай, сайн найзууд байсан учраас бүх ажил бүтсэн.
-Гэхдээ хэр барагтай л бол эцэг, эх нь хүүхэддээ
сургуулиа хаяхыг зөвшөөрөхгүй дээ. Чамайг юуны төлөө явж чадахыг л их сайн
мэдэрч дээ?
-Тийм. Миний аав
37 жил кино гаргасан. Ээж маань насаараа асрагч, сувилагч хийсэн. Би жирийн л
нэг албан хаагчийн хүүхэд. Гэхдээ тэд надад их юм зааж өгсөн. Ээж миний
мандолины багш, аав морин хуур, лимбэний багш шүү дээ.
-Шинээр би болж буй юм бүхнийг хүмүүст хүргэхэд
хэцүү. Хамтлаг болж нэгдэн, уран бүтээл хийх хүртэл багагүй зам туулсан биз?
-Бид эртэй
сайнтайдаа энд хүрээгүй, гэр бүлийнхэн маань их тусалсан. Тухайлбал манай соль
гитарчны аав Багануурын соёлын ордны дарга Б.Бадрал гуай цахилгаан хөгжим гэж
юу болохыг бидэнд заасан. Мөн модернист яруу найрагч Б.Гансансүх, яруу найрагч
Б.Эрдэнэсолонго, Батнасан гэх мэт сайн найз нөхөд биднийг байнга цэнэглэж,
сумтай байлдах боломж олгож байлаа.
-Ер нь хамтлагийн ахлагч байна гэдэг чинийхээр?
-Хамтлагийн
ахлагч байна гэдэг олон хүүхэдтэй хүн шиг л олон юманд санаа зовдог шүү дээ.
Хамтлагийнхныхаа өмнө хариуцлага хүлээж байгаа. Би "Нисванис"
хамтлагийг цав цагаан цастай тал дээгүүр зам гаргаж буй гинжит трактор гэж төсөөлдөг.
Бидний гаргасан энэ жижиг замыг шинээр төрж буй залуус маань улам өргөн болгож
сайжруулаад, гоё зам тавиасай гэж боддог. Замууд маань эцэстээ Монголын орчин
үеийн урлаг гэдэгт нэгдэнэ. Бид бол тэр уулзвар хүртэл зүтгэж яваа рок
хөгжимчид. Харин айхтар сайн хөгжимчин, дуучин гэж хэлмээргүй байна. Зүгээр л
зүтгэж яваа урлагийн хүмүүс.
-Рок хамтлагууд тоглолтон дээрээ хөгжмөө эвдэх
явдал энүүхэнд шүү дээ. Та нар хөгжмөө эвдэлж байсан удаатай юу?
-Хамтлагийнхаа
ойн тоглолтын үеэр бөмбөрөө, бөмбөрчинтэй нь өшиглөөд унагачиж байлаа шүү дээ /
инээв/. Сэтгэл хэтэрхий хөдлөөд л тэр. Дараа нь микрофон тааруулах гэж 30 минут
болоод тоглосон.
-Рок залуус этгээд хувцаслан, нүүрээ янз бүрээр
буддаг. Ер нь Амгаа өөрийнхөө хувцаслалтад яаж ханддаг вэ?
-Би өөрөө хувцас
авдаггүй ээ. Манай хамтлагийнхан л аваад өгчихдөг. Гэхдээ надад дамлахгүй л дээ
/инээв/. Өмдийг маань манай соль гитарчин надтай адил өмсдөг учраас авчихдаг.
Гутлыг маань нэг найз маань авч өгдөг. Би ер нь мөнгө барих, худалдаа наймаа
хийх их дургүй. Өөрөө юм авах гээд гарахаар толгой эргэчихдэг. Ямар сайндаа
"Ачлал" их дэлгүүрийн хоёр давхарт төөрчихөөд, худалдагчаас нь
“гадагшаа гарах хаалга хаана байна вэ” гэсэн чинь “нэг давхараар гарна” гэдэг
байгаа /инээв/
М.Уранчимэг